"Чи аль гараараа тэрэнд хүрсэн?"
Сь Чин Яао нэг гараараа Айн Нин-г тэврэн, нэг гараа халаасандаа хийн, маш зөөлөн дуугаар асуув. Тэр эрэгтэйн зүрх бараг л зогсохоо шахаж байв!!!
"Сь, Сь, Сь......"
Хөл нь чичирч, эрэгтэй нэн ч бүтэн үг хэлж чадахгүй байв, ноён Сь Чин Яао-н энэ үг......ямар учиртай юм бэ? Өөрөөс нь аль гараараа тэр эмэгтэй тэвэрсэн бэ гэж байгаа юм байх даа?"Энэ үү?"
Сь Чин Яао их зэвүүнээр инээмсэглэж эхлэв......
Үгээ яг хэлж дуусгахад, Сь Чин Яао халаасандаа хийчихсэн байсан гараа гэнэт гаргаж ирээд, урагшаа явуулав. Тэгээд гэнэт орилох чимээ сонсогдож, ямар нэг зүйл хугарах дуугаар......бүр мөсөн хугарчхаь!"Эсвэл энэ үү?"
Сь Чин Яао-н зөөлөн дуутай зэрэгцэн, эхний орилоон дуусаагүй байхад, хоёр дахь орилоон эхлэв. Тэр хугарах өвдөлт, эхний өвдөлтөөс ч илүү хэд дахин их өвдөж байв. Харин эргэн тойрон дох хүмүүсийнх нь зүрх бараг л зогсохоо шахаж байв.Яг л хүмүүсийн ярьдаг шиг, Сь Чин Яао, үнэхээр яг л чөтгөр шиг дүр юм, тэр байдлыг нь харахад, маш эрхэмсэг, тийм ч их хүч хэрэглээгүй юм шиг, гэнэт үүний үр дүн нь үнэхээр аймшигтай......
Гэхдээ, тэд Сь Чин Яао-г дэндүү хэрцгий юм гэж бодож байгаа, харин Сь Чин Яао тэднийг дэндүү сул дорой гэж боддог!
Алгаа дэлгэн, гарыг нь шидээд, Сь Чин Яао үхтлээ уйлж, орилж байгаа эрэгтэй газар хаяв.
Муу хог шаар, яаж ийм хэврэг байдаг байна аа, тэр бараг л хүчээ ашиглаагүй байхад!!
"Лан, Лан ноёнтон......"
Хэргийг сонсоод хүрч ирсэн з/б, эхлээд Гү Шиао Ми-г халхлан зогсож байгаа Лан Сь-г хараад, сандран түүн рүү очив, Лан Сь-аас үнэхээр их айдаг нь мэдэгдэж байна.
З/б яг түүний урд очоод, эргэн тойрноо нэг хартал, холгүй байгаа Тан И болон......Сь Чин Яао-г олж харав. Түүний бие тэр чигтээ хөрөв!
Дууслаа!!!
Ганц Лан залуу ноёнтон байгаад барахгүй, бүр дахиад Тан залуу ноёнтон бас нэрт сатан—Сь Чин Яао байна!?
Энэ хэргийг хэрвээ сайн шийдэхгүй бол, тэр энэ насандаа дахиж нийгэмд хөл тавихгүй л болов уу!!!
"Ноён Сь Чин, Лан ноён, Тан ноён, үнэхээр уучлаарай, өнөөдөр бидний буруу байлаа. Хоёр хөөрхөн зочиндоо гай учруулсанд үнэхээр их уучлаарай, энэ хүний оронцгуудыг би одоохон гүйцээнэ ээ."
Гэнэт зогтусаж, хэдэн секунд гөлрөөд, pub-н з/б Сь Чин Яао руу очоод, нүүрэн дээр нь тал зассан инээмсэглэл бас......сандрал байв.
Тал засан ярьсаар, з/б шууд доод ажилчиддаа дохио өгөв. Тэгээд тэд нэг нэгээрээ тэдгээр эрэгтэй рүү очин цохиж, зодож, өшиглөж эхлэн, амандаа ч "Сь ноёны ч хүнд гар хүрээд, аймшиггүй юмнууд!","Лан ноён, Тан ноёны найзыг ч гэсэн та нар оролдоно гэнэ ээ?"......энэ мэтийн үг хэлж байв.
Гэнэт л, өвдсөндөө орилж, чарлаж байгаа хүмүүсийн дуу Айн Нин-д сонсогдож, зүрх нь дахин хүчтэй цохилж эхлэв......
YOU ARE READING
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/
RomanceАйн Нин зүгээр л гадаадад аялах гэж явтал гэнэт л өргөл болчихлоо? Зугтах гэж чадах бүхнээ хийсэн ч өөр танихгүй эрэгтэйн өвөрт орчхов./хүчээр...😳/ Тэр энэ бүхнийг зүгээр л нэг хар дарсан зүүд гэж бодсон боловч, кампанид ажилдаа ирэхэд А...