Жоанна Эми хоёр гэртээ ирээд хэрхэх талаар ярилцана.
-Миллер яаж ийм зан гаргаж чадаж байна аа? гэхэд Эми гараа алдлан зогсоод
-Тэр их өөрчлөгдсөн биз. Аргагүй шүү дээ. Тийм хүмүүсийн хажууд бүхэл бүтэн гурван жил боллоо шүү дээ. Буулт хийсэн, эсвэл үнэхээр л тэдний нэг болохоор шийдээ байлгүй. Магадгүй их зүйл зольсон ч байж мэднэ гэхэд Жоанна сонссон шинжгүй
-Леад, Леад юу гэж хэлэх болж байна? гээд Эми руу харахад хаалгаар Леа орж ирэн
-Надад юуг яаж хэлнэ гэж? гэхэд хоёул балмагдан Леа руу харлаа. Леа мөн л балмагдсан царайгаар харахад тэд болсон бүх зүйлийг Леад ярьлаа. Леа хэсэг балмагдан сууснаа
-Миллер, Луис хоёрт тэгэхээс өөр арга байгаагүй ч байж мэднэ. Ямартай ч тэд дайснуудынхаа жүчээнд хорогдож байгаа хүмүүс шүү дээ гэхэд Эми толгой сэгсэрч
-Миллерын тэр харцыг мэднэ ээ. Эргэлзсэн биш шийдсэн харц. Тэгээд ч миний туршилтын талаар "ах дүүсийн холбоо" мэдэх шаардлага байхгүй. Түүнийг Миллер тэдэнд хэлсэн байж таарна.
-Гэхдээ би итгэхгүй байна аа. Өөр шалтаг байсан л байж таарна гэхэд Эми Леагийн урд сууж
-Миллер дөнгөж сая багаасаа найзалсан хамгийн сайн найзаа ямар ч сэтгэл хөдлөлгүй хороох гэж байсан. Ойлгож байна уу? Гэтэл үнэндээ чи Миллертэй сар л хамт байсан шүү дээ. Хэрэв бид тэднийг ялна гэж нэгдсэн л бол ямар ч үед сэтгэлийн бэлтгэлтэй байх хэрэгтэй. Луис, Миллер хоёр ямар ч зан гаргасан гэсэн бид үүнд нь нурж унаад байж болохгүй. Хэрэв тэднийг дарж авна гэсэн л бол тэдний өмнө хүртэл хүчтэй зогсож чаддаг байх хэрэгтэй гэхэд Леа гайхан түүн рүү харлаа.
-Нэг үгээр түүнээс сэтгэлээ татах хэрэгтэй гэв. Леа хөмсгөө зангидан Эми руу харан толгой дохиход нүдэнд нь нулимс цийлэгнээд ирлээ. Гаднаас Тео орж ирээд үгийн сөхөөгүй
-Миллертэй уулзсан гэнээ? Зурвас аваад шууд хүрээд ирлээ гэхэд Эми толгой дохив. Тео хэсэг бодолхийлэн
-Ойлголоо. Тэгвэл дараагийн шатандаа оръё. Уг нь үүнийг хүсээгүй юм. Гэхдээ бидний хүч тэдний эсрэг дэндүү сулдаад байна. Тиймээс нэг хүнийг багтаа авъя гэхэд бүгд түүн рүү гайхан харав.
-Тэр хүн "ах дүүсийн холбоо"-ны эсрэг зогсдог хүн байгаа юм. Бүр үзэн яддаг гэхэд болно. Раул гээд залуу бий. Сайн дурын бүлэгт ажилдаг. Нэг талаар Лоббичин гэсэн үг. Гэхдээ энэ нэг талдаа халхавч. Тэрээр олон танилтайгаас гадна, олон улсын мафын бүлэглэлүүдэд зөвлөх хийдэг. Нэг үгээр тэндээ нэр хүндтэй. Хэрэв тэр хүнтэй нэгдвэл мафын бүлэглээс гадна, өөр нэр нөлөө бүхий хүмүүс түүний гарын үзүүрээр хөдөлдөг гэхэд болно. Би танай бүлэгт нэгдэж болно гэж хэлж байсан юм. Би ганцаар шийдвэр гаргах эрхгүй учир та нар зөвшөөрвөл би шууд дуудлаа гэхэд бүгд гайхан түүн рүү харан
YOU ARE READING
Stalker
Romansa/дууссан/ -Хүсвэл намайг юу ч гэж нэрлэж болно оо . Эрэл хайгуулч, эсвэл цаг хугацаагаар аялагч, үгүй дээ гэхэд хэн ч биш.
