Төлөвлөгөө

240 25 3
                                        

За тэгэхээр бидний төлөвлөгөө ийм байна хэмээн Миллер самбар дээр гаран ярилаа. Зовуурлаж байгаа бололтой цээжээ үе үе барих агаад яриандаа үе үе зогсолт авч ярина.

-Тэд удирдагчаа танилцуулах өдөр дэлбэрэлт хийх нь шинэ удирдагчаа сонгосны баяр болгож байгаа юм. Энэ аль хэдийн заншил болсон явдал. Тэд үүнийгээ террорист бүлгэмтэй хамтарч хийнэ. Гэвч энэ бүлгэм нь өөрсдийн эрх ашгийн төлөө гэж бодож буй ч "ах дүүсийн холбоо"-нд тусалж байна гэж мэдэхгүй. Мэдсэн ч энэ тэдэнд тийм ч хамааралтай зүйл бус. Ямартай ч террорист бүлгэмд шахалт үзүүлж байгаа. Бидэнд аль бүлгэмийг энэ ажилд тусалж байгаа нь хамаагүй. Гол нь хаана болохыг мэдэх.

-Би энэ ажилд цагдаа нарыг нэмэлтээр дайчилна. Тэд энгийн хувцас өмссөн байна хэмээн Тео гараа өргөн хэллээ.

-Тэд найдаж болохоор хүмүүс үү? Дунд нь "ах дүүсийн бүлгэм"ээс хүмүүс байхгүй биз?

-Бүгд итгэж болохоор хүмүүс байгаа юм.

-Ойлголоо. Миний таамаглаж байгаагаар ойлгомжтой их хүн хөлтэй газар дэлбэлнэ. Тэр өдөр болох хамгийн том үйл явдал бол Кармен дуурийн шинэ нээлт. Дундаж үзүүлэлтээс харахад тэнд очих хүмүүсийн 30% нь уран бүтээлчид, 40% хувь нь сэхээтнүүд, харин үлдсэн хувийг энгийн хүмүүс эзэлнэ. Иймээс тэдэнд дуурийн театр дэлбэлэх нь өөрсдөд нь ашигтай гэж үзэж байж мэднэ. Гэхдээ энэ 54% хувьтай сохор таамаг. Биднээр чулуу хөөлгөн өөр газрыг отох бүрэн боломжтой. Тиймээс болж өгвөл бодит ухаанаар хандахыг хичээх ёстой гэхэд Эми дундуур нь орон

-Тэд өөрсдөө хаана байх болж байна? хэмээн нүдний шилээ оролдлоо.

-Миний бодлоор тэд энэ дэлбэрэлтийг яг жүжиг үзэж байгаа мэт сайн харагдаж орчинг сонгох ёстой гэхэд Эми нотебүүкээ асаан нэг зүйл хайна. Удтал дуугүй сууснаа

-Тийм байна. дуурийн театраас 200 метр газарт хамгийн сайн харагдах өндөр цамхаг бий. Тэнд үргэлж хүлээн авалт хийдэг юм. Харин тэдний дэлбэрэлт болох өдрийг судалтал барилгыг тэр чигт нь захиалсан байна хэмээн Эмиг хэлэхэд Миллер инээмсэглэн

-Яг зөв. Сайн байна Эми. Тэгвэл миний онол ахин 5% аар нэмэгдлээ. Тийм том барилгыг бүтнээр нь түрээслэн хийх зүйл өөр юу билээ. Бидэнд тэр өдөр олон газар руу явах цаг зав хүн ч хүрэлцэхгүй. Энэ бодит байдал. Биднийг чулуу хөөлгөсөн ч бай хамаагүй хамгийн өндөр магадлалтайгаар нь дуурийн театрыг ониллоо. Харин тэр барилга 200 метрийн цаана бол хүчтэй тэсрэх бөмбөг суурилуулахгүй гэсэн үг. Тэдний бай бол ердөө дуурийн театр. Тэнд очих хүмүүсийг хөнөөснөөр магад нэг сумаар хоёр туулай буудаж байж ч мэднэ. Тиймээс бид хоёр хуваагдах болно.

StalkerWhere stories live. Discover now