Arcana

336 32 0
                                    


Тэд гэр рүүгээ явах замд машины мотороос өөр чимээ үгүй. Леа цонхоор ширтэн явахдаа Миллерын гараас огт тавьсангүй. Миллер түүн рүү нэг харан гартаа тамхиа асаан жолоогоо барин салхи сэрчигнүүлэн хурдлан давхилаа. Тэднийг хөтлөлцөөд орж ирэхэд Луис тэднийг хараад ойртоход Леа тэврэхэд яг л унах гэж байгаа мэт сульджээ. Леаг унтуулахаар буйдан дээр хэвтүүлэхэд тэрээр яг л амгалан байх газраа олсон мэт гүн нойрондоо автлаа.

Тэд бичигдсэн дуудлагаа ахин дахин сонсоно.

-Энэ хоолой бидэнд тагнуул хийж байсан хүнийх биш үү? Хэмээн Луисийг асуухад Миллер толгой сэгсрэн

Үгүй ээ. Тэр энэ хүнээс илүү шингэхэн хоолойтой. Хоолойн өнгөнөөс нь сонсвол гуч гарсан хүн болов уу? Тэд худал хэлээгүй байх. Бидэнд тагнуул хийж байсан нэгнийг аль хэдийн хөнөөчихөж гэхэд Луис босч ийш тийш алхан бодлоо сарниулна.

Миллер. Чи надад нэг зүйлийг хэлдээ. Биднээс юу нуугаад байгаа юм? Гээд Миллер рүү ширтэхэд тэр юуны тухай яриад байгааг нь ойлгосонгүйд гайхаж харахаас өөр юу ч хийсэнгүй.

"Тэд" биднээс хэд дахин олон хүн хүчтэй. Бидэнтэй нуугдаж тоглоод байх шаардлага тэдэнд огтоос байхгүй. Би зөв ярьж байна уу? Хүсвэл биднийг цэвэрхэн хөнөөчихнө. Биднээр зугаагаа гаргах гээгүй байлтай. Яагаад биднийг амьд байлгаад байгаа юм? Бас энэ бичлэг дээр бидний хүсээд байгаа зүйлийг өг гэлээ. Тэдний хүсээд байгаа зүйл нь юу юм? Гэхэд Миллер нүдээ нухлан бодлогоширно. Жоанна Миллер рүү дохиж

Хэлчих гэхэд Миллер бодол болон сууснаа ярилаа.

-Тэдний хүсээд байгаа зүйл бидэнд байгаа. Тиймээс л амархан гар хүрч чадахгүй байгаа юм...Тэр бол Аркана... гэхэд бусад нь түүнийг үргэлжлүүлэхийг хүлээлээ.

-За яахав. Би бүр эхнээс нь яръя. Би аавыгаа амьдад нь харж чадаагүй хэдий ч  түүнээс ганц үлдсэн зүйл нь тэмдэглэлийн дэвтэр нь байсан юм. Би тэр дэвтрийн учрыг олох гэж их удсан юм. Математикийн нэр томьёо л гэж ойлгохоос бусад нь ердөөс ойлгох арга байгаагүй. Тиймээс л би математикч болж тэр дэвтрийн учрыг тайлахыг хүссэн билээ. Харин их сургуульд ороод би учрыг нь олсон. Тэр нь "Аркана"гийн томъёо байсан юм билээ. Аркана бол цаг хугацааны машин. Аав түүнийг гүйцэлдүүлж чадаагүй хэдий ч би түүнийг нь гүйцэлдүүлчихсэн юм. Ердөө ганц л томьёо дээр алдсан байсныг нь би нээчихсэн юм. Тиймээс л "Ах дүүсийн холбоо" Арканагийн араас яваад байгаа юм. Би их сургуулийнхаа төгсөх ангидаа Арканаг бүтээхэд НАСА-гийхан намайг ажилд авсан хэдий ч Арканаг "маш нууц" гэсэн бичиг баримтад оруулсан юм. Учир нь энэ дэлхийн түүхтэй холбоотой асуудал болчихсон. Олонд зарлавал бүхий л зүйлийг буруугаар эргүүлэх хэмжээний "мангас"ыг би бүтээчихсэн юм. Харин тэр жил "Ах дүүсийн холбоо" үүнийг мэдээд миний араас мөшгөж эхлэв. Тэр ч байтугай намайг өргөж авсан өвөөг хүртэл хөнөөсөн. Өвөө минь насаараа "Ах дүүсийн холбоо"г мөрдөж байсан юм. Тиймээс намайг аврахын тулд өөрийгөө зольсон юм билээ гээд хэсэгтээ дуугүй болчихов. Чимээгүй нүүрлэхэд гэнэт чангаар

StalkerWhere stories live. Discover now