37 Битгий сандар +

3.9K 333 7
                                    

Айн Нин-г үгээ хэлж дуусгаагүй байхад, нүдээ онийлгон, Сь Чин Яао шууд түүн рүү гараа явуулав. Айн Нин өөрийн эрхгүй цочин, уулга алдаж, энэ эрэгтэй, яах гээд байна аа!?

Сь Чин Яао-н хурд яг л цахилгаан мэт, гараа чангалахад Айн Нин тэр чигээрээ түүний өвөрт орон тэнцвэрээ олж амжаагүй байхад, гэнэт цээжин дээр нь нэг зүйл буух нь мэрэгдэх нь тэр!

Бие нь хөшин, аажмаар доош харан, өмнө байгаа нөхцөл байдлаа хартал, Айн Нин-ийн толгойд гэнэт дэлбэрэлт болох шиг болж, бүх биеийнх нь цус буцалж байв. Гэхдээ ичсэндээ биш, уурласандаа!

Муу новш! Гараа ингээд шууд л цээжин дээр нь тавьчхаж байгаа юм уу?!

"Донтой амьтан! Намайг тавь!"

Уруулаа хазан, Айн Нин эсэргүүцэн, хойшоогоо тэмүүлж байв. Гэхдээ, Сь Чин Яао-д маш чанга тэврүүлсэн байсан болохоор ерөөсөө мултарч чадахгүй байв.

Энэ юу ч биш, хамгийн гол нь Сь Чин Яао-д гэнэт зүгээр л ингээд хүрэх нь түүний доторх дургүйцлийг бүрэн арилгахгүй байна гэж бодогдов! Тэр эрэгтэй зүгээр л хөнгөхөн хүрсэн ч гэсэн болохгүй!

Болохгүй ээ, тэр түүнд үлдсэн тэр эрэгтэйн бүх үнэрийг арилгах болно, түүний биед өөрийнхөө тэмдгээр орлуулах болно!

Сь Чин Яао нүдээ хагас онийлгон, хэсэг гүн бодолд автсанаа, Айн Нин-ийн хувцсыг дээш сөхөн, тэгээд гараа шууд л шургуулчхав.

"Битгий, боль л доо......нн......"

Хувцаснаасаа зууран, Сь Чин Яао-тай булаацалдах гэж оролдон, Айн Нин амандаа "Битгий, боль" гэсэн төрлийн үгнүүд бувтнаж байв. Гэтэл түүний халуун алга түүнд шууд хүрэх үед тэр гэнэт дуугаа хураачхав.

Тэр, тэр, тэр өөрийнх нь хувцсаар гараа шургуулаад зогсохгүй, бүр хөхний даруулгыг нь ч гэсэн сөхөөд, тэгээд, тэгээд л, ямар ч саадгүйгээр түүнд хүрчихлээ!?

Уруулаа чанга хазан, нүд нь томоос том болж, эмэгтэйн нүүр ув улаан болсон байх бөгөөд тэр нь ичсэн бас уурласных байв. Үнэхээр яах ёстойгоо ч мэдэхээ байлаа!

Энэ муу мянган жилийн гаж донтон! Яаж ингэж чадаж байна аа!?

"Сь Чин Яао......"

Толгойгоо түшин, Ан Нин бараг л гинших мэт дуу гаргав, яах вэ, тэр зугтмаар байгаа ч эмзэг газар нь түүний гарт байгаа болохоор тэр хөдөлж чадахгүй байна!

"Битгий сандар, би зүгээр л тэр эрэгтэйн ул мөрийг арилгаж байна."

Айн Нин-ийн хөшингө байдлыг мэдрээд, зөөлөн инээд алдан Сь Чин Яао их л чөлөөтэй ярих бөгөөд үүнтэй зэрэгцэн гар нь ч зөөлөн, удаанаар базаж эхлэв. Яг л өөрийнхөө тэмдгийг сийлэх гэсэн мэт.

"Тэр зүгээр л хувцасны цаанаас зөөлхөн шүргэсэн ш дээ, ямар шууд хүрсэн биш, юу гэж ул мөр үлддэг юм!?"

Гараа атган, хүчтэй гэгч нь Сь Чин Яао-н мөр лүү цохин, Айн Нин уурлан бувтнаж байв. Тэр яг уурлаж үхлээ, бас......ичиж үхлээ!

Энэ хорвоо дээр яагаад түүн шиг ийм хэр нь хэтэрчихсэн дээрэлхүү хүн байдаг байна аа? Зүгээр хүрээд ч зогсохгүй, тэр бүр, бүр базаад эхэлчихлээ?! Ядаж байхад тэр өөрөө их л шударга зүйл хийж байгаа юм шиг царайлчихсан, яг л ямар нэг сайн үйл хийж байгаа юм шиг!

Энэ яг л нүүрээрээ дүүрэн "Би бол муу хүн" гээд биччихсэн байхад, "Дүү минь битгий ай, ах нь муу хүн биш ээ, чамайг дээрэлхэхгүй" гэсэн үг хэлж өөрийг нь аргадаж байгаа аварга том чоно шиг байна!

"Яасан, чи бас тэрнийг өөрт чинь шууд хүрэхийг хүсээ юу?"

Хөмсгөө өргөн, Сь Чин Яао-н хоолой цэв хүйтэн сонсогдох бөгөөд хэлж байгаа үг нь ч Айн Нин-г шууд түүнийг хазаад алчихмаар санагдуулж байв.

Энэ эрэгтэй! Яаж ингэж сэтгэдэг байна аа? Тэрний саяхан тэгж орилж хэлсэн үгний цаад утга нь тэрнийг өөрийг нь базахаа боль л гэж байгаа биз дээ!

"Би хэнд ч хүрүүлмээргүй байна, чи байсан ч гэсэн!"

"Би хэнд ч хүрүүлмээргүй байна, чи байсан ч гэсэн!"

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Where stories live. Discover now