30 Тэрнийг хазна гэнэ ээ!?👄

3.7K 343 5
                                    

Хүндээр амьсгаадан, Сь Чин Яао Айн Нин-ийн өгзгийг түрэн, өөрийн хөлийнхөө хооронд дарж, түүнд өөрийнхөө халуун зүйлийг мэдрүүлэв. Тэр нь түүнээс болж, бас түүний төлөө ийм болсон......

Тэдний бие наалдах мөчид, Айн Нин-ийн бие өөрийнх эрхгүй дагжин, түүний хамаг цус Сь Чин Яао-н хүчтэй өөрчлөлтөөс болж буцалж байгаа мэт санагдаж байв......

Тэр их чийрэг, сүрлэг юм, энэ халуухан уур амьсгалд, хувцасныхаа цаанаас Айн Нин Сь Чин Яао-н хүчирхэгийг мэдэрч, хов хоосон толгойд нь ч гэнэт тэр шөнийн аймшигт өвдөлт бодогдов.

Энэ эрэгтэй, дэндүү хүчирхэг юм, тэр аймшигт өвдөлтийг тэр дахин мэдрэхээс үнэхээр их айж байна, өвдөж байсан, маш их өвдөж байсан.

"Нн......битгий......"

Ув улаан нүүр нь бага зэрэг цайж, толгойгоо сэгсрэн, Айн Нин айн, эсэргүүцэж эхлэв.

Тэгтэл, Сь Чин Яао үүний нөлөөнд автсангүй, уруул нь түүнийхийг агнан, ямар ч завсар зайгүй орооцолдож байв......

Тэрний амт, чихэрлэг юм, үнэхээр чихэрлэг юм, түүний төсөөлж байснаас илүү юм. Тэр түүний уруул аль хэдийнээ хавдсаныг мэднэ, тэр түүний зөөлөн чичрэхийг ч мэдэрсэн, гэтэл түүний уруул, хэл түүнийхээс салалгүй, юуг ч тоолгүй үнссээр.

Айн Нин-г өвөр лүүгээ илүү наалдуулан, түүнийг тэврэн, Сь Чин Яао байрлалаа өөрчлөн, машины суудал дээр өвдөглөн, түүнийг суудал болон өөрийнхөө хооронд хорьж, түүнийг өөр дээрээ мордуулан суулгав.

Ийм байрлал, Айн Нин-ийн хөлийг хүчээр Сь Чин Яао-н бэлхүүсийг орооход хүргэж, үүнээс ч болж, эрэгтэйн ***-г илүү тод мэдрэн, дэндүү хүчирхэг, бас дэндүү халуун юм......

Шатаж байсан зүрх нь гэнэт базагдах шиг болж, хэсэг эргэлзээд, хэлээ гарган, Айн Нин СьЧин Яао-н хэлийг олоод, дараа нь, шүдээрээ хазчихав!

Айн Нин их хүчтэй хазаагүй ч, хэлний үзүүр чинь ямар эмзэг газар билээ? Тийм болохоор тэрнийг хазах мөчид, Сь Чин Яао өвдөлт мэдрэн, тэгээд гэнэт зогтусав.

Энэ муу жижигхэн эмэгтэй, өөрийг нь хазна гэнэ ээ!?

Яг Сь Чин Яао-г зогтусах мөчид, Айн Нин яаран уруулаа холдуулав.

Сь Чин Яао-г дахин тэгэхээс айн, ямар ч эргэлзээгүйгээр, Айн Нин түүний амыг гараараа дарав.

"Сь Чин Яао, битгий ингээч......"

Толгойгоо сэгсрэн, Айн Нин гуйсан харцаар Сь Чин Яао руу өндийн харж, амьсгаа нь саяхны үнсэлтээс болж түргэссэн байв.

Тэр үнэхээр эмээж байна, тэгсэн ч, тэд одоо юу ч биш, яаж ийм хосуудын хооронд л хийдэг зүйлийг хийж болдог юм?

Эхний алдаагаас тэр зугтах боломжгүй байсан, энэ удаа, тэр үнэхээр тэр өвдөлт, шаналлыг дахин тохиолдуулахыг хүсэхгүй байна!

Нүдээ хагас онийлгон, Сь Чин Яао Айн Нин-г ширтэн, харьцаж эхлээд удаагүй ч, тэрнийг аашийг тэр бага ч гэсэн мэддэг болсон. Тэр түүнийг харахад сул дорой ч, их зөрүүд гэдгийг мэднэ, түүний өмнө байсан ч, тэр тийм ч амархан бууж өгдөггүй, гэтэл энэ мөчид, тэр тийм гуйсан харцаар өөрийг нь харж байна, тэрнийг өөрийг нь шархлуулна гэхээс айгаа юу?

Тэр өөрийг нь хүсэхгүй байх эмэгтэй хүн байдгийг дөнгөж л мэдлээ!?

Шүлсээ залгиад, Сь Чин Яао ямар нэг зүйл хэлэх гэж байтал, машины гаднах дуу чимээг олж сонсов.

Хүн ирж байна, бүр өөр лүү нь чиглээд.

Хүн ирж байна, бүр өөр лүү нь чиглээд

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Where stories live. Discover now