57 Ганц аяга зутан!!

3.5K 510 269
                                    

"Харж байсан?"

Хаалга налан, гараа цээжний өмнө зөрүүлэн, Сь Чин Яао-ын нүд гадагш харсан хэвээр байх бөгөөд харцаа санаандгүйгээр мэт Айн Нин дээр төвлөрүүлж байв. Айн Нин хашаан дахь нарийн зам дээр явж байлаа. Тэр араасаа багахан гуниг төрүүлсэн харагдах нь Сь Чинь Яао-ын зүрхийг яагаад ч юм өвтгөх шиг болгож, үгээр хэлж мэдэхгүй мэдрэмж төрүүлэв.

Түүнд ямар нэг зүйл тохиолдсон л байж таарна......

"Тийм ээ, саяхан түүнийг анх хараад л танил санагдсан, гэхдээ одоохондоо яг хаана харж байснаа санахгүй байна."

Хөмсгөө зангидан, Еэн Лиэ-гийн харц ч Айн Нин дээр төвлөрч, түүний араас ямар нэг баримт нотолгоо хайж байв.

Сь Чин Яао хөлөө бага зэрэг өргөн, хаалгаа санаандгүй мэт хааж, Еэн Лиэ-гийн харцыг таглаж орхив.

Хэдийгээр Еэн Лиэ-гийн харцанд ямар нэг тусгай зүйл байгаагүй ч, түүнийг Айн Нин руу байнга ширтүүлээд баймааргүй байна, Айн Нин-гийн толгойноос хөл хүртэл тэр өөрөө л харж болно!!!

"Гурван өдөр."

Хэмээгээд Сь Чин Яао гал тогоо руу зүглэв.

Еэн Лиэ тэрэнтэй их удаж байгаа болохоор тэдний хооронд аль хэдийн үгээр илэрхийлэхгүй байсан ч ойлголцох чадвар бий болчихсон. Тиймээс Сь Чин Яао-ын үг хэр богино байсан ч, тэр ойлгож чадна. Үүний утга нь, хэчнээн хэцүү байсан ч, яаж тархиа гашилгасан ч, тэр гурван өдрийн дотор хаана энэ эмэгтэйг харж байсан тухай тодорхой хариултаа хаанд хүргэх ёстой, эс бөгөөс, хн хн!

Еэн Лиэ толгойгоо маажин, байрандаа хэсэг зогссоны эцэст түүний араас гал тогоо руу оров.

Гал тогоо руу ороод, Сь Чин Яао-д хэлэх ч хэрэггүй Еэн Лиэ өөрөө яваад зутангаа аягалав. Тэр онгоцноос буунгуутаа л ийшээ ирсэн болохоор юу ч идээгүй, яг өлсөж үхэх нь! Дээрээс нь энэ зутан үнэхээр гоё үнэртэж, тэрнийг улам өлсгөж байна!

Тэгтэл, Еэн Лиэ-г гараа өргөх мөчид Сь Чин Яао гарыг нь холдуулчихав.

"Өөрөө гарч ав."

Энэ зутанг Айн Нин өөрт нь тусгайлан зориулж хийсэн юм, ганцхан тэр л идэж болно, өөр хүн бодсоны ч хэрэггүй, бодсоны ч!!

"Хаан, та ийм харгис байж болохгүй биз дээ?'

Их л сүртэй орилон, Еэн Лиэ гэдсээ илэнгээ өрөвдөлтэй царайгаар: "Сонсооч, миний гэдэс бүр дуугараад байна, ямар юмных нь гарч авах тэнхэл байхав дээ?"

Гэвч, яаж өрөвдөлтэй царайлсан ч нэмэргүй, Сь Чин Яао тэрнийг тоохоос ч залхуу нь байв......

"Нхн."

Эрүүгээ өргөн Сь Чин Яао Еэн Лиэ рүү бүдэгхэн боловч cool😎 харцаар ийн авиа гаргана. Үүний утга нь Еэн Лиэ-д тийм ээ, тэр бол ийм л харгис хүн, тийм болохоор энд байгаад байлгүй, гарч идшээ хай!

Толгой гудайн, Еэн Лиэ яах ч аргагүй гарч явав.

Сонин юм! Хаан их л өглөгч, өгөөмөр аашилдаг байж, яагаад өнөөдөр ийм харамч болчихоо вэ!?

Зүгээр л нэг аяга зутан ш дээ, ганц аяга хөнгөн зутан!!
    ★☆

Орой, Еэн Лиэ-тэй хэдэн зүйл ярилцсаны дараа, Сь Чин Яао тэрэнтэй хамт "Харанхуй гүрэн" рүү явав. Үйл ажиллагааг хянахаар очиж байгаа гэсэн ч, нөгөө талаас Сь Чин Яао Еэн Лиэ-г угтаж байгаа хэрэг юм. Энэ хэсэг хугацаанд тэр түүний ажилд амралт гэх зүйлгүй нааш цааш тасралтгүй явсан болохоор бие сэтгэлээ амраах нь мэдээжийн.

Харин Айн Нин ч гэсэн, ажлаа тарчхаад тийшээ зүглэв.

Дараагийн бүлэг 200~🗳 болсноор орох боломжтой.

Дараагийн бүлэг 200~🗳 болсноор орох боломжтой

Oops! Questa immagine non segue le nostre linee guida sui contenuti. Per continuare la pubblicazione, provare a rimuoverlo o caricare un altro.
Hai finito le parti pubblicate.

⏰ Ultimo aggiornamento: May 24, 2021 ⏰

Aggiungi questa storia alla tua Biblioteca per ricevere una notifica quando verrà pubblicata la prossima parte!

Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Dove le storie prendono vita. Scoprilo ora