03 Тахил болчих гэж

4.7K 416 4
                                    

Айн Нин биеэ чангалан, хүндэрсэн зовхио хагас нээн, хаалганы зүг харав.

Эргэн тойронд бага зэрэг харанхуй байсан тул сайн харагдахгүй байв, ялангуяа эмний нөлөө хараахан гараагүй байгаа болохоор Айн Нин бүрэн сэргээгүй ч хэд хэдэн хүн орж ирснийг мэдэв.

Энэ үед жижиг модон байшинд гурван хүн орж ирэв, нэг эрэгтэй хоёр эмэгтэй.

"Та хоёр, очоод шалгаадах, мөн бол үлдээгээд, биш бол могойн агуй руу хая"

Эрэгтэй гартаа ташуур барьчихсан үүдэнд зогсож байлаа.

Энэ хоолойг Айн Нин танив, энэ нөгөө машин дотор өөрсдийг нь авч явахыг тушаасан хүн байна. Ингээд харахад, тэр эндэхийн жижиг толгойлогч нь байх нь ээ?

Айн Нин анализ хийж, хичээнгүйлэн өөрийгөө бүрэн сэргээх гэж оролдож байв, тэр өөрийгөө маш аюултай нөхцөлд байгаагаа мэдэж байгаа болохоор ингэх тусам сандарч болохгүйг мэднэ.

Яг энэ үед нэгэн эмэгтэй ирж, Айн Нин-г татаж аваад, өөр нэг өөрөө лүү чирч ороод, газар шидэв.

Цементэн шал маш хатуу, тэгэж шидэгдэхэд их өвдөх ч, Айн Нин-г ёолж ч амжаагүй байхад, бүр ямар ч хариу үйлдэл үзүүлж амжаагүй байхад, эмэгтэй тэрний биеийг дарж аваад, өмссөн юбка-г нь сөхөөд гараа оруулав.

Шалгаж дуусаад, эмэгтэй Айн Нин-г хуваасан бүлэг хүмүүстэй хамт тавьсны дараа, тэр догшин эрд зөөгдөөд явчхав.

Модон байшингаас гараад, зөөлөн салхи үлээхэд, Айн Нин-гийн ухаан санаа аажим аажмаар эргэн ирэв.

Нүдээ хагас нээн, Айн Нин чимээгүйхэн эргэн тойрноо ажиглахын зэрэгцээ, замыг нь ч бас тогтоогоод амжив. Одоо зөвхөн өөрт нь зугтах боломж олдоосой л гэж хүсэж байна, энэ ордон шиг сонин газраас......

Нэгэн урт коридороор зөөгдөж яваад, Айн Нин болон бусад эмэгтэйчүүд нэгэн тусгай угаалгын өрөөнд ирэв.

"Тэднийг сайн угаагаарай, заавал нэгт нэгэнгүй нямбай угаах хэрэгтэй шүү, тэгэхгүй бол тахилгын ширээ бузартаад савдаг уурлачихвал та нарын толгойг цавчихад ч багадна шүү!"

Ширүүн хоолойгоор ийм үг хэлээд, догшин эр гараад явчхав.

Тахилын ширээ? Савдаг аа?

Байдлыг харахад, тэр ямар нэг харанхуй ер бусын бүлгэмд баригдсан бололтой? Арай, тэрнийг бас бусад эмэгтэйчүүдийг өргөл болгох гэж байгаа юм биш биз дээ? Тийм зүйл байж болно гэж үү?

Хөмсгөө үл ялиг зангидан, Айн Нин-ний дотор их гайхаж байсан ч, нүүрэн дээрээ ил гаргасангүй, ухаангүй хэвээр байгаа мэт дүр эсгэн, зарц эмэгтэйгээр өөрийгөө угаалгаж байв.

Айн Нин ийм үед дуугүй байх тусам зугтах боломж олдоно гэдгийг мэдэж байлаа.

Ийм байдлаар Айн Нин шивэгчингүүд нэг нэгээрээ гарч явах хүртэл ухаангүй мэт дүр эсгэв.

Амьсгаагаа түгжин, өрөөнд ямар ч чимээ сонсогдохгүй болоход л, Айн Нин нүдээ нээж зүрхлэв.

Эргэн тойрноо тойруулан харсны дараа, хажууд байх хэдэн эмэгтэйчүүд рүү харахад үнэхээр ухаангүй байгаа харагдана. Санаа алдан, яах ч аргагүй гараад явав.

Тэр хэрцгийдээ биш, харин ийм тохиолдолд удаан байх зохисгүй, тэглээ ч тэр хэдэн шивэгчдийг сонсохнээ зөөж явах хүн дуудахаар явсан, удахгүй ирэх болохоор Айн Нин аль болох хурдан зугтах хэрэгтэй.

Цагаан даашинзнийхаа хормойг барин, Айн Нин сэмээрхэн гүйж байлаа, зүрх нь маш хурдан цохилж, их сандарч байв, тэр ганц л буруу алхахад буцаад баригдчихвий гэхээс маш их айж байв.

Тэгтэл, яг түүнийг ордны булангаар эргэх үед, гэнэт нэг гар гарч ирээд, маш хүчтэй түүнийг өрөөндөө татаад оруулчхав.

Тэгтэл, яг түүнийг ордны булангаар эргэх үед, гэнэт нэг гар гарч ирээд, маш хүчтэй түүнийг өрөөндөө татаад оруулчхав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Where stories live. Discover now