Сь Чин Яао намуухан хоолойгоор Айн Нин-аас асуув.
Сь Чин Яао-н хэлсэн энгийн л нэг үг их дарангуйлал мэдрэгдүүлэв, энэ нь Айн Нин-аас асууж байгаа биш, харин түүнд өөрт нь нэрээ заавал хэл гэж тушааж байгаа мэт байв.
Айн Нин хөмсгөө зангидан, энэ ертөнцөд яаж ийм бардамнасан хүн байдаг байна аа!?
Тэгвэл, тэрэнд нэрээ хэлэхгүй бол яах юм? Тэр надаар яадаг юм!?
Айн Нин багаасаа л ямар нэг зүйлд нээх хамаарал өгөөд байдаггүй, бас түүнтэй харьцахад ч амар, ямар ч дарамтгүй байдаг. Гэхдээ хэрвээ тэр нэг л зөрүүдэлбэл хэнээс ч илүү зөрүүд байдаг!
Гэхдээ, ийм том болоход түүний сэтгэл санааг ингэж их хувиргах зүйл байгаагүй, харин яг энэ үед урд нь зогсож байгаа ариун нандин-г нь хүчээр авсан Сь Чин Яао-д зохицож ажиллахыг үнэхээр хүсэхгүй байна!
Тэр өөрийнх нь босс байлаа гээд яадаг юм, тэр амаа нээнэ үү байна уу, өөрийн гэсэн эрхтэй биз дээ?
Хамраа сөхөн, нүдээ хэд дахин том болгоод, Айн Нин үхэхээс айлгүй Сь Чин Яао руу үргэжлүүлэн муухай харна. Би хэлэхгүй за, чи надаар яадаг юм, муу донтой амьтан!
Гэсэн хэдий ч тэр айхгүй байлаа гээд, түүний эргэн тойрон дох хүмүүс айхгүй байна гэсэн үг биш.
"Аан тэрнийг Айн Нин гэдэг юм аа. Шинээр ирсэн, саяхан дадлагажиж байгаад албан ёсны ажилтан болсон болохоор дүрмээ сайн мэдэхгүй байгаа юм аа, та харж үзээрэй".
Хэлтсийн ахлах бөхийн, Айн Нин-г Сь Чин Яао руу муухай харж эхэлсний яг дараахан ингэж хэлэв. Түүний хоолой бага зэрэг чичирч, ерөнхийлөгчийг өөрийг нь доод албан тушаалтандаа сайн заагаагүй гээд уурлавал, тэр үед тэгээд л дуусахвий гэхээс айж байв! Хэн Сь Чин Яао-г уурлуулах л юм бол дараа төрөлдөө ч нийгэмд хөл тавих боломжгүй болно гэдгийг мэдэхгүй гэж!
Аз болоход, энэ удаад Сь Чин Яао Айн Нин-г түүнд зохицоогүйд уурласангүй.
"Айн Нин? Нин Мөү /утга-ширтэх/ гэдгийн Нин үү?"
Яг л юм зажилж байгаа юм шиг, Сь Чин Яао нэг л ёжтой нүдээр Айн Нин руу харж байв. Айн Нин хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй байгаа ч тэр маш гоё хоолойтой юм, тэрний амнаас өөрийнх нь нэр дуудагдахад их......сэтгэл татам сонсогдож байна.
Хамгийн гол нь, тэр яаж нэрийг нь шууд зөв хэлчхэв ээ? Энгийн үед өөрийгөө танилцуулахад хүмүүс бүгд л Нинжин гэдгийн Нин гэж боддог, зөвхөн тэр л, ямар ч эргэлзээгүйгээр нэрийг нь зөв хэлчихлээ......
"Тийм ээ, аргагүй л ерөнхийлөгч та юм аа, үнэхээр ухаантай юм, би анх сонсоод Нинжин гэдгийн Нин л гэж бодсон......"
Хамраа илэн, хэлтсийн ахлах тал засаж байтал, Сь Чин Яао түүн рүү хүйтэн харан, тэр ч айсандаа дуугүй болов!
Группын ерөнхийлөгчийн маань харц яагаад тийм аймаар байгаа юм бэ!?
"Юмаа аваад, нарийн бичгийн хэсэгт оч."
Сь Чин Яао Айн Нин-г харан ийн тушаах мэт хэлэв.
Энэ өгүүлбэрээ хэлчхээд, тэр Айн Нин-аас ч хариу асуулгүй шууд л өрөө рүүгээ эргэж ч харалгүй яваад өгөв.
Тэр хэзээ ч эмэгтэй нарийн бичиг авдаггүй, гэхдээ энэ удаад тэр онцгойлон хэрэглэхээр шийдэв. Яагаад гэвэл Айн Нин тэрэнд нэг л танил мэдрэмж төрүүлсэн, хамгийн гол нь тэрний өөрт нь хандаж байгаа хандлага нэг л биш, тэр хав хар нүдэнд нь "жигших, үзэн ядах" аяс маш тод харагдсан, түүнтэй их өс хонзонтой танилууд шиг л байсан.
Тэр ийм сонин байгаа юм чинь, өөрөө л учир шалтгааныг нь олохоос!
YOU ARE READING
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/
RomanceАйн Нин зүгээр л гадаадад аялах гэж явтал гэнэт л өргөл болчихлоо? Зугтах гэж чадах бүхнээ хийсэн ч өөр танихгүй эрэгтэйн өвөрт орчхов./хүчээр...😳/ Тэр энэ бүхнийг зүгээр л нэг хар дарсан зүүд гэж бодсон боловч, кампанид ажилдаа ирэхэд А...