Зогтусан, Айн Нин-г тэвэрч байсан гараа суллан, Сь Чин Яао утсаа авав.
Доошоо харан, Айн Нин энэ мөчийг зугтах хамгийн тохиромжтой мөч санагдав. Тэгэхгүй бол тэрнийг утсаараа яриад дууссаны дараа, өнөө шөнө тэдний орооцолдоо дуусахгүй л болов уу!
Том нүдээ цавчуулан, хэсэг бодол хийн, Айн Нин гэнэт гараа явуулан, Сь Чин Яао-н гарнаас барин, шууд хүчтэй татав!
Айн Нин-ийн энэ үйлдэл, эрэгтэйн түүний цээжин дээр тавьсан гарыг буулгаж чадсан ч, дараагийн мөчид, Сь Чин Яао-н тэр гар нь маш хурдтайгаар түүний хойно очин, шууд түүнийг тэврэн, хойшлох үйлдлийг нь зогсоон, тэрнийг өвөр лүүгээ дарав.
"Үргэжлүүл."
Айн Нин-г маш амархан зогсоон, Сь Чин Яао утсаар ярьж байгаа хүнээ үргэлжлүүлээд ярь хэмээн, их л тайван царайтай байгааг нь хараад, Айн Нин шүдээ хавирав!
Нүд нь эргэлдэн, эргэлзсээр, гүнзгий амьсгаа аван, Айн Нин зза өнгөрсөн гэсэн мэт, гараа шууд доош явуулан, бяцхан Сь Чин Яао дээр гараа тавьчхав.
Хүрэх тэр мөчид, Айн Нин-ийн хүзүү хүртэл ув улаан болсон ч, ерөөсөө бууж өгсөнгүй.
Шүдээ чанга гэгч нь зуун, эрэгтэйн итгэж өгөхгүй байгаа харцны өмнө, Айн Нин бяцхан Сь Чин Яао-г атган, тэгээд, шууд базчихав!
Бяцхан Сь Чин Яао, эрэгтэйн амин сүнс, тэр чинь ямар гээч эмзэг газар билээ? Яаж Айн Нин-ийн хэрцгий базалтыг тэсвэрлэж чадах вэ дээ? Тэгээд энэ өвдөлт, хүйтэн зэвсгээс авах өвдөлтөөс тэс өөр юм, эрэгтэйд өөр төрлийн өвдөлт авчрах бөгөөд үүнийг тэсвэрлэхийн аргагүй тийм өвдөлт! Тийм болохоор, хүчтэй Сь Чин Яао байсан ч, тэсэхгүй нь!
Өвдөн уулга алдан, Сь Чин Яао-д аймшигт өвдөлтөөс гадна, бас бага зэрэг сэтгэлийг нь эзэмдэх мэт мэдрэмж төрөн, Айн Нин-ийн бэлхүүснээс чанга тэвэрсэн байсан гар нь өөрийн эрхгүй бага зэрэг сулраад ирэв.
Энэ хамгийн чухал мөчөөр, огцом хойшлон, Айн Нин нүд ирмэхийн зуур л Сь Чин Яао-н өврөөс мултран, машины хаалгыг нээгээд шууд үсрэх гэв.
Хаалга онгойх мөчид, Айн Нин-д гэнэт хангалтгүй санагдав.
Эргэж харан, Айн Нин Сь Чин Яао-н өөрт нь хүрсэн гарыг барин, шууд хазчихав, бараг л бүх хүчээ шавхан, хэрцгийгээр хазаж байв!
Сь Чин Яао уг нь Айн Нин-ийн саяхны базалтаас болоод тэсвэрлэхийн аргагүй өвдөж байтал, дахиад ингэж хазсан нь яг л гал руу тос асгах мэт болон, тэр дороо дахиад л өвдсөнөөсөө болоод дуу алдахад, утасны цаана байх хүнийг бүр айлгачхав бололтой, тэр хүн шууд амаа татан, амьсгаагаа түгжив.
Хэт удаан хэрээ мэдэхгүй аашлахыг зүрхэлсэнгүй, хэдэн секунд үргэлжлүүлсний дараа, Айн Нин гарыг нь тавив.
"Хн!"
Сь Чин Яао-г тавиад, эрүүгээ өргөн, Айн Нин "Муу донтой амьтан өвдөж үхээрэй!" гээд машинаас үсрэн, шууд гэрийн зүг гүйв.
Тэр үхлээс зугтаж байгаа мэт хурд, х, үнэхээр жижигхэн пуужин гэж хэлж ч болохоор юм!
"Айн! Нин!"
Гаран дээрх жижигхэн шүдний мөрийг харан, Сь Чин Яао шүдээ зуун Айн Нин-ийн нэрийг амандаа үсэглэн хэлэв.
"Цагийн дараа залга!"
Сь Чин Яао шууд утгаа салгаад, машинаасаа буув.
Новш гэж! Тэр Сь Чин Яао хэзээ ийм хөгийн байдалд орж байлаа? Энэ муу эмэгтэй, үнэхээр амьдралаасаа уйдаж! Өөрийг нь яаж болгож өгөхийг хараарай!
Том том алхан, Сь Чин Яао дотроо тангараг өргөж явтал, яг энэ үед, түүний гартаа чанга гэгч нь атгах гар утас, дахин дуугарч гарав.
"Чамайг цагийн дараа залга гэж хэлээгүй юу!?"
"Хаан, би байна."
YOU ARE READING
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/
RomanceАйн Нин зүгээр л гадаадад аялах гэж явтал гэнэт л өргөл болчихлоо? Зугтах гэж чадах бүхнээ хийсэн ч өөр танихгүй эрэгтэйн өвөрт орчхов./хүчээр...😳/ Тэр энэ бүхнийг зүгээр л нэг хар дарсан зүүд гэж бодсон боловч, кампанид ажилдаа ирэхэд А...