11 Зүгээр ээ, би тэрнээс айхгүй байна

3.5K 357 6
                                    

Айн Нин-ийн хувцаснаас татан, Гү Шиао Ми түүнээс зөөлөн дуугаар асуув. Айн Нин-тай танилцаад хоёрхон сар болсон ч гэсэн, тэр түүнд үнэхээр их дуртай болсон, үнэхээр л түүнийг яваасай гэж хүсэхгүй байна.

"Харин тийм, чи ажлаасаа гарсан юм уу үгүй юм уу?"

Сэмээр гараа атган, Лин Вэй Яа их л сонин өнгө аястайгаар асуув. Бараг энэ хэлтсийн Гү Шиао Ми-гаас бусад бүх хүн түүнийг яваасай гэж хүсэж байгаа байх? Тэр явчихвал, дараагийнх нь нарийн бичиг өрөө болчих ч юм билүү!

"Ахлах зөвшөөрөхгүй байна, гэхдээ би шууд Сь Чин Яао дээр очоод асуумаар байна."

Толгой сэгсрэн, Айн Нин зөөлнөөр хэлэв. Үнэндээ ахлах юуны чинь зөвшөөрөөгүй байна гэж, зүгээр л шууд түүний хэдэн хоногийн өмнө гарын үсэг зурсан гэрээг гаргаж ирээд түүнийг сүрдүүлсэн!!!

Гэхдээ, Айн Нин тийм ч тэнэг биш, Ли ахлахын тэр сүртэй сүртэй үгнүүдээс айхгүй, тэр ямар өөрийгөө зарчихсан биш, ажлаасаа гарах ч эрхгүй болоогүй. Ахлах явуулахгүй юм бол өөрөө л хэргийн гол эзэн дээр очиж шийдэхээс!

Айн Нин-г Сь Чин Яао-н нэрийг шууд хэлсэнд хүмүүс юм юм бодож эхлэв.

Ай, яах аргагүй ерөнхийлөгчтэй явалдаж байсан байна, яаж нэрийг нь шууд хэлж чадаж байна аа!?

"Айн Нин, чи үнэхээр ерөнхийлөгч дээр очих гэж байгаа юм уу? Тэр их ууртай байх аа, чамайг зовоогоод байвал яах юм бэ?"

Гү Шиао Ми өлмийгөө өргөн, Айн Нин-гийн чихэнд ингэж шивнэв. Тэр үнэн сэтгэлээсээ Айн Нин-д санаа зовж байв.

"Зүгээр ээ, би тэрнээс айхгүй байна."

Айн Нин тайвшруулсан инээмсэглэлээр Гү Шиао Ми руу инээмсэглээд, юмнуудаа аваад шууд Сь Чин Яао руу явав.

Гэхдээ, тэр зүгээр гэсэн ч, үнэндээ тэр эрэгтэйгээс айлгүй яадаг юм!?

Тэр ямар сохор биш, түүний хүчирхэхийг харалгүй л яахав, бүр байтлаа өөрийнх нь ариун нандинг хүчээр авсан тэр өөрийнх нь нүдэнд зүгээр л чөтгөр гэсэн үг! Айхгүй гэж хэлсэн нь зүгээр л өөрийгөө зоригжуулж байгаа хэрэг. Тэгсэн ч тэр яасан ч гэсэн энэ удаа түүнтэй нүүр тулгарах болно, тэгж аймхай царайлж байхаар, зүгээр л оролдоод үзэх хэрэгтэй...

Айн Нин ийн бодонгоо явсаар, Сь Чин Яао-н өрөөний үүдэнд ирчхэв.

Хаалгыг нь зөөлхөн тогшиход дотроос "Ор" гэх нь сонсогдов.

Айн Нин гүнзгий амьсгаа аван, хаалгаа түлхээд юу ч бодолгүй оров.

Гэтэл, Сь Чин Яао харагдахад тэр сандарч эхэлж, зүрх нь маш хуран "түг түг түг" гээд цохилж гарав.

Энэ эрэгтэй, зүгээр л үг дуугүй тэнд сууж байхад, өрөөгөөр дүүрэн тэрний уур амьсгал мэдрэгдэнэ......

Номын тавиурын өмнө зогсож, материал үзэж байсан Сь Чин Яао түүн рүү хараад

"Ажлын ширээ чинь гадаа байгаа."

Сь Чин Яао ийн хүйтнээр хэлээд, буцаад материал руугаа харав. Яасан, өөртэй нь нэг өрөөнд байна гэж бодоо юу?

"Би ажлаасаа гарах гэж ирсэн юм."

Өөрийг нь ирж ажилдаа бүртгүүлэх гэж байна гэж буруу бодсоныг нь мэдээд, Айн Нин гараа атгаад шууд гол зориолгоо хэлчхэв.

Нүдээ онийлгосноо, Сь Чин Яао өндийн түүн рүү харав.

Нүдээ онийлгосноо, Сь Чин Яао өндийн түүн рүү харав

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Where stories live. Discover now