45 Энэ золиг, яагаад аашлаад байна аа?

2.8K 326 1
                                    

Хоёр давхарт гараад, Айн Нин шууд ажлын өрөө рүү явав. Саяхан хамгаалагч түүнийг тэнд байгаа гэсэн......

Ажлын өрөөний урд ирж зогсон, Айн Нин-ийн байнга л тайван байдаг зүрх гэнэт "түг түг түг" гээд л хүчтэй бас улам л хурдан цохилж эхлэв.

Яачхав аа? Зүгээр л хэдэн хоног уулзаагүй биз дээ? Өөрт нь яагаад ингэж сандраад ч байгаа юм шиг тэсэн ядаад ч байгаа юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм болов оо?

Гүнзгий амьсгаа аван, бүх сэтгэл хөдлөлөө дарахыг хичээн, гараа өргөн Айн Нин өрөөний хаалгыг тогшив. 3 секунд хүрэхгүй хугацааны дараа, дотроос нь эрэгтэй хүний бага зэрэг нам дуу сонсогдов. Гэхдээ гоё сонсогддог хэвээр.

Хаалгыг түлхэн, Айн Нин бараг л өрөөнд хөл тавьж орохтойгоо зэрэг Сь Чин Яао-г олж харав.

Энэ эрэгтэй, доош харан ажилдаа шамдан сууж байгаа ч, тэр төрх байдал нь, цэх хэвээр, уур амьсгал нь, сүрлэг хэвээр......

Гэртээ байгаа болохоор тэр албан ёсны костюм биш, харин доогуур захтай гэрийн футболк өмссөн байв. Гэрэл доор, эрэгтэйн бордуу өнгөтэй арьс сэтгэл татам гэрэл царуулан, эгэмнийх нь яс үнэхээр эрхэмсэг, цээжний булчин нь ч хальт мульт харагдаж, ёстой л мааааш халуухан харагдаж байв!

Нүдээ хэд хэд цавчин, Айн Нин-д цочрол нь дэндээд бага зэрэг толгой нь эргэв. Тэр хувцсан доорх бие галбир ямар төгс болохыг тэр мэднэ. Учир нь, тэр өмнө нь харанхуйд өөрийн биеэр мэдэрч байсан.

"Ерөнхийлөгч өө, энэ таны захисан материалууд."

Гүнзгий амьсгаа аван, ширээний өмнө очин, Айн Нин аль болох тайвнаар материалуудыг өгөв.

Энэ хоолой......

Гар нь зогтусан, Сь Чин Яао-ын нүдэнд гайхал үзэгдэв. Тэр Шү Еэн-г ир гэсэн дээ, яагаад тэр ирдэг билээ?

"Хэн чамайг ир гэсэн юм?"

Өндийн, хөмсгөө зангидан, Сь Чин Яао-н хоолой бага зэрэг хүйтэн сонсогдох бөгөөд яг л Айн Нин-г буруутгаж байгаа мэт?

"Шү Еэн-д яаралтай ажил гараад ирж чадахгүй болоод би өмнөөс нь ирсэн юм."

Мэдрэмтгий гэгч нь Сь Чин Яао-н таагүй байдлыг мэдрээд, Айн Нин-ийн зүрхээр гэнэт хатгах шиг болов. Энэ харцыг тэр мэднэ.

Сь Чин Яао ч гэсэн зарим нэг хүнтэй адил, түүнийг байгаад нь дургүйцдэг байсан юм байна.

Ингээд бодоход, Айн Нин-ийн зүрхний гүнээс гэнэт гашуун ч юм шиг, юу ч гэмээр юм нэг л мэдрэмж төрөн, түүнийг бүхэлд нь бүрхэв......

"Өөр зүйл байхгүй бол би явлаа."

Ингэж хэлээд, Айн Нин шууд эргэж харан явах гэв. Тэр өөрийг нь хармааргүй байгаа юм бол, тэр явчихъя, хурдхан шиг л түүний нүднээс далд ороод өгье.

"Зогс."

Толгойгоо ч өндийлгөхгүйгээр Сь Чин Яао Айн Нин-г дуудав.

"Уучлаарай, ерөнхийлөгч өө, өөр хэрэгтэй зүйл гараа юу?"

Байрандаа зогтусан, Айн Нин эргэж харсангүй. Их л тайван байдалтай ярив.

Үнэндээ, энэ нь зүгээр л түүний хамгаалалт төдий, энэ тайван байдлын ард түүний эмзэг, мэдрэмтгий зүрх байгаа. Яг л болор мэт, гялалзсан бас тунгалаг. Гэвч саяхан Сь Чин Яао-н буруутгаснаас болоод бага зэрэг харанхуйлсан байв......

Айн Нин-ийн хоолой тайван байх ч, зайгаа барих гэсэн аяс нь их тод байв. Яагаад ч юм бүү мэд, үүнд Сь Чин Яао-н дургүй маш их хүрч байв!

Уучлаарай? Ерөнхийлөгч өө?

Яасан, хэдэн хоног уулзаагүй байсан чинь өөрт нь ингэж хүндэтгэлтэй ханддаг болчхоо юу!?

"Намайг хэдэн минут хүлээчих, энэ материалыг цэгцэлцчхээд, би чамайг хүргээд өгье."

Хөмсгөө зангидан, Сь Чин Яао ийн нам дуугаар тушаатал, Айн Нин хүлээхийг хүссэнгүй, шууд л татгалзав.

Үнэн хэрэгтээ, тэр ч гэсэн ингэмээргүй байна л даа, гэхдээ үүнээс илүү тэр түүнд гай болохыг хүсэхгүй байна!!!

Хөмсгөө зангидан, Сь Чин Яао гар дахь хөдөлгөөнөө зогсоохоос өөр аргагүй болов.

Энэ золиг, яагаад ингэж аашлаад байна аа?

Энэ золиг, яагаад ингэж аашлаад байна аа?

Ups! Ten obraz nie jest zgodny z naszymi wytycznymi. Aby kontynuować, spróbuj go usunąć lub użyć innego.
Perilous Deep Love: Fall in love with the devil boss/Аюулт Гүн Хайр/Opowieści tętniące życiem. Odkryj je teraz