13 Чи намайг буруу гэсэн хамгийн анхны хүн

3.4K 362 0
                                    

Бага зэрэг урагшилж, Сь Чин Яао Айн Нин-г өөрийнхөө болон ажлын ширээний голд түгжчин, толгойгоо доошлуулан түүнийг дээрээс харж байв. Нн, энэ эмэгтэй их жижигхэн биетэй юм, өөрийнх нь биетэй харьцуулахад яг л жижигхэн муужгай шиг......

Үнэндээ Айн Нин юуных нь жижиг байхав? Тэр өөрөө л дэндүү өндөр, том биетэй болохоос!!!

"Чи......"

Гараараа хойно ширээн дээр түшин, ширээний өнцгөөс чанга атган, Айн Нин-ийн нүдэнд бага зэрэг сандарсан аяс үзэгдэж, нүүр нь ув улаан болсон байв. Тэрний хөдөлгөөн яаж ийм хурдан байдаг байна аа? Хамгийн гол нь, тэр яагаад гэнэт өөрт нь ийм учир битүүлэг, нэг л тийм~ үйлдэл хийгээд байгаад юм бэ!? Тэрний ингэж байгаа нь түүнд тэр оройг санагдуулж байна.

"Чи надаас яах аргагүй айдаг юм байна—"

Айн Нин-г ширтэж нүүрнээс нь нэг ч нүүрний хувирлыг алдалгүй, уруулаа бага зэрэг тахийлган, их итгэлтэйгээр хэлэв.

"Чи буруу бодож байна, би чамаас айгаагүй."

Дээшээ түүн рүү харан, Айн Нин ширээ рүү илүү наалдаж, зоригтойгоор Сь Чин Яао-н харцыг хүлээж аван, нүүрэн дээр нь ямар ч айсан шинжгүй байв......

"Би зүгээр л......чамтай ийм ойр байхад дасахгүй байна."

Дасахгүйгээр барахгүй, бүр хязгаартаа тултлаа хүсэхгүй байна!!!

Хэдийгээр Сь Чин Яао-н бие шууд өөрт нь хүрээгүй ч, ийм ойрхон байхад яг л түүний өвөрт орчихсон юм шиг мэдрэгдэж байв......

"Бас, би чамтай ямар нэг харилцаа тогтоохыг хүсэхгүй байгаа болохоор чи миний халагдах хүсэлтийг зөвшөөрсөн нь дээр."

Бараг ямар ч эргэлзээгүйгээр Айн Нин шууд өөрийнхөө бодлыг илэрхийлэв. Аль хэдийнээ эндээ тулчихсан юм чинь, тодорхой хэлчихсэн нь дээр! Үнэхээр тэр надад заагдаагүй дүрэм  /баян хүмүүс, дээд албан тушаалтан доод албан тушаалтантай бэлгийн наймаа хийх, сүрдүүлэх гэх мэт/ үйлчлүүлчихвэл, харамсаад ч барахгүй!!!

"Эмэгтэй, чи намайг буруу гэсэн анхны хүн."

Сь Чин Яао хөмсгөө бага зэрэг өргөөд, Айн Нин руу харж байгаа нүд нь ч, хоолой нь ч бага зэрэг инээсэн аястай байв.

Үнэндээ, Сь Чин Яао-д үнэхээр л сонирхолтой санагдаж байв. Энэ үнэхээр анх удаа хэн нэгэн тэрнийг эсэргүүцэж, бас үхэхээс айлгүй өөрт нь дургүй байгаагаа илэрхийлж байгаа нь, хамгийн гол нь, тэр хүн нь бүр нэг уян зөөлөн, сул дорой эмэгтэй гээч!?

Сь Чин Яао-н хувьд, эмэгтэй хүн бол "гайтай, ойлгомжгүй, сул дорой, аймхай......" гэх мэтийн үгтэй холбоотой байдаг, гэвч энэ мөчид, тэр буруу бодсон бололтой, ядаж л урд нь байгаа энэ эмэгтэй, тэрний үзэл бодлыг шууд үгүйсгэв, бүр бага зэрэг түүний тухай илүү ихийг мэдэх хүсэл төрүүлж байна?

"Тэгвэл би өөрөөрөө бахархах хэрэгтэй юу?"

Айн Нин бага зэрэг дооглосон маягтай ам нээв. Тэр ямар бурхан биш, алдаа гаргах үе байлгүй яадаг юм?! Зүгээр л тэрний эргэн тойрон дох хүмүүс түүнээс айдаг болохоор л үнэнийг хэлээгүй хэрэг.

Ингээд бодоод үзэхэд, үнэндээ тэр ч их өрөвдмөөр юм, байр суурь нь маш өндөр байгаа ч, энгийн хүний аз жаргалыг алдчихсан.

Ингээд бодоход, Айн Нин-ийн сэтгэл гэнэт зөөлрөөд ирэв.

Баларсан юм, яаж энэ чөтгөрт ийм сэтгэл төрж болдог юм!? Бүгд тэрнээс болж байгаа юм!

Болохгүй ээ, тэр аль болох хурдан түүнээс холдох хэрэгтэй!

"Дэмий зүйл яриад байлгүй намайг тавь, би ажлаасаа гарна."

Бодож байгаагаа ардаа орхин, Айн Нин түрүүнийхээсээ ч илүү шийдэмгий аястай хэлэв.

Бодож байгаагаа ардаа орхин, Айн Нин түрүүнийхээсээ ч илүү шийдэмгий аястай хэлэв

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang