Бүгд байшиндаа цугларахад ус буцлагчны чимээнээс өөр анир гарсангүй. Хэдэн тал руу харан бодол болон зогссох аж. Тео түрүүлж ам нээн
-Арканаг ул мөргүй шатаачихсан. Тэгтэл Миллер захирагч болсон ий? Ийм зүйл яаж гэхэд Раул босч ирээд
-Бидэнд өөр төлөвлөгөө хэрэгтэй. Миллер болон Луисыг аврах тухай төлөвлөгөөнөөсөө хасах хэрэгтэй. Ямар ч үед энэ биднийг улам л сул дорой болгохоос цаашгүй. Бидний анхны зорилго бол тэдний нийгмийн эсрэг хийх зүйлсийг хүчингүй болгох. Тэдний нэгэнд нь ч итгэж болохгүй. Бүгд л хортой хүмүүс. Тиймээс анхнаасаа л Stalker бүлгэмийн зарчим тэднийг буталж унагаах байсан. Бид энэ замаараа явна гэхэд Жоанна босч
-Тиймээ бидний хүсэл энэ мөн. Гэхдээ бид хэнийг ч хөнөөхгүйгээр асуудлыг шийдэх нь бидний зорилго.
-Тэр бол Мимллерын үед тийм байсан биз.
-Одоо ч тийм. Бидний хүсэл ч мөн гэхэд Раул духаа үрэн нүдний булангаараа жигтэй инээн
-Дэндүү гэнэн байна. Чамархай руу чинь буу тулгачихсан хүн рүү чи яаж өөрийгөө ч бэртээхгүй, өнөөхөө ч бэртээлгүй аврах гэж байгаа юм? Золиос хэрэгтэй гэж хэлээд Жоанна руу харцаа салгалгүй ширтэн
-Та нарын алдаа бол энэ. Бүхий л зүйл дээр сэтгэл хөдлөлөөрөө хандаж байна. Гэтэл энэ хийж буй ажлаас хамаарч олон хүний ирээдүй шийдэгдэнэ. Энэ байдлаар ахин мянган жил энэ л хэвэндээ байна. Одоо л тэднийг буулгахгүй бол өөр ийм боломж олдохгүй ч байж мэднэ. Бусдыг бодоод ч болов хүсээгүй зүйлээ хий гэхэд Раулын царайд зовинолын сүүдэр татав. Тэрээр энэ бүх хугацаанд өөрт зохиогүй, зэвүүцэм инээмсэглэлээр л нүүрээ далдалж ирсэн биз ээ. Амьдралд мэдрэмжээ нууж сурах гэж ингэдэг биз. Гэхдээ энэ зовинол нь үнэн мэдрэгдсэнд Жоанна түүн рүү удаан ширтэн зогсов. Раул хормын дотор царайгаа өнөөх л инээмсэглэлээр солин Намайг дагаад яв хэмээн доош грашны зүг бүгдийг нь дуудав. Грашд томоо гэгчийн цагаан ачааны машин байх агаад түүний тээшийг нь онгойлгон
-Одоо бидэнд айх зүйл байхгүй ээ. Бид тэдэнтэй тэнцэнэ үү гэхээс доош бол орохгүй гээд тээш дотор орон бүтээлгийг сөхөхөд Аркана бүрэн бүтэн байх нь тэр. Бүгд түүний үг хэлэхийг нь хүлээхэд
-Угаас тэднийг Арканаг устгахыг мэдсээр байж бэлэн өгөөд явуулах нь тэнэг хэрэг. Тиймээс л өмнөх орой нь нууцаар шилжүүлээд өөр машинаар чулуу хөөлгөсөн төдий. Тэд одоо Арканаг үгүй болсон гэж бодож байгаа гэхэд Эми машинд орон бүхий л тоногыг нь нэгд нэгэнгүй хараад
YOU ARE READING
Stalker
Roman d'amour/дууссан/ -Хүсвэл намайг юу ч гэж нэрлэж болно оо . Эрэл хайгуулч, эсвэл цаг хугацаагаар аялагч, үгүй дээ гэхэд хэн ч биш.