Луис бүхий л зүйл нурах нүүргэлсэн их чимээнээр л хонгилоос гарсан юм. Түүнийг гарч ирэхэд "ах дүүсийн барилга" тийш хар утаа манантан байлаа. Могойн шивээстийн сүүлийн амьсгаагаа хурааж буй тэр л сүүлчийн төрхийг нь гунигтайгаар үзсэн юм. Түүнийг хонгилоос гарч ирэхэд бүхий л зүйл сайхан болох мэт боловч үнэндээ тийм байсангүй. Могойн шивээст л үхчихвэл бүхий л зүйл сайхан болчих мэт санагдах ч тийм биш ажээ. Луис товлосоны дагуу цагдаагийн газар очоод барьцаалсан хүүхдүүдийг нэг болох Нев Стивены гэр бүл гэж өөрийгөө танилцууллаа. Барьцаалсан хүүхдүүдийн хамаатан садан ирэхгүй бол бүгдийг нь асрамжийн газар руу явуулах шийдвэр гарсан байсан юм. Нев Стивен гэх тэр хүү хамгийн тэвчээртэй Могойн шивээстийн өөдөөс зогсож байсан Өвгөний ганц ач хүү билээ. Цагдаа нар Луисын бичиг баримтийг үзэн Карл Стивены өөрийг нь үрчилж авсан бичгийг үзүүлэн хүүгийн авга ах гэж хэлээд хүүг авч гарав. Хүү ямар ч сандарсан, балмагдсан шинжгүй Луисын гараас атган явлаа. Луис цагдаагийн газраас гарахад хүү
-Та намайг яаж таньдаг юм? гэхэд Луис инээмсэглэн хараад үсийг нь илэв.
-Чи миний дүү шүү дээ. Хүсвэл аав ч гэж дуудаж болно. Одооноос би чамайг өөр дээрээ өсгөнө гэхэд хүү арагш нэг алхсанаа итгэлгүйхэн
-Үнэхээр аав гэж дуудаж болох юм уу? гэхэд Луис хүүгийн гараас атган дагуулан явлаа.
***
Миллер амьсгаа аван нүдээ анин тайвшраад Аркана руу ойртлоо. Ширээн дээр аль хэдийн хөрсөн аягатай хугас өтгөн кофе байх агаад өвгөнийг байсныг илтгэх өөр зүйл байсангүй. Аркана руу ойрттол саяхан түүнийг ашиглан цаг хугацаагаар явсаныг нь илтгэх явсан он цаг хугацаа нь харагдана. Өвгөн 1968 оны 11 сарын 6ны өдөр рүү аялажээ. 1968 он гэдэг нь Эмигийн өгсөн өнөөх шинжлэх ухааны үзэсгэлэн дээр байсан онтой таарсанд хэсэг бодлогшрон зогсов. Хэрэв тийм бол Өвгөн залуу үе рүүгээ аяласан гэсэн үг. Гэхдээ яах гэж? хэмээн бодохтой зэрэг олон асуултад дарагдан зогслоо. Утас нь дуугарах чимээнээр цочин харвал Тео залгаж байлаа.
-Чи гайгүй юу? гэхэд Миллер толгой дохиосноо өөрийг нь харахгүйг нь гэнэт санан -Тиймээ хэмээн хариулав.
-Дэлхий галзуурч байна. Саяны дэлбэрэлтээр хичнээн хүний амь эрсдсэнийг толлох ч аргагүй. Хүмүүс бүгд л сандралдаж байна.
-Өвгөний хийж байгаа ажил гэж шивнэхэд
-Тэр ч ойлгомжтой. Гэхдээ түүнийг нь нотлох баримт алга. Ямартай ч бид цагдаагийн байгуулга түүнийг сэжиглэх эрхтэй болсон болохоор түүнийг хайж байгаа. Мира ч энэ хэрэгт оролцсон байж магад гээд саатуулагдах болоод байна гээд амьсгаа авлаа.
YOU ARE READING
Stalker
Romance/дууссан/ -Хүсвэл намайг юу ч гэж нэрлэж болно оо . Эрэл хайгуулч, эсвэл цаг хугацаагаар аялагч, үгүй дээ гэхэд хэн ч биш.