Багны цаана

184 17 0
                                    

Бид хоёр хуваагдах хэрэгтэй хэмээн Раул хэлээд үл мэдэг инээв.

-Одоогоор бидэнд байгаа мэдээллээр тэд ахин удирдагч сонгоно. Энэ явдал маш ховор тохиолдол л доо. Миний бодлоор тэр өдөр л Арканагийн эх хувийг устгах байх. Би энэ талаар зохицуулсан. Тэр явдлаас өмнө Арканаг аюулгүй газар шилжүүлэх хэрэгтэй. Тэд НАСА-гийн байрыг устгаж чадахгүй. Ингэхэд нь тэдэнд илүү аюултай. Тиймээс НАСА-гаас гаргаж байж устгах байх. Бид өмнө нь НАСА-гаас шилжүүлэх боломж байхгүй. Удирдагчаа зарлах өдөр л бидний боломж. Тиймээс тэр өдөр нэг хэсэг нь миний хүмүүстэй Арканагийн хойноос явна. Харин үлдсэн нь баг зүүж, нууцаар удирдагчаа сонгох үйл явдалд оролцож шинэ удирдагчийн тухай мэдээлэл цуглуулна хэмээн Раулыг ярихад Жоанна хөмсгөө зангидан

-Яагаад тэд удирдагчаа солих болов? Одоогийнх Луис биш гэж үү? гэхэд Раул толгойгоо сэгсэрч

-Би ч бас мэдэхгүй. Та хэд өмнөх удирдагчаар сонгох ёслолд оролцоод баригдсан гэж сонссон. Одоо ийм алдаа гаргаж болохгүй гэхэд

-Би дотогш оръё. Миллертэй уулзах хэрэгтэй байна. Түүний үгийг сонсох хэрэгтэй хэмээн Леаг хэлэхэд Жоанна санаа зовнин түүн рүү харсан ч

-Тэгвэл би чамтай хамт явья гэлээ.

-Тэгэх боломжгүй. Хэнтэй ч яриа өдөж болохгүй. Эсрэгээрээ бүх зүйлийг бариад өгчихөж ч мэднэ хэмээн Раул хатуухан хэлэв.

-Тэгвэл холоос ч атугай харъя. Түүний юу бодож байгааг мэдэх хэрэгтэй гэхэд Раул толгой дохин

-Гэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Тэр хүн хэр их өөрчлөгдсөнийг мэдэхгүй шүү дээ хэмээн Раул хэлээд үргэлжлүүлэн яриандаа орлоо.

-Тэгвэл Леа, Жоанна та хоёр орж болно. Багтай болохоор царай харагдахгүй, та нарыг өөр нэрээр бичүүлчихье. Тэр нэрийг хэлэхэд та хоёрыг оруулах болно. Харин бусад нь Арканаг хэнд ч мэдэгдэлгүй шилжүүлэх ёстой гээд бусад зүйлсийг ярилцлаа. Бүгд тойрч суун хэлэлцээд дуусахдаа Раул дарс гарган

-Одоо жаал толгойгоо амраацгаая. Энэ ажиллагаа амжилттай болохын төлөө гээд тогтоохдоо Леа руу нүднийхээ булангаар харан харан тулган уулаа. Леа хөмсгөө зангидан, дуугаа хураан суухад хажууд нь суун

-Юунд санаа зовж байгааг чинь мэдэж байна. Миллер билүү? Өмнө хайрлаж байсан хүн чинь урвагч гэл үү? гэхэд Леа түүн рүү ууртай харж

-Тэр урваагүй. Биднийг хамгаалахын тулд явсан юм гэхэд Раул мөрөө хавчин

-Тэгсэн хэдий ч тэр одоо бидний дайсан. Тэдний нэг. Тэгсэн хэдий ч урвасан. Одоо та нарыг алахыг санаархаж байгаа. Өөрөө биш юм аа гэхэд алахыг санаархаж байгаа хүмүүсийн тал. Тийм хэдий ч итгэсээр байна гэж үү? Эргэж ирнэ гэж итгэсээр байна гэж үү? Над руу битгий ингэж хар. Би бодит байдлыг хэлж байна. Тэр хэзээ ч эргэж ирэхгүй. Одоо зүгээр л үнэнтэй эвлэрээд ирээдүйгээ өөрөөр харж эхэлсэн чинь дээр биш гэж үү? гэхэд Леа түүн рүү үнэхээр уурласан чигтээ харж

StalkerWhere stories live. Discover now