/Фэй Юөү Яа гэдгийг жаахан амарчлаад Юу Яа болголоо шүү😜/
Сь Чин Яао өмнө нь залгасан хүн дахиад залгаж байна гэж бодоод уурлатал, түүнд ийм хэлэх нь сонсогдоно.
"Хэл."
Сь Чин Яао том том алхан Айн Нин-ийн гэрийн зүг явна. Тэр саяхан тангарагласан, тэрнийг сайн болгож өгнө гэж!
"Хаан, Юу Яа хатагтай тэр шөнийн хүн......тэр өөрөө байсан гэж байна."
Хэсэг эргэлзэн, утасны цаана байгаа хүн эцэст нь хэлэх гэснээ хэлэв. Хэлж байхдаа, уулга алдах аястай хэлж байв, тэр эмэгтэй, хэн ч байсан болно, Юу Яа хатагтай л байж болохгүй......
Гэнэт зогтусан, нүдэнд нь нэг л төвөгтэй аяс тодрон, Сь Чин Яао байрандаа зогсов.
Фэй Юу Яа байсан гэж үү?
Нэн гараа халаасандаа хийн, байрандаа зогссоор, Сь Чин Яао амаа жимийв.
"Лиэ, зарим нэг нарийн зүйлийг чи судлах хэрэгтэй байна."
Эргэж харан, утасны цаадах хүнд үүрэг даалгангаа, Сь Чин Яао машиндаа буцаж суун, хаазаа гишгэн нисэн одов. Айн Нин-г болгож өгөхөөс илүү, одоогийн энэ хэрэг илүү чухал......
★☆★☆★☆
Дараагийн өдөр, кампани руу явах замд Айн Нин-д их л эгзэгтэй санагдан, одоо ямар байдалтайгаар Сь Чин Яао-тай нүүр тулах вэ?
Өчигдрийн болсон явдал дэндүү аймаар байлаа. Гэр лүүгээ зугтааснаас хойш одоог хүртэл, нүдээ аних л юм бол түүнд Сь Чин Яао-н тэр зэвүүн инээмсэглэлтэй царайлаг дүр төрх харагддаг, нэг л секунд болоход түүний чих халуу дүүгэдэг!
Хамгийн хамгийн гол нь, өчигдөр тэр зугтаахын тулд түүний хамгийн эмзэг газар луу довтолчихсон! Тэр үед ичиж, уурлаж байсан болохоор юу ч бодолгүй тийм зүйл хийчихсэн, одоо бодохоор, Сь Чин Яао-н зангаар бол тэр их өрөвдөлтэйгөөр үхэх байх?
Ингээд бодоход, Айн Нин-ийн саяхан цахилгаан шатнаас гарах хөдөлгөөн гэнэт зогсон, тэр айгаад эхэлчихлээ......
Яг энэ үед, Айн Нин-ийн ажлын хүн түүн дээр ирэв. Тэр бол ерөнхийлөгчийн тусгай туслах, Шү Еэн.
"Айн Нин, чи арай гэж ирэв үү."
"Яасан бэ?"
Хамаг бодлоо ардаа орхин, Шү Еэн рүү харан, Айн Нин-ийн нүүрэн дээр дасал болсон бүдэг инээмсэглэл тодров.
"Ерөнхийлөгч томилолтод явчихсан, саяхан залгаж бид нарыг Францын Мино-ын талаарх бүх материалуудыг цэгцэлж гаргаж ир, өөрт нь үд дунд гэхэд майл ирчихсэн байх ёстой гэж даалгасан."
Ёстой нэг! Ерөнхийлөгчийн энэ томилолт угаасаа л гэнэтийн байсан, тэгтэл, одоо бүр өөрт нь амьсгаа авах ч завсар өгөхгүй, шууд л ийм хүнд үүрэг даалгаж байна, Францйн Мино ш дээ, тэр материал нь гэж, овоолбол нэг жижигхэн уулнаас ч өндөр болно!!!
"Тэгвэл бүгдээрээ цэгцэлж эхэлье дээ."
Инээмсэглэсээр, Айн Нин гомдоллосонгүй, зүгээр л ажлынхаа өрөө рүү алхан, ирэх замд сандарсаар байсан зүрх нь ч тайвшраад ирэв.
Тэр, томилолтод явчихсан байж......
Ингэсэн ч яахав, тэр ашгүй тийм хурдан түүнтэй нүүр тулгарах хэрэггүй боллоо, завсарлага авчихвал дараа нь тийм эвгүй байхгүй байх?
Ингээд бодоход, үнэхээр их тайвширч, үнэхээр баяртай байна!
Гэхдээ, богино хугацааны баяр хөөрийн дараа, яагаад нэг л төвөгтэй сэтгэгдэл төрөөд байна аа? Хэлж чадахгүй юм, сэтгэл гонсойх ч юм шиг, санагалзах ч юм шиг?
Ийм мэдрэмжийг Айн Нин хэзээ ч мэдэрч байгаагүй, тийм болохоор яг юу болохыг нь мэдэхгүй, тэр зөвхөн ийм хоосорсон мэт мэдрэмж тийм ч таатай биш байгааг мэдэж байна......
VOCÊ ESTÁ LENDO
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/
RomanceАйн Нин зүгээр л гадаадад аялах гэж явтал гэнэт л өргөл болчихлоо? Зугтах гэж чадах бүхнээ хийсэн ч өөр танихгүй эрэгтэйн өвөрт орчхов./хүчээр...😳/ Тэр энэ бүхнийг зүгээр л нэг хар дарсан зүүд гэж бодсон боловч, кампанид ажилдаа ирэхэд А...