Шүдээ зуун, Айн Нин уурлан нам дуугаар орилов. Тэр тэр шөнийн мартчихсан биз дээ? Тэгээд яагаад ингэж өөрт нь хүрээд байгаа юм?
Тэр түүнийг бохир бодолтой гэх ёстой юу?
Гэхдээ, түүний нүд тайван хэвээр, өөрийг нь базаж байгаа ч, ямар ч хүсэл тачаалын бодол мэдрэгдэхгүй байв. Айн Нин харж байна, тэр үнэхээр өөрийнхөө хэлснээр зүгээр л тэр эрэгтэйн үнэрийг арилгаж байна.
Гэхдээ, түүний ийм арга, яг л далимаар нь өөрт нь танхайрч байгаа хэрэг биш үү! Тэр ийм ухаантай байж, юу гэж ойлгохгүй байдаг юм?
"Хэрвээ, би заавал хүрнэ гэвэл яах уу? Нн?"
Айн Нин-ийн нам дуугаар орилохыг огт тоолгүй, тонгойн, Сь Чин Яао түүний чихний хажууд ирэн, нимгэн уруул нь үе үе чихэнд нь хүрч, эрэгтэйн халуун амьсгал эмэгтэйн чих, хацар, бас хүзүүнд нь мэдрэгдэн, түүний биеийг халуу дүүгүүлж байв—.
"Чи......би......"
Амаа нээн, мөрөө хавчин, Айн Нин гэнэт юу ч хэлж чадахаа байчхав.
Тэр юу гэж хэлэх юм? Бас юуг нь хэлдэг юм? Хэрвээ тэр үнэхээр хүчээр тэгэх юм бол, тэр ямар зугтаж чадах биш?
Гэхдээ, яагаад ч юм, Айн Нин дотроо Сь Чин Яао өөртэй нь зүгээр л тоглоом хийж байгааг мэдэрч байна, тэр жинхэнээсээ өөрт нь тийм зүйл хийхгүй.
Яг л машины зогсоол дээр байсантай адил, тэр өөрийг нь мөрөн дээрээ тохоод, машины суудал дээр тавих үед, тэр өөрөө унахаас айн түүнээс зуурсан, харин тэр, үнэндээ бол хүч, хэмжээгээ маш сайн тохируулсан байсан.
Тэр үед тэд маш ойрхон байсан ч, Сь Чин Яао-н цээж өөрт нь хүрэхгүй, их болгоомжилж байсан, бүр тэр гуян дээр нь тавьсан гар нь ч, даашинзны цаанаас байсан.
Хэрвээ тэр үед тэр буруу мэдрээгүй бол, Сь Чин Яао өөрийн эрхгүй түүний нь даашинзны хормойг доош татан, алганыхаа доор авчирч, яг л өөрт нь шууд хүрэхээс зайлсхийх мэт......
Бас, тэр үед Айн Нин бараг л хагас нүцгэн байдалтай байсан, тэр харсан ч, харц нь энгийн л байсан, ямар ч дур хүслийн аяс харагдаагүй.
Сь Чин Яао-н тийм үйлдэл нь үнэхээр боловсон, энэ бас яагаад дараа нь тэр гэнэт өөрийг нь үнсэхэд тэр маш их гайхсаны хамгийн гол учир.
Айн Нин үнэндээ энэ бол Сь Чин Яао-н хэв маяг гэдгийг мэдэхгүй, эмэгтэй хүнд хандахдаа, тэр үргэлж хөндий бас хүйтэн байдаг, өөр ямар ч сэтгэлийн хувиралгүй байдаг.
Түүнийг маш олон эмэгтэйчүүд байнга л өөртөө татахыг хичээдэг, урд нь тайчиж бүжиглэсэн ч бай, нүв нүцгэн янз бүрийн pose авчан ч бай, Сь Чин Яао-н нүд тайван, хөндий, бас хүйтэн байдаг......
"Чи хэнийг бодоод байна?"
Айн Нин-ийн жижигхэн аньсыг олоод, хоёр хуруугаараа гэнэт хүчтэй эмрэн, Сь Чин Яао-н амнаас өөрийн эрхгүй ийм үг гарсан мэт, тэр зогтусав.
Энэ эрэгтэйн харц, ямар ширүүн байна аа......
"Хэл, хэнийг бодоод байгаа юм?"
Өрийнх нь өвөрт байж байж, яаж өөр эрэгтэйг бодож чадаж байна аа!?
"Ссс...зөө, зөөлхөн л дөө......"
Амьсгаа татан, Айн Нин өвдөн уулга алдав, тэр яаж ийм даам байдаг байна аа? Өөрийнх нь бодлыг ч гэсэн хорих гээд байгаа юм уу?
"Чи ба, базахаа боль оо, чамаас өөр би хэнийгээ боддог юм?"
Сь Чин Яао-г зөөлөн цохиж, Айн Нин намуухан дуугаар энэ үгээ тэгээд л хэлчхэв. Тэр саяхан үнэхээр түүнийг бодсон, гэтэл энэ үгийг хэлтэл, нэг тийм~ аястай болоод явчихлаа.
Нүдэнд нь илүү гүн харц тусан, Айн Нин-г ширтсээр, Сь Чин Яао гэнэт зэвүүнээр инээмсэглэв. Гэтэл энэ үед, тэрний утас дуугарав.
VOCÊ ESTÁ LENDO
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/
RomanceАйн Нин зүгээр л гадаадад аялах гэж явтал гэнэт л өргөл болчихлоо? Зугтах гэж чадах бүхнээ хийсэн ч өөр танихгүй эрэгтэйн өвөрт орчхов./хүчээр...😳/ Тэр энэ бүхнийг зүгээр л нэг хар дарсан зүүд гэж бодсон боловч, кампанид ажилдаа ирэхэд А...