Тэд тохирч төлөвлөсний дараа Леа маргааш нь өнөөх номын санд нь очсон юм. Луис өндөр, шөрмөслөг биетэй, цэвэрхэн хувцасласан, хурц харцтай хэдий ч царайлаг залуу байв. Леа номын санд орж ирээд түүнийг хараагүй мэт ном аван уншиж байгаа дүр эсгэнэ. Леа номын хэсэг дээр очтол Луис ном янзлан зогсож байхад Леа философийн номоо эрүүл мэндийн номын тавиурт хийх гэж оролдоно.
-Наад ном чинь философийн номын хэсэгт орно гэж Луис хэлэхэд
-Өө мэдсэнгүй гээд түүнтэй ярилцах гэж оролдсон ч
-Зүгээрээ. Надад өгчих гээд номыг нь аваад өөр яриа үүсгэсэнгүй.
-Шекспирын зохиолууд хаана байгаа бол гэж Леа ахин яриа үүсгэхэд
-Утга зохиолын номын жүжгийн тасагт байгаа. Найраглалыг нь сонирхож байгаа бол яруу найргийн тасагт байгаа гэж хэлэхдээ Луис Леа руу нэг ч харсангүй.
-Чамд аль нь таалагддаг вэ? гэхэд залуу гайхан Леа руу харснаа
-Та өөрөө уншаад мэдсэн нь дээр байх. Таны таашаалыг мэдэхгүй юм гээд ажлаа үргэлжлүүлэв. Леа гарахдаа толгойгоо цохин
-Аль нь таалагддаг вэ? гэнэ шүү гээд өөрийгөө шоолон суулаа. Леа номын сангийн хажууд жижигхэн кафед өнөөх залууг тарахыг хүлээн сууна. Залуу оройн зургаан цаг гэхэд гарч автобусны буудал дээр ирэхэд Леа хурдхан гарч түүний хажууд зогслоо. Луис автобусанд суухад түүний суусан автобусанд мөн яваад орчихлоо. Луис чихэвчээр дуу сонсон явахад Леа ард нь зогсоно. Леа түүнд мэдрэгдэхээр цүнхээ уудлан харц тулгарч байгаа мэт түүн рүү харан
-Сайн уу? номын санд таарсан шүү дээ гэхэд Луис чихэвчээ аван
-Чи намайг дагаад байгаа юм уу? гээд ууртай асуух нь тэр.
-Яагаад би чамайг дагна гэж. Манайх дараагийн буудал гэхэд Луис чихэвчээ зүүгээд ахин юм дуугарсангүй. Леа дараагийн буудал дээр буугаад алхахад Луис мөн буучихсан ард нь алхах ажээ. Леа гэрээ аль нь гэж заахаа бодон алхахдаа
-Харин чи намайг дагаад байгаа юм биш үү? гэхэд Луис хажуу тийш эргэн нэгэн байшингийн түлхүүр гаргаж ирээд онгойлголоо. Луис гэртээ орохоос өмнө
-Шекспирын жүжгээс илүү сонетууд нь илүү гэж боддог. Гэхдээ чи ном уншдаггүй бол яаж мэдэх вэ дээ гэж хэлээд яваад орох гэхэд Леа
" Аялгуут охин минь чамайг төгөлдөр хуураа тоглохуйд... хэмээн эхлэхэд Луис орохоо азнан найраглалыг нь дуустал сонслоо.
YOU ARE READING
Stalker
Romance/дууссан/ -Хүсвэл намайг юу ч гэж нэрлэж болно оо . Эрэл хайгуулч, эсвэл цаг хугацаагаар аялагч, үгүй дээ гэхэд хэн ч биш.
