44 Сандраад ч байх шиг, тэсэн ядан хүлээгэд ч байх шиг

2.9K 332 3
                                    

"Кк!"

Хоолойгоо засан, Тан И гялс харцаа татан, саяхан арай л юуг ч үл тоосон байдалтай балаа.

"Зүгээр чамаас сая яагаад Еэ Жүэ бид хоёрыг хүүхэд шиг гэсэн юм гэж асуух гээд л?"

Үрүүлээ барин, Тан И нүдээ эргэлдүүлснээ, хамаагүй нэг сэдэв олоод ярив. Өөр арга байсангүй, тэр ямар Айн Нин-д би чамайг тийм ч аятайхан гэж бодохгүй байна, үнэхээр яагаад ахын маань тусгай хандалтыг хүртээд байгааг ойлгохгүй байгаа болохоор чамайг сайтар ажиглах гэсэн юм гэх юм уу хаашаа юм?

Тэр ямар Еэ Жүэ биш, тийм хүний сэтгэлийг шархлуулах үгийг амаа нээгээд л хэлчихдэг хүн биш!!!

"Зүгээр л, та нар хэтэрхий эрх өссөн юм шиг санагдсан юм."

Айн Нин асуудлаас зайлсхийн хариулав. Үнэндээ түүний хэлэхийг хүссэн нь: Та нарын ямар нэг зүйлийг хийж байгаа арга дэндүү зөрүүд, хүний өмнө ерөөсөө өөрийнхөө сэтгэл хөдлөлийг удирдаж чаддаггүй, ийм боловсон бус байдлыг хүүхэд шиг гэхгүй өөр юу гэх вэ дээ?

"Би......"

Ам нээн, Айн Нин-г нэг хараад, Тан И хэлэх үггүй болов. Тэрний дэндүү эрх өссөн нь үнэн л дээ, хоёр жилийн өмнөх тэр шуурга мэт явдал болоогүй байсан бол тэр одоо аягүй бол Еэ Жүэ-с ч илүү хүүхэд шиг байх байсан байх.

"Үнэндээ, би Еэ Жүэ та хоёрыг бие биедээ их дуртай гэж бодож байна."

Хөмсгөө өргөн, Айн Нин Тан И руу хөнгөн инээмсэглээд, маш шударгаар өөрийн бодлоо хэлэв.

Айн Нин-ийн хувьд Тан И Еэ Жүэ хоёр зүгээр л нүүрэн дээрээ таарахгүй байгаа, харин дотроо бол бие биенийгээ их анхаардаг. Уулзангуутаа шууд алалцдаг нь тэдний харилцах нэг онцгой хэлбэр. Найз бас дайсан гэж тэр хоёрыг л хэлэх байх, хэрвээ өс хонзонгоо хаявал, тэр хоёрыг их сайн анд нөхөд болно гэдэгт мөрийцөж байна.

"Юу!?"

Нүд нь томоос том болж, Тан И тэр дороо үс нь босов.

"Хөөе! Айн нарийн бичгээ, юм ярихдаа бодож байгаач! Еэ Жүэ бид хоёр бол дайсан, бие биенийгээ алах нь л дутаж байхад, яаж бие биедээ дуртай байдаг юм?"

Үрүүлээ барьж байгаа гар нь өөрийн эрхгүй чангарч, Тан И дэлбэрэх гэ байгаа юм шиг л ярих тусмаа уур нь хүрч, дуу нь улам чангаран, энэ нь Айн Нин-д яг л үнэнийг нуух гэсэн мэт байв! Сэтгэл зүйн үүднээс харахад, хэрвээ үнэхээр анхаардаггүй бол, ам нээхээс ч залхуу нь хүрэх ёстой, юу гэж ингэж баахан юм чалчих вэ дээ?

Толгойгоо сэгсрэн, Айн Нин эргээд доош харан, үргэлжлүүлэн материалаа шалган, Тан И-г ганцааранг нь чалчуулсаар байв.

Чалчсаар байтал нэг ч хариу сонсоогүйд Тан И-д урамгүй санагдан, толгой гудайлган, юу ч дуугаралгүй машинаа барив. Үнэндээ дотроо Айн Нин-г баахан харааж байв! Хн! Еэ Жүэ-д дуртай гэнэ шив!

Ингээд л, Тан И машинтайгаа Сь Чин Яао-н гэрийн үүдэнд ирэв.

Машинаа зогсоон, уурсангуй байрандаа суун, Тан И Айн Нин-г харах ч үгүй, юм ярих ч үгүй байв. Тэр байдал нь, үнэхээр зөрүүдэлж байгаа хүүхдээс ялгарах зүйл алга.

Машин зогссоныг мэдрэн, өндийн, гадагшаа харчхаад, Айн Нин Тан И руу хараад тэр дороо инээх ч биш, уйлах ч биш болов. Тэр зүгээр л үнэнийг хэлж байхад, тэр одоо яаж ийм аймаар өс санадаг байна аа?

Аргагүй л хүүхэд юм.

"Баярлалаа."

Толгойгоо сэгсрэн, соёлтойгоор салах ёс хийн, Айн Нин машинаас буун, шууд Сь Чин Яао руу явав.

Хамгаалагчид шалгуулсныхаа дараа, Айн Нин яг хаус руу оров.

Шатаар алхан, Айн Нин-ийн алхаа их зөөлөн байх ч, зүрх нь их хүнд байв. Яг л я ар нэг зүйл түүнийг зүрхийг базаж байгаа мэт, сандраад ч байх шиг, тэсэн ядаад ч байх шиг......

 Яг л я ар нэг зүйл түүнийг зүрхийг базаж байгаа мэт, сандраад ч байх шиг, тэсэн ядаад ч байх шиг

Ups! Gambar ini tidak mengikuti Pedoman Konten kami. Untuk melanjutkan publikasi, hapuslah gambar ini atau unggah gambar lain.
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang