33 Анх удаа түүн рүү инээмсэглэж байна

3.4K 338 2
                                    

Еэ- R хотын гурван эрх мэдэл атгагчийн нэг, харин Еэ Жүэ бол Еэ гэрийн залуу эзэнтэн, тийм хамраа сөхсөн төрлийн хүн!

R хотыг харахад, Сь Чин Яао, Лан Сь болон Тан И тэд гурваас өөр түүнтэй тэрсэлдэж зүрхлэх хүн байхгүй, бүр нүүр өгөхгүй байна гэж байхгүй. Тийм болохоор Айн Нин-ийн саяхны зөрүүд үйлдэл, үнэхээр үхэхээс айгаагүй хэрэг байсан юм!

Нүдээ онийлгон, Айн Нин-г гүнзгий гэгч хараад, Еэ Жүэ уур уцаараа дотроо хадгалан, юу ч хийж чадахгүй, сэтгэл нь бөглөөстэй, дотроо галзуурах шахам яваад өгөв.

Новш новш новш! Өнөөдрийн энэ өсийг тэр санаж явна аа! Хүлээж л байгаарай! Хариугаа авахгүй бол тэр Еэ овогт биш болно!!

"Шиао Нин, би түрүүлээд явлаа, дараа нь завтай болохоороо уулзъя."

Инээмсэглэн, салах ёс хийгээд, Өү Ян Зн Еэ Жүэ-тэй хамт яваад өгөв. Явахаас өмнөх тэр харц нь их гүн, үнэхээр санасангүй, Сь Чин Яао Шиао Нин-ийн төлөө ингэх гэж, тэдний хооронд, үнэхээр хялбархан зүйлгүй байх, энэ, сайн уу муу юу аль нь вэ хө?

"Би тэрэнтэй үнэхээр зүгээр л нэг сургуулийн найзын холбоотой."

Өү Ян Зн-г явсны дараа, эргэж харан, Айн Нин өөрийгөө яасныг мэдэхгүй, бүр өөрийн мэдэлгүй Сь Чин Яао-д тайлбарлаж байна, яг л түүнийг Еэ Жүэ-ийн үгнээс болоод андуурахаас айсан мэт.

"Нхн."

Намуухан хоолойгоороо хариу өгөн, Сь Чин Яао толгойгоо хөнгөхөн дохив. Үнэнджж, түүний тайлбар ерөөсөө хэрэггүй, тэдгээр материалууд, тэр бараг бүгдийг нь цээжилчихсэн, тэр эрэгтэй хүнтэй байсан үгүйг, тэр мэдэлгүй яахав?

Айн Нин-ийн нүүрэн дээр, гэнэт бүдэгхэн инээмсэглэл тодрон, яагаад ч юм, тэрнийг ямар ч эргэлзээгүй толгой дохин хариулсанд, түүний сэтгэлд их дулаахан, чихэрлэг мэдрэмж төрүүлж байв.

"Саяхан, чамд их баярлалаа"

Сь Чин Яао-г өндийн харж, Айн Нин-ийн хоолой их зөөлөн, инээмсэглэл нь бүдэгхэн ч, өмнөх эрэгтэйг өөрийн эрхгүй зогтусахад хүргэв!

Энэ чинь түүний анх удаа өөр лүү нь инээмсэглэж байгаа нь, ийм......үзэсгэлэнтэй байна гэж санасангүй!?

Хэдий бүдэгхэн инээмсэглэл ч, шууд л хүний сэтгэлийг булаах чадалтай, гал халуун нарны гэрэл ч, түүний дэргэд унтарчих мэт.

Сь Чин Яао яг л түүний инээмсэглэлийг толгой дотроо сийлэх гэсэн мэт гүн харцаар түүнийг ширтэнэ.

Эрэгтэйн харц, дэндүү шууд юм, түүний нүд, шууд л хүнийг сороод авчих мэт дэндүү сэтгэл татам......

Айн Нин хэзээ ингэж хүнд гал халуун харцаар ширтүүлж байлаа? Тийм болохоор тэр дороо шууд л тэсэхээ байв.

"Харж болсоон!"

Ичингүйрэн эсэргүүцэж, өлмий дээрээ зогсон, Айн Нин гараараа Сь Чин Яао-н нүдийг таглав. Гэтэл түүнд ойртох мөчид, тэрэнд бүхлээрээ тэврүүлчхэв.

Нн, үзэсгэлэнт өөрөө ойртоод ирж байхад, тэр Сь Чин Яао яагаад тэврэхгүй гэж?

"Чи талархлаа илэрхийлэхдээ үнэнч гэдгээ илтгэх хэрэгтэйг мэдэхгүй юу? Нн?"

Айн Нин-ийн гарыг татан, илэх байрлалаар өөрийнхөө цээжин дээр тавин, тонгойн, Сь Чин Яао зориуд түүний чихний хажууд амсгална.

"Би, би......чи намайг биеэ зарна гэж битгий горьд!"

Ув улаан нүүрлэн, би би гэсээр байснаа, Айн Нин гэнэт ийм нэг хүн гайхшруулахаар үг хэлсэнд, Сь Чин Яао тэр дороо инээд алдав.

Өмнөх удаа түүнийг өөрийг нь далд зарчимдчихна гээд байсан, энэ удаа, тэрний толгойд бүр биеэ зарах тухай бодогдож байна? Тэрний нүдэнд, тэр үнэхээр тийм л эмэгтэй хүнээр дутагдсан харагдаад байгаа юм байх даа?

Яг Сь Чин Яао-н инээд улам л тодрох үед, холгүй газраас, нэгэн хоолой сонсогдов, сонсоход, маш их гайхсан шинжтэй байлаа.

/Vote~/
/Thank you~🤗🥰/

Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Hikayelerin yaşadığı yer. Şimdi keşfedin