Миллер өрөөндөө орж ирэн орон дээрээ тэрийж хэвтэн өрөөгөө тойруулан харлаа. Доод давхарт бүгдийнх нь инээлдэн ярилцах чимээ бүдэгхэн сонсогдоно. Дулаахан энэ л мэдрэмжийг мэдрээгүй уджээ. Леаг харахад төрсөн мэдрэмж, бүгдийнх нь энэ л дулаахан дотно энэ мэдрэмжийг үгүйлж байсан мэт боловч дотроо үгүйсгэсээр байх ажээ. Үгүй дээ Леаг ахин харахад сэтгэлийг минь ямар нэг зүйл бүчин авсан ч энэ хайр биш. Тэр л хайраа би аль эрт үед түүнийг орхин явахдаа хаясан гэж шивнэн байлаа. Өвгөний нэгэн удаа хэлж байсан "хайр чамайг үгүй хийнэ" гэдэг үг нь санагдав. Энэ үгийг сонсоход Миллерт хэзээ ч хайрыг мэдэрч байгаагүй мэт санагдаж билээ. Өөрийг нь үгүй хийж чадахаар тийм хайр сэтгэлд нь бий билүү? Гэр бүл гэдэг үг дэндүү харь хол сонсогдох аж. Ээж, аавынхаа альных нь ч царайг харж байсангүй. Санагдах дурсамж нь ердөө л аав нь асрамжийн газар өгч үлдэсээн тэр л хар бараан дурсамж. Тэгсэн хэдий ч хэзээ ч царайг нь харж байгаагүй аавынхаа тэмдэглэлийг дэвтрийг нь хичээнгүйлэн нандигнадаг ч энэ хайр биш. Өөрийг нь аварсан өвөө нь ч мөн хэзээ ч түүн рүү хайрласан харцаар харж байгаагүй. Тэр ч атугай тэр хүний л занг тэсэхүйеэ бэрх болоход л гэрээсээ явсан билээ. Өвөөгийнхөө оршуулган дээр очиход юунд ч юм гунигласан хэдий ч хайр гэж хэлэхээр хүчтэй биш байсан юм. Тэгвэл хайр гэж юу юм? Леагийн энэ сэтгэл хайр гэж үү? Үгүй дээ намайг бүтээсэн түүх тэр чигтээ хонзон. Бид нэгдсэн нь ердөө "ах дүүсийн холбоо"-оос өс хонзонгоо суутгана. Тэгээд л болоо. Тэгээд л буцна. Хэзээ ч өмнөх шигээ байж чадахгүй учир тэднийг, бүхий л зүйлээ орхин явна хэмээн шийдэхэд хаалга тогших чимээ гарлаа.
Леа халуун цай барин орж ирэв. Цайгаа гарт нь бариулаад шүүгээ налан зогсоод юу хэлэхээ мэдэхгүй байгаа хүүхэд шиг доош ширтэн
-Өрөөг чинь яг байранд нь хадгалсан гэж хэлээд мөн л дуугүй боллоо.
-Бид чамд арай хэтэрхий аашилжээ. Чамайг гэнэт хүрээд ирсэнд балмагдсандаа л гэхэд Миллер инээмсэглэн Леа рүү ширтэн
-Надтай заавал ийм өнгөөр ярих хэрэггүй ээ. Харамсангуй ч юмуу, эсвэл гомдолсон хоолойн өнгө бидний харилцаанд байх шаардлагагүй. Бид өмнө дотно байсан ч одоо би тэр үеийн Миллер биш. Чамд хийсэн зүйлсийнхээ төлөө ч уучлал гуйж чадахгүй. Бид зорилгоо биелүүлээд л салцгаахад болно. Тиймээс хэн, хэнээсээ илүү зүйл харах хэрэггүй гээд босоход Леа сая л нэг Миллерын нүд рүү өрөвдөнгүй ширтээд
-Тэгвэл би өмнөх Миллерыг буцааж авчрах болно. Бүх зүйлийг байранд нь оруулах болно гэхэд Миллер урагш нэг ойртон
YOU ARE READING
Stalker
Romance/дууссан/ -Хүсвэл намайг юу ч гэж нэрлэж болно оо . Эрэл хайгуулч, эсвэл цаг хугацаагаар аялагч, үгүй дээ гэхэд хэн ч биш.
