Таксинд суугаад, Айн Нин жолоочид "Цэнхэр өргөө/pub/рүү" гэж хэлэв.
"Айн Нин, би чамайг өнөөдөр ч гэсэн цагтаа тарж чадахгүй нь гэж бодсон"
Айн Нин-г хараад, Гү Шиао Ми-ийн энгийн үеийнх шигээ нүүр дүүрэн инээмсэглэлтэй байв.
"Өнөөдөр хоёр зочин ирээд, ерөнхийлөгчийг аваад явчихсан, тэр ч ямар нэг зүйл даалгаагүй болохоор би илүү цагаар ажиллах хэрэггүй болчихсон."
"Ямар том хүн болоод бүр ерөнхийлөгчийг аваад явчихдаг байна аа?"
Гү Шиао Ми нүдээ том болгоод, маш сүртэй царайгаар уулга алдсан нь Айн Нин-г чимээ гаргаж инээтэл инээдийг нь хүргэв.
"Лан Сь бас Тан И."
Гү Шиао Ми руу харан Айн Нин маш тайван аястай хэлсэн ч, Гү Шиао Ми өөрийн эрхгүй уулга алдав.
"Тэр хоёр хүн байсан юм уу, тэгвэл ч тэгнэ л дээ."
Тийм ээ, Лан Сь, Тан И хоёр их нэртэй том хүмүүс, Айн Нин ч гэсэн мэднэ, тэр Лан Сь-г өөрийгөө танилцуулж байхад санасан.
Лан, Тан, Еэ -R хотын гурван том эрх мэдэл атгагч.
Лан талынхан буюу Лан Сь-ийн гэрийнхэн голдуу маф-д хамааралтай; Харин Тан болон Еэ хоёр нь наймааны ертөнцийн хоёр том гэр бүл.
Уг нь, R хотод энэ гурван л эрх мэдэлтэнгүүд байсан юм. Тэгтэл хоёр жилийн өмнө, Сь Чин Яао гэнэт гарч ирэн маф, наймаа......гээд л бараг бүгдэд нь нэвтэрч маш өндөр байр сууринд хүрсэн. Хэн ч тэрний хязгаар хаана байгааг мэдэхгүй.
Сь Чин Яао.
Энэ нэр, өөрөө л маш өндөр байр суурийг илэрхийлдэг, чадал бас эрх мэдэл, энгийн хүнтэй харьцуулаад байх зүйл биш.
Энэ эрэгтэй, энэ ертөнцөд ан хийж байгаа мэт хүнд цохилт хийн орж ирсэн, тэр дэндүү залуу, арга нь ч дэндүү хэрцгий. Хэдхэн хоромд л, өөрийнх нь хүссэн ертөнц бий болох мэт......
Хэдийгээр хүмүүсийн анхаарлын төв бол тэр, бас түүнийг хэзээ хэзээгүй анхаарч байдаг ч, хэн ч түүний ар гэрийн байдал, мөн юу түүнийг ийм хүчирхэг болгосныг мэдэхгүй.
Ерөнхийлөгчийн нарийн бичгийн үүргийг хүлээж аваад, Айн Нин тусгайлан Сь Чин Яао-н талаар олдох бүх мэдээллийг уншсан боловч нийтэд нь дүгнэхэд ганцхан л мөр болсон.
Хүйтэн сэтгэлтэй, хэрцгий, хатуу, боломж үлдээдэггүй, таашгүй, маш ховор эрэгтэй......
Айн Нин-д Сь Чин Яао-г гурван үгээр л илээрхийлж болох шиг—чоно шиг амьтан, бүр тийм цадиггүй нь!
Энэ хэдэн өдөр, Айн Нин Сь Чин Яао-н ширээг цэгцлэх болгонд, дээр нь байнга Сь Чин группын дотоод нууцын тухай материал замбараагүй тарсан байдаг, агуулга нь ч тэрнийг амаа ангайтал гайхшруулмаар, тэр хараад бүр хаашаа ч харахаа мэддэггүй, тэрний энэ байдлыг тэгээд цадиггүй, болчимгүй гэхгүй өөр юу гэх вэ дээ!?
Айн Нин-д их сонин санагдаж байгаа, өөр хүн чинь ийм мэтийн зүйлсийг бүр маш сайн нууж, хамгаалж байдаг биш билүү? Яагаад Сь Чин Яао-н энд шал өөр болчихдог билээ?
Энэ эрэгтэй, өөрийнхөө сул талыг ил гаргахаас ерөөсөө айдаггүй, үнэхээр өөртөө дэндүү их итгэлтэй юм!!
Үнэдээ, Айн Нин зүгээр л тэрнээс хол байхыг хүсэж байна, өөрийнх нь ариун нандинг тэр булааж авсан гэхээр л их айж, тэрнийг дахиад тэгэхвий гэхээс эмээдэг. Түүний хүчирхэхийг тэр дийлэхгүй......
"Ирчихлээ, бууцгаая."
Айн Нин-г гүн бодолд автаж байхад, Гү Шиао Ми-н их хөөрсөн хоолой сонсогдов.
VOCÊ ESTÁ LENDO
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/
RomanceАйн Нин зүгээр л гадаадад аялах гэж явтал гэнэт л өргөл болчихлоо? Зугтах гэж чадах бүхнээ хийсэн ч өөр танихгүй эрэгтэйн өвөрт орчхов./хүчээр...😳/ Тэр энэ бүхнийг зүгээр л нэг хар дарсан зүүд гэж бодсон боловч, кампанид ажилдаа ирэхэд А...