"Намайг тавь!"
Айн Нин-ийн бие байрандаа хөшин, нүүр нь бүр цагаан цайчихсан байвч бултахыг оролдсонгүй, зүгээр л урд байгаа том эр лүү маш хүйтэн харцаар харж байв. Тэр бултмааргүй байгаа юм биш, үнэхээр, тэр хөдлөх тусам өөрийг нь барьчихсан байгаа эрэгтэйд илүү ойртоод байна! Тэрний үнэр гэж, үнэхээр бөөлжмөөр юм!!!"Хх, сайхан бүсгүй минь дээ, бид бүгд л тоглох гэж ирсэн, тийм болохоор одоо ариухан, цагаахан болж жүжиглэх хэрэггүй ээ, зүгээр л ахынхаа үгэнд орчих!"
Заваан инээсээр, гар нь Айн Нин-ийн цээж рүү явав. Эрэгтэйн царай үнэхээр дотор муухайруулам, бас хэлж байгаа үг нь ч их бүдүүлэг, болхи!
"Би байж байгаад чамайг оргилд хүргэнэ гэдгээ амлаж байна аа......Аа!"
Том эрийн гар Айн Нин-д хүрэх мөчид, хажуунаас нь өөр нэг гар гарч ирээд түүний гарыг барьж авав. Тэгээд түүний гар, тэр мөчид хугарчхав......
Яг эрэгтэйг өвдөн орилж байхад, Сь Чин Яао гарыг нь тавин, зүүн гараа явуулаад, Айн Нин-г нөгөө эрэгтэйн гараас булаан, өөрийнхөө өвөрт оруулав. Энэ үйл явц, маш хурдан байсан боловч тэр Айн Нин руу нэг ч харсангүй.
Сь Чин Яао-н хөдөлгөөн дэндүү хурдан байсан тул Айн Нин ерөөсөө сайн харж амжилгүй, зүгээр л бэлхүүс хэсэг нь эхлээд суларч, дараа нь дахиад баригдаад, яг тэгээд л хормын дотор түүний дулаахан өвөрт орсноо мэдрэв.
Тэд хоорондоо ойртох үед, маш хурц эрэгтэй үнэр Айн Нин-д мэдрэгдэв. Энэ үнэрийг тэр мэднэ, их танил юм, энэ бол тэр шөнийн өөрийг нь чангаас чанга бүрхсэн эрэгтэйнх бөгөөд Сь Чин Яао-нх.
Энэ үнэр, уг нь түүнд хязгааргүй их сэтгэлийн шаналлыг авчирсан, гэтэл энэ мөчид, түүнд хамгаас том тайвширлыг авчирч байна.
Энэ хүйтэн сэтгэлтэй эрэгтэйг өөрийнхөө биеэр өөрийг нь хамгаална гэж бодсонгүй?
"Сь Чин Яао......"
Өндийн, уулга алдах шиг эрэгтэйн нэрийг зөөлөн дуудан, Айн Нин-ийн саяхан сандарч, айж байсан зүрх, яагаад ч юм тайвширчхав.
Ашгүй, аюулгүй боллоо......Харин Сь Чин Яао түүн рүү харсангүй, зүгээр л нэг гараараа түүнийг их чанга тэвэрч, урдаа байгаа эрэгтэйг харж байв.
"Но, ноён Сь Чин?"
Хэдийгээр Сь Чин Яао ийм газарт бараг ирдэггүй ч, тэр чинь ямар хүн билээ дээ? Хэн тэрнийг танихгүй гэж?
Тиймээс, Сь Чин Яао-г харах мөчид, Айн Нин-г барьж байсан эрэгтэй, яг л итгэж өгөхгүй байгаа мэт нүдээ нухлан, айснаасаа болоод хөл нь чичирч, царай нь цав цагаан болоод, Сь Чин Яао руу харж байв.
Тэ, тэнгэр минь! Тэр яахлаараа ийм бүтэлгүй байдаг байна аа, явж явж энэ хүний эмэгтэйг хоргоогоод байхдаа яахав дээ?!
"Лан эзэнтээн......Аа!"
Яг энэ үед, дагаж ирсэн Лан Си Шиао Ми-г татаж гаргаад, нөгөө хүнээ цохиж унагаав!
Харин Тан И, тэр ч гэсэн завтай байсангүй, энэ хэсэгт ирээд л шууд ханцуйгаа шамлан, Айн Нин-г тэвэрсэн эрэгтэйг татаад, шууд нүүр лүү нь шанаадав.
"Аа! Тан эзэнтэн амь өршөө! Амь өршөө!"
Тан И юу ч ярилгүй, зүгээр л тэр эрэгтэйг өшиглөөд унагаав!
Хн! Ахынх нь хаварт санаархана гэнэ ээ, аймшиггүй юмнууд!
"Шиао И"
Сь Чин Яао Тан И-г хажуу тийм болохыг дохин, энэ хүнийг, тэр өөрөө гүйцээмээр байна!
ČTEŠ
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/
RomanceАйн Нин зүгээр л гадаадад аялах гэж явтал гэнэт л өргөл болчихлоо? Зугтах гэж чадах бүхнээ хийсэн ч өөр танихгүй эрэгтэйн өвөрт орчхов./хүчээр...😳/ Тэр энэ бүхнийг зүгээр л нэг хар дарсан зүүд гэж бодсон боловч, кампанид ажилдаа ирэхэд А...