Айн Нин ирж яваа хүн рүү харав. Нэг эрэгтэй байна, нас нь бол Сь Чин Яао-аас арай жаахан, өндөр нь ч гэсэн тэрнээс арай намхан юм, гэхдээ яагаад энэ хүнийг нэг л харж байсан юм шиг санагддаг билээ?
Айн Нин-г тоолгүй, тэр эрэгтэй шууд л Сь Чин Яао-н ажлын өрөө рүү явав.
"Түр хүлээгээрэй, урьдчилж болзоогүй бол орж болохгүй ээ."
Хурдан алхаад эрэгтэй урд ирэн, гараа өргөөд, Айн Нин эрэгтэйн замыг таглав. Тэр өнөөдөр ерөнхийлөгчтэй ямар ч зочин урьдчилж уулзана гэж хэлээгүйг сайн санаж байна.
"Урьдчилж болзох оо? Чи намайг хэн гэдгийг мэдэхгүй юу? Миний замд хөндөлдөнө гэнэ ээ!?"
Тэр эрэгтэй маш тэнэг зүйл сонссон мэт, том дуугаар үглэн, Айн Нин руу муухай харан, яг л бүх хүн түүнийг хэн гэдгийг мэдэх ёстой юм шиг......
"Уучлаарай, компанид ерөнхийлөгчтэй уулзвал заавал урьдчилж болзох ёстой гэсэн дүрэм бий."
Эрэгтэйн бүдүүлэг үйлдэлд их дургүй нь хүрсэн ч, Айн Нин инээмсэглэн тайлбарлав.
"Дэмий донгосоод байлгүй, холд!"
Хажуу тийш болоод, эрэгтэй Айн Нин-г тойроод гарах гэв.
"Эрхэм ээ, үнэхээр болох......"
"Шиао И, боловсон бай л даа."
Хажуу тийш болон, Айн Нин эрэгтэйн замыг таглан, яг эвгүй байдалд байтал, гэнэт цаанаас нь өөр нэг эрэгтэйн хоолой сонсогдов.
"Ёооё, чи одоо, эмэгтэй хүнд яаж ийм бүдүүлэг хандаж болдог юм?"
Тэр цахилгаан шатнаас гаран, толгойгоо сэгсрэнгээ санаа алдаж энэ Шиао И гэх эрэгтэйг харан нааш алхана.
"Hi, сайхан бүсгүй минь, чи Сь Чин-ийн нарийн бичиг үү?"
Шиао И-н хажууд очин, тэр эрэгтэй Айн Нин-тай соёлтойгоор мэндлэв.
"Намайг Лан Сь гэдэг, харин энэ бүдүүлэг нөхрийг Тан И гэдэг, бид хоёр Сь Чин-ийн сайн найз байгаа юм, өнөөдөр муу хөгшнийгөө харах гэж ирсэн юм, тэрэнд дуулгаад өгөөч."
Айн Нин-г хараад, Лан Сь-ийн нүд нь гялалзаж, уур амьсгал нэг л тийм~ болоод л, яг задарсан баян айлын хүү.
"За, түр хүлээгээрэй."
Лан Сь-ийн өдсөн аястай нүдийг нь шууд үл тоон, соёлтойгоор инээмсэглэн, Айн Нин толгой дохиод Сь Чин Яао-н ажлын өрөө рүү явж байтал, үүдэнд нь ирэхэд, тэр яг гараад ирэв.
"Ах аа, Та ашгүй эргээд ирэв үү! Санаж үхлээ ш дээ!"
Сь Чин Яао-г яг гарч ирэх мөчид, Тан И яг л жижигхэн мангас шиг орилсноо, урд нь очиж зогсоод, нүүр дүүрэн хөөрсөн царай, харин Лан Сь-ийн хувьд, бас л инээмсэглэн урд нь очив.
"Муу золиг! Ирчхээд ч бид нарт дуулгахгүй, Юань Чин Юөү тэр нөхөр хэлээгүй бол, бид хоёр одоо хүртэл мэдээгүй байх байсан!"
Сь Чин Яао-н урд очин, гараа атгаад зөөлнөөр мөрөн дээр нь нэг цохиж аваад, Лан Сь инээн ярив.
"Та хоёр дэндүү шуугиантай болохоор л."
Хөмсгөө өргөн, Сь Чин Яао-н хоолойд нэг л дулаахан инээх аяс сонсогдов.
"Ах, та яг зөв хэллээ, өнөөдөр би танд гоё шуугиантай, халуухан уур амьсгалыг мэдрүүлэх гэж ирсэн юм!"
Сь Чин Яао-г Лан Сь-тай ярьж байхад, Тан И өөрөө шууд өрөө рүү нь ороод Сь Чин Яао-н гадуур хувцас бас машиных нь түлхүүрыг аваад гараад ирэв.
"Явцгаая! Ахтайгаа хамт "Цэнхэр өргөө"/pub/рүү явъя!"
Сь Чин Яао-г зөөлөн дохойдоод, Лан Сь нэг л зэвүүн инээмсэглэн ийн хэлэв.
Толгой дохин, Лан Сь, Тан И-тай мөр зэрэгцэн явж, Сь Чин Яао Айн Нин-г харах ч үгүй, цахилгаан шатаар буун, яваад өгөв.
Сь Чин Яао-г явсны дараа, Айн Нин өөрийн эрхгүй санаа алдан, ашгүй өнөөдөр яг цагтаа тарах нь.
Цүнхээ аваад, тэр доошоо бууж Гү Шиао Ми-г олоод хамт гараад явав. Тэдний очих газар ч гэсэн "Цэнхэр өргөө" байв.
YOU ARE READING
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/
RomanceАйн Нин зүгээр л гадаадад аялах гэж явтал гэнэт л өргөл болчихлоо? Зугтах гэж чадах бүхнээ хийсэн ч өөр танихгүй эрэгтэйн өвөрт орчхов./хүчээр...😳/ Тэр энэ бүхнийг зүгээр л нэг хар дарсан зүүд гэж бодсон боловч, кампанид ажилдаа ирэхэд А...