14 Тэр ийм зарчимч хүн юм гэж үү?!

3.4K 352 2
                                    

Гараа бага зэрэг хүчлэн, бие нь Айн Нин-д илүү ойртов. Тэгсэн ч Сь Чин Яао их болгоомжилж түүнд хүрсэнгүй.

"Чи өөрийгөө надад хайртай болчихно гэхээс айгаа юу?"

Айн Нин-г тонгойн харж, Сь Чин Яао-н хоолойд инээх аяс илүү тодорч, өдөж байгаа аястай нүдийг нь харахад сэтгэл нь их сайхан байгаа нь мэдэгдэж байв......

Гэхдээ!

Тэрний сэтгэл сайхан байх тусам Айн Нин-д улам л сайхан биш санагдана!

Сонс доо, тэр юу гэнэ вэ!? Өөрт нь хайртай болох оо?

Хүн ер нь бол өөртөө итгэлтэй байх нь зөв л дөө, гэхдээ яасан ч битгий хэтрүүл!!!

"Чи битгий солиор! Би зүгээр л чамайг надад далд дүрэм үйлчлүүлэхийг хүсээгүй юм!"

Түүн рүү муухай харан, Айн Нин уцаарлангуй үглэв, тэр нүдэнд нь бүр гал дүрэлзэж байв!

Гэнэт зогтусаж, Сь Чин Яао яг л мангас харж байгаа юм шиг Айн Нин-г харж байснаа, зөөлнөөр инээж гарав.

Далд дүрэм ээ?

Энэ эмэгтэй, ургуулан бодох чадвар нь дэндүү сайн юм гээч? Гэнэн харагддаг хүн, яаж ийм гажууд бодолтой байдаг байна аа?

Том ажлын өрөөнд эрэгтэйн зөөлнөөр инээх чимээ сонстож, эмэгтэйн зүрхийг тог тог тогших шиг болно.

Эрэгтэйн инээх нь улам бүр тодорч, тэр царайлаг зүстэй нь хамт бүр илүү сэтгэл татам болж, ядаж байхад дэндүү ойрхон байгаа болохоор түүний уур амьсгал бүр илүү мэдрэглэж, Айн Нин-ийн шар үс босно.

Уруулаа хазан, Айн Нин бага зэрэг ичиж бас уурлан Сь Чин Яао руу муухай харан, яахаа мэдэхгүй байв. Эмэгтэй хүний урд ингэж шууд бас дооглосон маягтай инээх чинь боловсон хүний үйлдэл биш шүү!

Хамгийн гол нь, Айн Нин өөрийгөө галзуурсан байх гэж бодож байна, тэгээгүй бол яагаад тэрний инээмсэглэл ийм......халуухан санагдаад байгаа юм!? Тэр инээх дуу нь ч үнэхээр сэтгэл татам?!

"Эмэгтэй, наад бохир бодлоо хая."

Хэсэг зөөлөн инээсний дараа, Сь Чин Яао бүх сэтгэл хөдлөлөө хураав.

"Би ну.а энэ тэр тэжээх сонирхолгүй, миний хажууд байж болох хүн бол зөвхөн хатагтай Сь Чин/ миний эхнэр, харин чи—"

Сь Чин Яао ямар ч нүүрний хувиралгүйгээр Айн Нин-г харан, нүдээрээ түүнд тэрний эхнэр болоход чи нийцэхгүй! Тиймээс санаа амар байж болно! Гэдгийг хэлж байв.

Нүдээ хэд хэд цавчин, Айн Нин-д их сонин санагдав. Тэрний саяхан хэлсэн үг ямар man юм бэ! Бас......их дажгүй сонсогдож байна! Тэрнийг ийм зарчимч хүн гэж бодсонгүй?!

"Хэрэв чи гэрээ зөрчсөний нөхөн төлбөрийг төлж чадвал, би чамайг явуулж болно."

Сь Чин Яао гараа татан, хойшоогоо хэд алхаад, Айн Нин-аас зайгаа барив. Түүний царай их тайван байсан ч, дотроо тэрнийг явж чадахгүй гэдэгт бүрэн итгэлтэй байв.

"Би......"

Уруу хазан, Айн Нин хэсэг бодсоноо

"Би явж ажлаа хийлээ."

Гүнзгий амьсгаа аван, яг л шийдсэн мэт Айн Нин ийн шууд хэлэв.

Эргэж хараад, цаасан хайрцгаа аван, Айн Нин Сь Чин Яао-тай дахин дэмий юм ярилгүй шууд хажуугаар нь зөрөн, хаалга руу явав. Айн Нин түрүү нь Ли ахлах өөрийг нь хуурч байна гэж бодтол, үнэн байж?

Тэрэн шиг дөнгөж ажилд орсон юм, яаж тийм их хэмжээний гэрээ зөрчсөний нөхөн төлбөрийг төлж чадах вэ дээ?

Айн Нин-ийн ар нурууг харан, Сь Чин Яао-н сэтгэл их хангалуун байв. Амьдралдаа анх удаа заль хэрэглэсэн нь, нэг хүнийг үлдээхийн тулд, тэр нь бүр эмэгтэй хүн......

 Амьдралдаа анх удаа заль хэрэглэсэн нь, нэг хүнийг үлдээхийн тулд, тэр нь бүр эмэгтэй хүн

¡Ay! Esta imagen no sigue nuestras pautas de contenido. Para continuar la publicación, intente quitarla o subir otra.
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Donde viven las historias. Descúbrelo ahora