Нэгэн цастай үдэш

250 22 0
                                        

Миллер аажуухан өрөөгөөрөө алхана. Түүний бие хэд хоногт тэнхэрч амжжээ. Түүний бодлыг ямар нэгэн зүйл зовоох мэт кофе өөртөө найруулан нэг уун, нэг тавина. Өрөөний хоёр тийш алхан бодлоо сарниулна. Леа гэрт нь орж ирэн Миллерыг гараас түшихэд хэрэггүй гээд гараа занган ширээ түшлээ.

-Товлосон өдөр болтол амар гэж хэлсэн биз дээ яагаад хүрээд ирэв гэхэд Леа түүний гараас тавин

-Мэдэхгүй ээ. Нэг л таагүй совин татаад хүрээд ирлээ хэмээн доош харна.

-Маргааш хэрэв бидний төлөвлөснөөр болохгүй бол... гэхэд Миллер яриаг нь таслан

-Бидний хүссэнээр болно гээд дуугүй боллоо. Леагийн харц бодлогоширсон харагдахад Миллерийн зүрхээр хатгуулах шиг сонин мэдрэмж төрөв. Үнэндээ энэ хэдхэн хоногт Миллер ч мөн түүнийг их санажээ.

-Надтай гадуур жаахан алхах уу? гэхэд Леа үл мэдэг инээмсэглэн

-Болзоонд урьж байгаа юм уу? гэхэд Миллер хүрмээ аван хаалга зүглэхдээ

-Үгүй ээ. Тео намайг сайн алхвал хурдан эдгэнэ гэсэн гээд эргэж харалгүй хаалгаар гарлаа. Леа хажууд нь алхахдаа Миллерыг анхааралтай ажиглана. Зүгээр мэт алхаж байгаа ч үе үе бие нь хөндүүрлэж буй зовуур нь нүүрэн дээр нь илэрнэ.

-Шинэ кино чинь яаж байна? гэхэд Леа толгойгоо үл мэдэг гилжийлгэн

-Зохиолтойгоо танилцсан. Зураг авалт болтол арай болоогүй гэсэн гэхэд Миллер толгой дохилоо. Хаврын өдөр гэхэд сэрүүсэн тэнгэр зэврүүн болжээ. Миллер явган зам дагасан моддыг харан зогслоо.

-Ургаж эхэлсэнийг нь анзаараагүй юм байна гээд Леа руу харан хүүхэд шиг инээмсэглэлээ. Тэрээр яг л моддын үнэрийг үнэртэх гэсэн мэт нүдээ анин гараа хүрэмнийхээ халаасанд хийн гүнзгий амьсгаа авлаа. Леад түүний ийм тайван амгалан байх нь жаргалтай мэт боловч гунигтай байлаа. Миллер яаж ийм амгалан байж чадаж байна. Бүхий л зүйлтэй эвлэрсэн хүн шиг. Маргааш болох бүхий л зүйлд эвлэрсэн ч байж мэднэ. Түүний энэ амгалан төрхийг нь эвдэн ярилаа.

-Хэрэв бидний хүссэнээр болж энэ бүхэн төгсвөл чи юу хийх вэ? гэхэд Миллер нүдээ алгуурхан нээн дээш ширтсэн чигтээ үл мэдэг инээмсэглэв.

-Манай баг тарна. Ахиж хэзээ ч уулзалдахгүй мөр мөрөө хөөн биз ээ гээд инээмсэглэлээ. Энэ үгс Леад гунигтай санагдаад явчихлаа. Энэ баг хэзээ ч тарахгүй гэж яагаад бодсон юм бол. Яагаад үүрд ийн байх мэт санагдсан юм бол.Тэд энэ ярианаас хойш хоёул өөр өөрсдийн бодолдоо дарагдан алхсаар анх танилцсан кафен үүдэнд ирээд дулаацахаар орж суулаа.

StalkerWhere stories live. Discover now