Леагийн зөөлөн уруулд хүрэхэд түүнийг хүсэн тэмүүлэх мэдрэмж хамгаас илүүтэйгээр тарчилгана. Түүний биед хүрэхэд хэзээ ч мэдрэмж байгаагүй цоргисон, мансуурам, ховстуулсан мэт мэдрэмжид автлаа. Түүний уруулыг үнсэхдээ солгой гараараа энгэрийнх нь товчийг тайлж эхлэхдээ огцом гараа татан бослоо. Леа түүн рүү цоо ширтэхэд Миллер хувцсаа янзлан
-Чамд Луис байгаа шүү дээ хэмээн аяархан хэлэв.
-Мөн цагаа олж сануулав аа хэмээн Леа ууртайхан хэлэхэд
-Үгүй ээ. Битгий бүх зүйлийг ээдрээтэй болго гэж хэлээд хоёр дугаар давхар руу өрөөндөө орлоо. Өглөө Леаг сэрэн гал тогоонд ороход Миллер шпагетти хийчихсэн зогсоно. Леа түүн рүү гайхан харахад Жоанна ч мөн гарч ирэн гараа алдлан зогслоо. Миллер тэдэн рүү инээмсэглэх ч хүчээр инээж буй нь цаанаа мэдрэгдэх аж.
-Ашгүй сэрцгээчихсэн үү? Жоанна би чиний дуртай шпагетти хийчихсэн идэх үү? гээд гоймонгоо савхдаж харуулахад Жоанна ууртай харан
-Хэн хар өглөөгүүр шпагетти идэж байдаг юм. Би зүгээр өөрөө өндөг шарчихна хэмээн гал тогоо руу ухасхийхэд Миллер өндөг гаргаж
-Тэгвэл хүлээж бай. Би гялс омлет хийгээдэхье хэмээн өндгөө хагалахдаа чанга цохичихсонд хамаг хальстайгаа аяганд орчихов.
-Чиний амтгүй омлетыг идсэнээс идээгүй нь дээр гэхэд Миллер өндгөө барьсаар яг л жаахан хүүхэд шиг доош харан гомдлоо.
-Бүгдээрээ өнөөдөр салхинд гарах уу? Хэмээн Леа ярианы сэдэв өөрчлөхөд Миллер
-Тэгье л дээ. Хэмээн дэмжин инээмсэглэхэд Жоанна бодол болон хэсэг зогслоо.
-Болж л байна. Гэхдээ Миллер явахгүй гэвэл болж байна хэмээн ууртай хэлэхэд Миллер гоморхсон хэдий ч
-Санаа зоволтгүй ээ. Та хэд сайн амраад ав. Би нээрэн өнөөдөр уулзалттай юм байна гэж худал инээмсэглэсэн хэвээр хэллээ.
-Завгүй л байх л даа. Нууц хүмүүстэй уулздаг юм чинь хэмээн Жоанна хэлээд кофе хийж аваад цаад өрөөнд орчихлоо. Леа Миллер рүү ойртон
-Би очих газрыг чам руу явуулчихъя. Чи араас хүрээд ир. Би уурыг нь гаргах гээд үзье гэхэд Миллер загнуулсан хүүхэд шиг доош гудайн толгой дохино. Тэд аялалдаа бэлдэн гарлаа. Тео жолоо барьж, Жоанна хажууд нь суухад Луис, Леа хоёр ард суухад Леа цонхоор л харан явна. Луис түүний гараас зөөлөн атгах ч Леа цонхоор ширтсэн чигтээ явна. Хотоос нилээн холдуу байх далайн боомт дээр очлоо. Тэд том завиар аялал хийхээр төлөвлөжээ. Леа
YOU ARE READING
Stalker
Romance/дууссан/ -Хүсвэл намайг юу ч гэж нэрлэж болно оо . Эрэл хайгуулч, эсвэл цаг хугацаагаар аялагч, үгүй дээ гэхэд хэн ч биш.
