"Би эргэж ирнэ"

171 19 0
                                        

Миллер буцаж ирэхдээ ч уйлсаар байлаа. Мэгших ч үгүй нулимс нь чимээгүй урсана. Арканагийн хажууд хүрч ирэхдээ ч хөлөө тэврэн үг хэлэлгүй уйлж буй түүнийг бүгд тойрон харах аж. Арканад суугаад хормын дараа ирсэн хэдий ч үг дуугүй балмагдсан царайг ажсан тэд хүрч чадалгүй зогсох аж. Жоанна хажууд нь очин гарт нь хүрэхэд толгойгоо удаанаар зөөн түүн рүү хараад

-Би...Би гэж хэлэхдээ удаанаар бүгдийг нь тойруулж хараад

-Уучлаарай би Өвгөний тухай юу ч мэдэж чадсангүй. Харин харах ёсгүй зүйлээ харчихлаа гээд босч зогсох гэсэн ч толгой дайвалзсанд Жоанна түшин дээш гарлаа. Миллерт цай аягалж өгөн бүгд түүний ярихыг хүлээх ч хэн ч асууж зүрхэлсэнгүй. Тео аниргүй орчинг эвдэн тэднийг дуудлаа.

-Миллер чи энийг харах хэрэгтэй байх гээд зурагт руу заахад Миллер босч дөхөв. Мэдээгээр "хүйтэн хонгилд арван хүүхдийг хорьж байсныг оллоо. Харамсалтай нь гэмт этгээдүүд байрнаасаа аль хэдийн зугтаж амжжээ." гэсэн мэдээг хараад Миллер сая л бодит байдалд хүрч ирэхэд

"Дараагийн мэдээ. Машин дэлбэрч хүний амь эрсджээ. Машины эзэн нь Луис Гаррел гэх гучтай залуу бөгөөд осолд болоход хамт амь эрсдсэн байх магадлалтай" гэсэн мэдээ гарахад Миллер бага багаар ойртон

-Луис чи юу сэдээд байгаа юм бэ? хэмээн хэлсэнээ хувцсаа өмсөж эхэллээ.

-Би буцаж очихгүй бол болохгүй гэхэд Жоанна хаалга таглан зогслоо.

-Жоанна намайг явуул. Энэ Луисийн хийж байгаа ажил. Үгүй гэвэл тэдний хийж байгаа зүйл. Аль нь ч байсан гэлээ Луистэй холбоотой. Хэрэв тэр үүнийг сэдсэн бол өдийд амьд байгаа. Үгүй бол аль хэдийн хөнөөгдсөн. Гэхдээ аль нь ч байсан гэлээ тэд хөдлөөд эхэлсэн бололтой гэхэд

-Бид юу ч ойлгохгүй байна. Гэхдээ ганц л зүйлийг мэдэж байна. Хэрэв чи эндээс явбал чамд л муу зүйл тохиолдоно гэдгийг чинь л мэдэж байна гэхэд Миллер залхсан байдалтай түүн рүү харан

-Луис бид хоёрыг бага байхад тэд барьцаалсаныг санаж байна уу? Саяхан тэд мөн 10 хүүхэд барьцсаалсан. Харин цагдаа нарт баригдсан гэвэл байдал маш аюултай байна. Тэр хүүхдүүдийг хараад Луисын багын дурсамж нь сэдэрсэн юм. Тиймээс л бид ямар нэгэн арга хэмжээ авахаар болсон юм. Харин цагдаа дуудсан хүн нь Луис байж магад гэвэл би ч, Луис ч тэр аюултай байдалд байна гэхэд

-Чи эндээс гараад эргэж ирэх үү? Эргэж ирнэ гэвэл бид чамайг явуулъя хэмээн Леаг ярианд ороход Миллер гүнзгий амьсгаа авав.

StalkerWhere stories live. Discover now