Хэд хоног Миллер орноосоо огт өндийсөнгүй. Леа рүү яаран алхахдаа өөрийгөө хэрхэн тэнэг зүйл хийснээ бодон бүхий л зүйлийг сайнаар төгсөөсэй гэсэн жижигхэн итгэл тээн алхаж явсан юм. Түүнийг дуурийн театр руу ойртох тусам театраас оргох шахам явах хүмүүстэй зөрөн алхсаар байсан. Ямар аюултай зүйл рүү түүнийг явуулсандаа өөр өөртөө харамсан байв. Гэтэл очиход бүх зүйл нэгэнт дуусаад дуурийн театраас үнс нурам л үлдсэн байлаа. Хамгийн аймшигтай мэдрэмж бол юу ч үлдээгүй үнс нурам дундаас хаанаас гэж Леаг хайхаа огт мэдсэнгүй. Шороон дээр гишгэн алхахдаа хаанаас ч олж чадахгүй гэдгээ мэдсэн ч хаа нэгтэйгээс олдоосой хэмээн итгэл тээн алхах. Тэднээс юу ч үлдээгүй. Миллер гэртээ ирснээс хойш орон дээрээ тэрийн хэвтсэнээс хойш хаашаа ч боссонгүй, юу ч идсэнгүй тэр чигтээ хэвтэн таван өдрийг үдлээ. Түүнийг ийн хэвтэхэд хаалга аяархан онгойн Жоанна орж ирлээ. Жоанна ч мөн хэд хоног түүний нүдэнд харагдаагүй. Тэр явдлаас хойш нэг ч үг солилцсонгүй. Хайрт нэгнээ өөрийнхөө нүдэн дээр алдан түүнээс ч илүү зовж байгаа биз ээ. Магадгүй энэ бүх явдалд Миллерыг буруутгаж байлаа. Жоанна хар хувцас өмсөн Миллерын орон дээр суухад Миллер ямар ч хариу үзүүлсэнгүй.
-Би хэд явлаа хэмээн аяархан хэлэв.
-Бид ядаж хүндэтгэж оршуулгад нь очих хэрэгтэй шүү дээ.
-Тэдний цогцсыг олсон гэж үү? хэмээн эргэж харалгүй хэлэхэд Жоанна толгой сэгсэрлээ.
-Тэгвэл амьд байгаа гэсэн үг гэхэд Жоанна гүнзгий амьсгаа авлаа.
-Би энэ тухай ярьмааргүй байна. Гэхдээ ганц чамд хэцүү байгаа юм биш. Би тэднийг нүдэн дээр минь алдахыг харсан гээд чимээгүй боллоо.
-Чи явахгүй бол бид явчхаад ирье дээ хэмээн хаалга хаан гарлаа. Тэднийг явсны дараа Миллер босч цонхоор гадагш харлаа. Саяхан Леа миний хажууд байсан. Түүний дулаахан элч арилж ч амжаагүй байх юм. Түүний хоолой, инээд сонсогдох шиг санагдахад зүрх рүү мэс дүрэх шиг л хүчтэй өвдөнө. Хэзээ ч хэзээ ч эвлэрч болохгүй хэмээн бодлоо. Хүрмээ өмсөн гарахад борооны үүл цувран зэврүү даасан байв. Хаашаа алхахаа мэдэхгүй ч чигээрээ алхсаар. Леатай алхаж байсан гудамж хоосон хөндий. Хэзээ ч байгаагүй юм шиг. Зөрөн өнгөрөх хүмүүс бүгд л хөндий харь хүмүүс шиг санагдах аж. Түүнтэй анх танилцсан кафен үүдэнд ирэхдээ түүнийг үгүй гэдгийг мэдэх ч байгаасай гэсэн асар өчүүхэн итгэл тээн орлоо. Үнэндээ тэнд Леа байсангүй. Миллер бүхий л зүйлд гомдох шиг бачуурам мэдрэмжид автлаа. Тэрээр анх танилцсан ширээнд суун гадагш харав. Анх бидний танилцсан үе... Тиймээ бид Арканагаар танилцсан. Тийм шүү дээ. Түүнийг аврах арга бий. Аркана түүнийг аварна хэмээн бодон баярлан яарч гаран НАСАгийн байр руу яарлаа.
YOU ARE READING
Stalker
Romance/дууссан/ -Хүсвэл намайг юу ч гэж нэрлэж болно оо . Эрэл хайгуулч, эсвэл цаг хугацаагаар аялагч, үгүй дээ гэхэд хэн ч биш.
