06 Дахин учрал

4.1K 379 0
                                    

Энгийн ээ?

Айн Нин өөрийгөө нэг хараад, өөрийн эрхгүй инээв. Тэдний гоёмсог хувцастай харьцуулахад өөрийнх нь энэ бүдэг шар өнгийн даашинз арай л энгийн нь үнэн юм.

"Өнөөдөр компани дээр ямар нэг үйл ажиллагаа болох гэж байгаа юм уу?"

Ажлын ширээн дээрээ очоод, сандлаа татаж суугаад Айн Нин зөөлөн дуугаар хажуудах Гү Шиао Ми-гээс асуув. Тэдний хувцаслалтыг харахад үнэхээр л ямар нэг үдэшлэгт явах гэж байгаа юм шиг харагдаж байна.

"Хөөе, Айн Нин чи жинхэнээсээ будлиад байгаа юм уу, эсвэл жүжиглээд байгаа юм уу, өнөөдөр чинь группын маань ерөнхийлөгч Сь Чин Яао эргэж ирэх өдөр, бид нар гоё хувцаслах ёстой биш гэж үү?!"

Ярьж байгаа нь Лин Яа Вэй байв, тэр толь бариад өөрийгөө энд тэндээс нь хараад, ямар нэг орхисон газар өөрийнх нь нарийн будсан будгийг баллачихвий гээд харж байснаа, Айн Нин-гийн асуултыг согсоод, өөрийн эрхгүй ингэж хэлэв. Ярьж байгаа нь ч гэсэн бага зэрэг хүйтэн аястай байв, тэр ийм угаасаа болхи мөртлөө их л ихэмсэг болж жүжиглэдэг хүмүүст их дургүй!? Өөрөө нээх бүх зүйлд сонирхолгүй юм шиг......

"Тийм шүү, заавал гоё хувцаслах хэрэгтэй, сайн хийвэл, (группын) ерөнхийлөгчид таалагдчих ч юм билүү!"

"Харин тийм ээ, (группын) ерөнхийлөгчийн эхнэр болж чадахгүй ч, тийм төгс хүнтэй ганц удаа үерхчихвэл ёстой л тэнгэрийн хишиг болно доо."

Толгой дохин, бүгд дэмжин, хөөрлөө дарч, удахгүй тэр домогт чөтгөрийн, сэтгэл татам группын ерөнхийлөгчийг харна гэхээр л, зүрх нь хүчтэй цохилно!

"Айн Нин, битгий хүндээр хүлээж аваарай, Яа Вэй зүгээр л дэндүү их хөөрөөд, сэтгэлээ барьж дийлэлгүй тэгээд хэлчихлээ."

Айн Нин-гийн гарыг атгаж, Гү Шиао Ми тэрнийг Лин Яа Вэй-гийн үгэнд шархалчихвий гээд нам дуугаар аргадав.

"Би зүгээрээ, санаа зоволтгүй."

Толгойгоо сэгсэрч, Гү Шиао Ми руу инээмсэглэв. Тэр юу гэж ийм эмзэг байхав дээ? Тэгсэн ч, өөрөө шинээр ирсэн ч гэсэн, энэ хоёр сарын хугацаанд Лин Яа Вэй-г бага ч гэсэн мэдэж авсан, тэр зүгээр л бодож байгаагаа шууд шууд хэлчихдэг болохоос, тийм муу санаатай хүн биш.

"Гэхдээ Айн Нин, чи өнөөдөр үнэхээр тайван байна аа, би тэдэн шиг том боссын анхаарлыг татна гэж мөрөөдөөгүй ч, тэр хүнийг Сь Чин Яао гэхээр л, өөрийн эрхгүй сэтгэл хөөрөөд байна аа."

Гү Шиао Ми нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан, Айн Нин руу харав.

"Үнэндээ би бас бага зэрэг тэсэн ядан хүлээж л байна."

Сар шиг нүдээрээ инээн, Айн Нин Гү Шиао Ми руу харав.

Үнэн дээ, тэр ямар ариун сахиусан тэнгэр биш, тэр домогт сатан ерөнхийлөгчид сонирхол татагдахгүй л яахав?

Энэ компанид ороод хоёрхон сар л болж байгаа ч, Сь Чин Яао гэдэг нэрийг тэр маш олон удаа сонссон, тэрний тухай цуу яриануудыг ч, тусгайлан асууж сонсоогүй боловч бараг л бүгдийг нь мэдчихсэн.

Түүнийг маш царайлаг зүстэй боловч, ажил үйлдэх арга нь маш хэрцгий бас харанхуй, ямар нэг зүйл хийхэд ерөөсөө боломж үлдээдэггүй болохоор "чөтгөр, сатан" гэх мэтийн хочтой болсон.

Гэхдээ бодоод байхад, 27хон настай эрэгтэй наймааны ертөнцөд ноён байр эзэлж чадаж байна гэхээр, яаж ямар нэг цуст, аймшигтай үлгэргүй байх уу?

Айн Нин зүгээр л түүний жинхэнэ нүүр царайг харахыг хүссэн болохоос, өөр зүйлийн тухай юу ч бодож байгаагүй.

"Сь Чин Яао ерөнхийлөгч удахгүй дээшээ гарч ирэх нь, та нар аятайхан байгаарай! Надад ямар нэг хэрэг тарив!"

Хэлтсийн ахлах утсаа тавиад, алгаа ташин бүгдийг нь чимээгүй байхыг шаардан, гүйцэтгэх захирал ирэхийг хүлээв.

Нэг минут хавьцаа хүлээгээд, цахилгаан шат "дин" гээд зогсов.

Цахилгаан шат руу харсаар, Айн Нин бага зэрэг тэсэн ядан хүлээж байтал, цахилгаан шат нээгдэх үед амьсгал нь гэнэт давчдав.

Ха、 харж байсан нүд!

Ха、 харж байсан нүд!

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Where stories live. Discover now