"Ярь."
Айн Нин-ийн явсан зүг рүү харж, Сь Чин Яао-н хоолой хүслээсээ болоод бага зэрэг сөөнгөтсөн байх ч, бараг л тэр дороо өмнөх шигээ хүйтэн болов.
"Намайг таны хэлснээр асуухад Юу Яа хатагтай үгүйсгээгүй, гэхдээ би түүний......биеэс ямар ч хэвийн бус зүйл ажиглагдаагүй."
Толгойгоо маажин, хэсэг чимээгүй байснаа, Еэн Лиэ аль болох хялбар үгээр илэрхийлэхийг хичээв, гэхдээ энэ нь тэрний хаан-аас авсан даалгавруудаас хамгийн хэцүү нь гэдгийг тэнгэр л мэднэ! Тэр ийм балиар зүйл хийхийн оронд зэвсэглэн хүн алж ч чадна!
"Нхн."
Уруулаа жимийн, Сь Чин Яао сэтгэл хангалуун хариу өгөв. Үнэндээ, Еэн Лиэ-н хариулт түүний санаанд орсон хариулт байсан. Түүний зөн билэг өөрт нь тэр шөнийн эмэгтэй яасан ч Фэй Юу Яа байх боломжгүй гэж хэлж байсан юм. Харин энэ бүхэн түүний зөв гэдгийг батлав!
"Сайн ажиллаа."
Еэн Лиэ-н таагүй байдлыг мэдрэн, Сь Чин Яао-н нүдэнд бүдэг инээмсэглэл тодров. Энэ үүрэг үнэхээр Еэн Лиэ-д хэцүү байсан байх, гэхдээ өөр арга байхгүй, энэ үүргийг Еэн Лиэ-ээс өөр хэн ч хийсэн тэр санаа амар байж чадахгүй!
Сь Чин Яао-г ийм үг хэлнэ гэж бодсонгүй, утасны цаана Еэн Лиэ өөрийн эрхгүй зогтусан, сэтгэлд нь их л дулаахан санагдаж байв.
"Хааны төлөө ажиллах нь Еэн Лиэ миний хувьд нэр төрийн хэрэг."
Гэдийн, цэх зогсон, Еэн Лиэ-н хоолой их л хүч сүртэй байв, яг л Сь Чин Яао өмнө нь зогсож байгаа мэт. Гэхдээ энэ үгээ хэлсний дараа түүний гал унтарчхав.
"Гэхдээ хаан, дараа нь надад арай амархан үүрэг даалгаж болох уу? Ийм......эмэгтэй хүнийг хулгайгаар харах мэтийн зүйл......Еэн Лиэ-д үнэхээр тохирохгүй нь."
Толгой гудайлган, Еэн Лиэ бага зэрэг гомдсон мэтээр эсэргүүцэв. Дараа нь дахиад ийм эмэгтэй хүний өрөөнд орж, эмэгтэй хүний биеийг тэр чигт нь харж судлах үүрэг авна гэхээр л хэцүү санагдаад болохгүй нь! Тэр чинь алуурчин болохоос донтой хулгайч биш!
Яг Еэн Лиэ-г уурсангуй эсэргүүцэл илэрхийлэх үед, чихэнд нь Сь Чин Яао-н үг хэлэх нь сонсогдов——"Би чамд л итгэдэг", энэ нь түүний амыг шууд л хамхиулчхав, эсэргүүцэл илэрхийлэх нь битгий хэл, доторх гомдол нь ч хүртэл сарнин алга болов—.
Тийм ээ, тэр бол хаан, хэдийгээр өндөр байр суурьтай байх ч эргэн тойрных нь хүмүүс зүгээр о түүнд тал засаж байдаг. Түүний эргэн тойронд байх итгэж болох хүн, өөрөөс нь өөр хэн ч үгүй. Ялангуяа энэ хэргийг илүү нэг хүн мэдэхэд, хаанд илүү нэг аюул нэмэгдэнэ.
"Еэн Лиэ үхсэн ч хааны итгэлийг алдахгүй ээ!"
Хөмсгөө зангидан, Еэн Лиэ-н хоолой урьдын адил сүр хүчтэй байх ч, зарим нэг зүйлийг санаад, зогтусан, Еэн Лиэ-н сүрлэг нүүрэнд санаа зовох аяс тодров.
"Гэхдээ хаан, 3 сарын хугацаа болчихсон."
"Бас одоо тэргэл сартай шөнө болоход 7хон хоног үлдсэн, дараагийн тэргэл сартай шөнийг хүртэл, тэр шөнийн эмэгтэйг олохгүй бол, та......"
Энэ хүртэл хэлээд, Еэн Лиэ дахин үргэлжлүүлж ярьсангүй, зүрхлэхгүй, бас чадахгүй. Тэр эмэгтэй яг хэн юм бол? Яагаад тэр олохгүй байгаа юм бэ?! Үнэхээр арчаагүй юм!!
7хон хоног үлдсээн?
Орныхоо толгойг налан, Сь Чин Яао зогтусан, новш гэж! Тэр хугацаагаа марттал ажил хийчхэж?! Тэгээд л халуурсан байна!
"Лиэ, чи маргааш хүрээд ир."
Нүдээ онийлгон, Сь Чин Яао харцаа үүдээр орж ирж байгаа Айн Нин дээр тогтоон, нам дуугаар даалгаад, утсаа таслав.
/⬇️VOTE~🤩/
ESTÁS LEYENDO
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/
RomanceАйн Нин зүгээр л гадаадад аялах гэж явтал гэнэт л өргөл болчихлоо? Зугтах гэж чадах бүхнээ хийсэн ч өөр танихгүй эрэгтэйн өвөрт орчхов./хүчээр...😳/ Тэр энэ бүхнийг зүгээр л нэг хар дарсан зүүд гэж бодсон боловч, кампанид ажилдаа ирэхэд А...