Бид бол "Stalker"

1.2K 68 3
                                        

Миллер инээмсэглэн сууснаа гэнэт царай нь хувиран чихэнд нь шивнэн ярина.

-Биднийг хүн дагаж байна.

-Юу?

-Чамайг аврах ганц арга байна. Би чамайг эргүүлэх гэж оролдсон, харин чи дургүйцсэн болж намайг алгадна шүү.

-Юу?

-Гудамжны ард миний машин байгаа. Энэ түлхүүрийг аваад тэнд хүлээж бай.

-Юу?

-За алив ээ. Чи ч гэсэн хүсэж байгаа биз дээ хэмээн Миллерийг чанга хэлээд гараа гуя руу нь явуулахад Леа чанга алгадан

-Ичдэггүй амьтан бэ? хэмээн гарахдаа ард нь суух тэднийг тагнаж байна гэсэн залууг хальт анзаарахад юүдэнтэй хар цамц, арагш харуулсан саравчтай малгайтай бүдэг гэрэлд царай нь сайн харагдахгүй ч хаа нэгтэй харсан царай санагдана. 

-Чи юугаа хараав? Бас намайг хүсэж байна уу? гээд уурлан гараад гудамж тойрон өгсөн машины түлхүүрийг нь дарахад хар BMW гэрлээ анивчуулахад тийш гялс орж нуугдлаа. Таван хормын дараа Миллер машинд орж ирэн хурдан гэгч нь машинаа асаан хөдөллөө.

-Бид хаашаа явж байгаа юм?

-Манайх руу?

-Юу?

-Одоогоор хамгийн аюулгүй газар тэр л байна.

-Хэн биднийг тагнаж байгаа гэж?

-Чшш гэж хэлээд машиныхаа толинд арагш харна.

-Биднийг тагнаж байгааг яаж мэдэж байгаа юм?

-Арван сая хүн амьдардаг хотод нэг хүнтэй гурван өдөр дараалж таарах боломж хэд гэж бодож байна?

-Мэдэхгүй ээ.

--0,0026 хувьтай. Тэд биднийг олчхож. Чамайг анзаараагүй байгаасай гэхэд Леа чимээгүй сууснаа

-Үнэндээ намайг анзаарчихсан ч байж мэднэ. Би ард сууж байсан залуутай хэд хэд таарсан юм байна. Гэхдээ хаана гэдгээ санахгүй нь. Тэд гэж хэн юм?

-Чшш.

Аравхан минутын дотор хурдан давхисаар Миллер гэрийнхээ үүдэнд машинаа тавин зогслоо. Өөдөөс нь харах энгийн хоёр давхар байшинг ажихад Эзра сая л нэг инээмсэглэн

-Одоо орцгооё гээд түрүүлж буун хаалгыг нь онгойлголоо. Тэдний гэрт ороход гаднаа энгийн хэр нь доторх тохижилт нь энгийн гэж хэлэхээргүй минимал хэр нь дэндүү тансаг орчинд яваад орчихов. Эзра түүнийг үүдний өрөөнд орхичхоод цааш өрөөндөө орохдоо цагаан цамцаа мөн л адил цагаан цамцаар солиод гараад ирэв.

StalkerWhere stories live. Discover now