Хайр гэж үгүй

454 33 1
                                        

Тэднийг гарч алхахад Тео, Жоанна хоёр машинд суун явахад, Миллер Леа хоёр юу ч ярилгүй алхана. Леа юу ярихаа мэдэхгүй хажууд нь алхахад танилцсанаас хойш анх удаа хоёулханаа байх боломж олдож буй нь энэ ажээ. Хэдий хол хөндий санагдах ч Миллерийг мэддэг болсноос ахархан цагт амьдралынх нь олон зүйл өөрчлөгдсөнийг мэдрэгдэнэ. Мөн хэзээ ч итгэж байгаагүйгээрээ энэ хүнд итгэж буйгаа, бүр амь амьдралаа даатгаж байгаагаа мэдэрнэ. Үргэлж л дотрыг нь шаналгаж ирсэн нэг ч удаа болтугай хэн нэгэнд хэрэгтэй хүн байхсан, хэн нэгэнд миний тусламж хэрэг болоосой гэж хүсдэг байсан энэ хүсэл нь биелж байх шиг. Гаднаа дэндүү зоригтой харагддаг ч дотроо дэндүү нууцлаг, яг л жаахан хүүхэд шиг тусламж хэрэгтэй гэдгийг нь анзаарснаас хойш Миллерт улам бүр татагдах шиг. Тэрээр өөрөөсөө түлхэж байгаа хэдий ч сэтгэлд нь хэн нэгний гар дутагдаж, үгүүлэгдэж буйг мэдрэхэд зүгээр л гараас нь атгаад авмаар. Ийн бодон алхахад Миллер урд нь алхахад гараас нь атгах гээд даан ч чадсангүй. Луис түүнээс ч хатуу хүн. Магад Луисийн хажууд байвал тэр намайг бүхнээс хамгаалж чадах мэт санагдана. Ийн бодоход Миллер гэнэт зогсоход санаандгүй нурууг нь мөргөчихлөө.

-Юу ингэтлээ бодоо вэ? Хурдан явахгүй бол тэд аль хэдийн оччихсон байх.

-Хэрэв чи одоо л миний гараас барихгүй бол дахиж чи хэзээ ч атгаж чадахгүй гэж хэлэхэд Миллер гайхсан нүдээр Леаг ширтсэн ч юу ч хэлэлгүй зогссоор байлаа. Миллер зөөлхөн гарыг нь барьж авахад түүний гар дэндүү халуун оргино.

-Чи үнэнийг мэдмээр байна уу? Би яг одоо аюултай үйлдэл хийж байна. Биднийг араас дагаж байвал чи бид хоёр дэндүү аюултай байдалд орно. Гэхдээ хэрэв энэ чиний гараас атгах сүүлийн боломж гэвэл би атгана.

-Дахиж битгий ийм утгагүй юм ярьж бай гэхэд Леа гараас нь хүчтэй атгана.

Тэднийг уушийн газар хүрч ирэхэд Тео, Жоанна хоёр аль хэдийн иржээ.

-Та хоёр хосууд хэрэг үү? хэмээн Леа суухдаа хэлэхэд тэр хоёр хоёр бие рүүгээ харан инээж Тео

- Алив хонгор минь үнсье гэхэд Жоанна түүнийг түлхэнэ.

-Бид хоёр гэрлэсэн хос л доо. Гэхдээ ажлын шугамаар...

-Бид гурав багын найзууд байгаа юм гэхэд Жоанна урагш хэн нэгнийг хараад толгойгоо дохин Миллерт дохио өглөө. Миллер эргэж хараад барайчхав. Леа Миллерын харсан зүг харвал энгийн хэр нь үзэсгэлэнтэй гэж хэлж болохоор нэгэн эмэгтэй хаалганы тэнд зогсоно. Сэтгэл татам инээмсэглэхээс гадна гараараа яриан дундаа үсээ чихнийхээ араар хийх үйлдэл нь үзэсгэлэнтэй харагдана. Өнөөх эмэгтэй нэг залуутай ярьж суухдаа Миллерийг харан босч хүрч ирэхэд Миллер хараагүй мэт доош харлаа.

StalkerWhere stories live. Discover now