Тео түүнийг үүрсээр гэрт оруулж буйданд хэвтүүлэхэд Миллер огтхон ч хөдөлсөнгүй. Тео түүний зүрхийг чагнаж үзээд барайчхав.
-Их цус алджээ.
-Эмнэлэг рүү явбал яасан юм? хэмээн Леа сандран хэлэхэд хариу хэлсэнгүй зүрхийг нь чагнана.
-Амжихгүй ээ. 5 минутын дотор цус сэлбэхгүй бол тэр үхнэ хэмээн бүгд рүү нь харж ширтлээ. Жоанна хэсэг гайхан зогссоноо цамцаа тайлан ханцуйгаа шамлан гараа өглөө.
-Бид хоёрын цусны бүлэг ижил. Надаас ав. Гэхдээ надад битгий цус харуулаарай гэхэд Тео толгой дохин босч эмнэлгийн хэрэгсэл авчран гаранд нь тариур хийж цусыг нь авахад Жоанна хажуу тийш харан нүдээ тас аньжээ. Тео цусыг нь авч дуусаад шууд Миллерын гар руу шахлаа.
-Тэд Миллерыг үх гээд үлдээжээ. Аз таарвал амьдар гэж. Усанд дүрсэн бололтой. Ингэснээр цусыг нь жаахан хөргөх нь үхлийг нь таван минутаар хойшлуулсан байх. Тэд их нарийн үзжээ хэмээн Тео хэлээд бусад руугаа харлаа. Тариураа аван ахин Миллерын зүрхний цохилтыг чагнаснаа
-Ямартай ч үхэхгүй нь бололтой хэмээн цамцыг нь тайлж шархыг нь боож эхэллээ.
-Тэд гэнэт яагаад ийм үйлдэл хийх болов? хэмээн Жоанна цонхийсон царайтай сууна.
-Айлгах гэсэн үгүй бол үнэхээр шийджээ.
-Аавд нь яаж хандсан яг тийн хандаж байгаа юм биз дээ. Тэгвэл эцсийн шатандаа орсон гэсэн үг байна.
Леа Миллерын хажууд суун гараас атган суухдаа Жоаннагийн хэлсэн үгэнд гайхан асуулаа.
-Аавд нь ингэж хандсан гэж юу гэсэн үг вэ хэмээн хэлэхэд Жоанна нухацтай хараад
-Уг нь энэ талаар хэлж болохгүй байсан юм. Гэхдээ бид нэг баг болохоор хэлье. Миллерын аав ч мөн "ах дүүсийн" нэг байсан юм. Харин Миллерын өргөж авсан гэсэн өвөө бол үнэндээ түүний жинхэнэ өвөө нь байгаа юм. Өвөө нь "Ах дүүсийн бүлгэм"-ийг мөшгөдөг байлаа. Мөн хажуудаа нууцаар тагнуулч нарыг бэлтгэдэг байсан юм. "Ах дүүсийн бүлгэм" үүнийг ашиглаад өвөөгийнх хажууд тагнуул хийлгэх хүн явуулсан нь аав нь байв. Аав нь математикийн суутан байсан учир тагнуулын шинэ төхөөрөмж дээр сургаж байсан юм. Харин аав нь өвөөгийнх нь ганц охинд дурлачихсан юм даа. Миллерын ээж тэр үед Арван наймтай жаахан охин байхдаа Миллерыг олсон ч төрхийн хүндрэлээр өөд болчихсон доо. Үүний дараа Миллерын өвөө аавыг нь үзэхээ байчихсан юм. Гэхдээ яг ч тийм байгаагүй юм билээ. Миллерын аав ээжтэй нь танилцаад л "ах дүүсийн холбоо" -г орхихыг хүссэн ч хүссэнээр нь болох амар зүйл байгаагүй юм. Түүнд холбооноос нь Арканаг бүтээх даалгавар өгсөн байсан юм. Энэ үед хоёул бяцхан Миллерыг аюулгүй байлгах үүднээс нэрийг нь солиод асрамжийн газар өгчихсөн юм билээ. Ингэвэл "ах дүүсийн холбоо" Миллерыг олж чадахгүй гэж бодсон юм. Харин аав нь Арканаг "тэдэнд" өгөхгүй гэсэндээ амиа хорлочихсон юм. Үнэндээ Арканаг бүтээх аргыг олчихсон болохоор л ийн шийдсэн байх гэж нэг удаа Миллер хэлж билээ. Харин "ах дүүсийн холбоо" Миллерыг олсон. Үүнийг ч чи мэдэж байгаа. Энэ явдлын дараа өвөө нь түүнийг өөрийн хүү гэж өргөж авсан юм гэхэд Луис анхааралтай чагнан
YOU ARE READING
Stalker
Romance/дууссан/ -Хүсвэл намайг юу ч гэж нэрлэж болно оо . Эрэл хайгуулч, эсвэл цаг хугацаагаар аялагч, үгүй дээ гэхэд хэн ч биш.
