49 Анх удаагийн сэтгэл хөдлөл💋

3.4K 327 15
                                    

Том нүдээ цавчин Айн Нин тэгээд л Сь Чин Яао руу гөлөрсөөр байв. Тэр өөртэй нь маш ойрхон байна, тэдний сормуус бүр наалдах нь, амьсгал ч гэсэн хоорондоо орооцолдож байв.

"Сь Чин Яао——"

Яах вэ, тэр яг эзэмдүүлэх нь, эрэгтэйн тэр шидтэй мэт нүдэнд эзэмдүүлэх нь.

Ингэж гөлөрж байгаа Айн Нин, урьдынхаа тайван байдлыг алдан, тэр тайван аястай байдаг нүдэнд нь ч мэлрэнгүй байдал тодров. Энэ нь Си Чин Яао-н нүдэнд яг л......сэтгэл булаам дагина мэт!!!

Хөмсгөө өргөн, хортой инээмсэглэл тодруулан, Айн Нин-г гөлөрч байхад, Сь Чин Яао-н толгой бага зэрэг доошлон, нимгэн уруул нь ямар ч эргэлзээгүйгээр түүний улаан уруул дээр буув.

Сормуус нь зөөлөн чичирч, эрэгтэйн уруул наалдах үед Айн Нин-ийн толгой тэр чигээрээ хоосрон, нэг л мэдэхэд тэр яг л ховсдуулчихсан мэт, нүдээ аажмаар анив.

Нүдээ аних үед, Айн Нин-д бэлхүүс хэсэг нь чангарах нь мэдрэгдэв. Тэгээд, танил эрэгтэйн үнэр түүнийг тэр чигт нь бүрхэн авав. Энэ нь маш хүчтэй байх бөгөөд түүний энэ насандаа хүсдэг аюулгүй байдлыг мэдрэгдүүлж байв.

Хачирхалтайгаар, бие сэтгэл нь зөөлрөн, Айн Нин өөрийн эрхгүй Си Чин Яао-н хүзүүнээс тэврэн авав.

Эрэгтэйн цээжинд наалдах үед, Айн Нин-ийн зөөлөн уруул яг л ховсдуулчихсан юм шиг бага зэрэг нээгдэн, эрэгтэйн халуун хэлийг хүлээн авав. Эрэгтэйн хэл түүний шүд буйлаар гулсан өнгөрөх ба амьсгааг нь ороон авч байв......

Түүнтэй ганцаар барахгүй удаа үнсэлцэж байсан ч, энэ удаа бол Айн Нин-ийн анхных нь хүлээн зөвшөөрсөн, анхных нь өөрийн эрхгүй, анхных нь сэтгэл хөдөлж......үүнд умбаж байгаа удаа юм.

Нэг хүн байсан ч, нэг уруул байсан ч, цаг хугацаа өнгөрөхийн хэрээр, сэтгэл зүрх өөрчдлөгдөхийн хэрээр, үнсэлтийн амт өөр болдог юм байна.

Энэ удаа түүнд маш чихэрлэг санагдах нь тэр? Бүр илүү ихийг амтлахыг хүсэж байна?

Галзуурчхаж, Айн Нин бодон, тэр үнэхээр галзуурчхаж......

Харин Сь Чин Яао-д, тийм байлгүй л яахав?

Түүний амт хэр чихэрлэг болохыг, тэр өмнөх удаа аль хэдийнээ мэдчихсэн байсан. Харин энэ удаа, дахин амтлахад, тэр амт нэмэгдэнэ гэхээс багасахгүй.

Ялангуяа энэ удаа, тэр бодсоноос эелдэг байх ба тэр улаан уруул нь яг л урьж байгаа мэт түүнд зориулж нээлттэй байв;

Тэр ягаахан хэлний үзүүр нь ч сахилаггүйтэн үе үе түүний хэлтэй орооцолдон, өөрийг нь яг үүнд нь умбаж байхад, буцаагаад татчихна, энэ бол нэг талаараа өдөлт!

Тэр сэтгэл ханаагүй байхын харуугаар дахин мэдрэхийг хүсэн, түүнийг өөртэй нь хамт тоглож, наадан, орооцолдохыг урина......

Ингээд л, эрэгтэй эмэгтэйн хоорондоо наалдах уруул бие биенийхээ амтыг сорон, үнсэх тусам гүнзгийрч бас үнсэх тусам сэтгэл нь улам л догдлоно.

Үгүй ээ, хангалтгүй байна, ийм сайхан мэдрэмж илүү их байх ёстой

Хоёр гараа татан, Айн Нин-г өргөөд, дараа нь гэнэт эргэн, Сь Чин Яао түүнийг маш хурдан доороо оруулан дарж, өөрсдийнхөө биеийг нягт наалдуулав.

Ганц уруул нь гэхэд л ийм амттай байгаа юм чинь, тэгвэл бусад газар нь?

Амьдралдаа анх удаа л, Сь Чин Яао ийм зүйлд ингэж их яарж байв. Ганц үнсэлт л тэрнийг түүний биеийг бүхэлд нь үнсэхийг хүсэхэд хүргэх нь тэр.

"Би чамайг хүсэж байна!"

/Сь Чин Яао Айн Нин-г тэр шөнийн бүсгүй гэдгийг хэзээ мэдэх бол? Дараагийн бүлэгт тэд......нн.....нхн...??/

??/

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Donde viven las historias. Descúbrelo ahora