***
Нүдийг нь тагласан учир хааш явж буйг мэдэх арга алга. Урд нь хэдэн залуучууд ямар нэгэн зүйл ярих ч ойлгогдсонгүй. Зам зааж байгаа бололтой хэдэн үг хэлснээ бүгд дуугүй болон явна. Хөлний чимээнээр долоогоос, найман хүн байна гэж тооцоолон алхлаа. Урд хүн бамбар барьж яваа бололтой халуу дүүгэж галын дүрэлзэх чимээ, хөлний чимээ цуурайтна. Тийм гэвэл харанхуй хонгилоор явж байгаагаа мэдлээ. Удаан алхсаны эцэст хүрэх газар ирсэн бололтой бүгд зогсоцгоолоо. Удалгүй залуугийн нүдний боолтыг автал харанхуй бамбар асаасан агаад түүнийг тойрсон хүмүүс цагаан баг өмссөн байлаа. Түүнийг энд авчрахдаа цагаан баг өмсөөрэй гэсэн дүрмийн дагуу тэрээр ч мөн цагаан баг өмссөн байлаа. Бамбар барьсан залуу ойртон гарт нь хутга бариулан тангараг өргүүлнэ.
-Бид өдийг хүртэл хийсэн зүйлс дээр чинь үндэслэн чамайг "Ах дүүсийн холбоо" -ны үндсэн гишүүнээр томилж байна. Бүхий л насныхаа турш "Ах дүүсийн холбоо"-нд үнэнчээр зүтгэхээ амлаж байна уу?
-Амлаж байна гэж хэлээд хутгаар алгаа хүчтэйхэн татахад хорсон, цус гарч эхлэхэд урд зогсох залуу бамбараараа хана руу гэрэлтүүлтэл олон хүний алганы тэмдэг үзэгдлээ. Алгаараа хананд хүрч өөрийнхөө цусаар алганыхаа хээг үлдээлээ.
***
Леа Луисын гэрийн үүдэнд очин хаалгыг нь тогштол Луис өөрөө хаалга тайллаа.
-Биднийг дуудаж байна гэж хэлсний дараа Луисийн гэмтээд боосон гарыг нь харан гараас нь барьж аван зөөлөн хүрлээ.
-Зүгээрээ яг чамайг орж ирэхээс өмнө аяганд зүсчихлээ гээд доош заахад хагарсан аяганд, хэсэг цус болсон байхыг харлаа. Леа боолтыг нь сольж өгөхөд Луис баяртай инээмсэглэн гарыг нь атган
-Ингээд л сууж бай. Би цаг хугацааг яг энэ хэвээр нь үлдээмээр байна гээд Леагийн нүд рүү цоо ширтэхэд гараа татан
-Хоёулаа одоо явъя аа. Ажил хүлээж байна гэж хэлэхэд Леагийн утас дуугарлаа.
-За...Тийм байна...Юу?...За очлоо гэж хэлээд тасаллаа. Луис түүний хэлэх үгийг хүлээтэл
-Манай хөрш залгаж байна. Гэрийн хаалга онгорхой байна. Хулгай орсон байж магад гэнэ гэлээ. Хоёул яаран Леагийнх руу явах замдаа Миллер, Жоанна хоёр руу залгахад одоо гарлаа гээд тасрав. Тэднийг хөтлөлцөн орж ирэхэд Миллер, Жоанна хоёр аль хэдийн ирсэн байлаа. Миллер тэдний гар руу харсан хэдий ч ямар ч хувирал гаргасангүй. Леаг орохоос өмнө Миллер
YOU ARE READING
Stalker
Romance/дууссан/ -Хүсвэл намайг юу ч гэж нэрлэж болно оо . Эрэл хайгуулч, эсвэл цаг хугацаагаар аялагч, үгүй дээ гэхэд хэн ч биш.