Орой нь Миллер нууцаар хүүхдүүдийг барьцаалсан газар хүрч ирлээ. Дотогш орон хүүхдүүдийг цонхны цаанаас ажин хэсэг зогслоо. Хүйтэн, зэвхий даасан энэ сууцанд хүүхдүүдэд унтах ч газар үгүй тул бүгд хана түшин нэгнийхээ мөрийг дэрлэн унтах аядаж, өчигдөр харсан нэвширтлээ зодуулсан хүү ганцаар шүдээ зуун Могойн шивээстийн зүг хараагаа салгалгүй суух аж.
-Тэр байна. Өвгөний мах цус хэмээн өөртэйгээ ярихад Могойн шивээст хүүд ойртон
-Бүгдийг үзэн яд. Чамайг энд үлдээсэн хүн, чамайг тахир дутуу болгож байгаа, ингэж зовж байхад дулаахан хөнжилдөө тайван нойрсож буй бүх хүмүүсийг, чамд тусалж чадаагүй бүх хүнийг үзэн яд. Түүнийгээ ил гарга. Энэ бол чиний аврагдах ганц боломж. Өнгөрсөнийг, ирээдүйг бүгдийг үзэн яд. Чамайг хайрлах хүн байхгүй гэхэд хүүгийн нүд өш хонзонгоор дүүрнэ. Ийм жаахан хүүхдээс хэзээ ч гарамгүй харц. Луисын харц ч бас ийм байсан болов уу? Үгүй ээ. Түүнд Мишелл байсан. Түүний харцанд хайр байсан. Харин энэ бол... Харин минийх?
Тэр үед тэмцэж чадсан нь Луис бид хоёр л байсан. Бусад нь бүгдээрээ бууж өгсөн. Тэдний гарт үрэгдэж, амьд үлдсэн нь амиа егүүтгэж бууж өгсөн. Тэгэхэд эндээс ч хүйтэн байсан. Мишеллыг хүйтэн зооринд 3 хоног хоолгүй, усгүй түгжиж хөнөөсөн. Энэ гинжин холбоо хэзээ ч дуусахгүй гэж бодоход Могойн шивээст Миллерыг ирсэн сургаар дээш жимс, дарс барин орж ирэв.
-Та ирсэн гэж хэлэхгүй дээ гэхэд Миллер Могойн шивээст руу удаан ширтэн
-Тэд хэр байна? гэхэд Могойн шивээст үл мэдэг инээн
-Санасаныг бодвол тэвчээртэй хүүхдүүд юм гэхэд Миллер сандал дээр суун дарснаас нь нэг балгав.
-Хугацаагаа хурдсага. Жаахан чангалчих. Удах тусмаа бидэнд л муу. Өмнө нь удсан болохоор цагдаа нар олоод ирсэн шүү дээ. Тийм алдаа гаргав? гэж хэлэхэд Могойн шивээст жаахан цочирдсон ч толгой дохив. Өмнөх удаад Миллер, Луис мөн бусдыг цагдаа нар л ирж аварсан шүү дээ.
-Тэр жаал хэр байна? хэмээн өнөөх жаалыг заахад Могойн шивээстийн хорхой нь хөдөлсөн янзтай
-Тэр жаал л сонирхолыг минь татаад байна. Одоог хүртэл бууж өгөхгүй, шүдээ зуусаар л байгаа.
-Хэтрүүлчихэв дээ. Хэдий тэвчээртэй ч бие нь жаахан хэвээр. Ирээдүйд хэрэгтэй хүнээ цааш харуулчихвал бидэнд л тусгүй гэхэд Могой шивээст толгой дохилоо. Миллер суудлаасаа өндийн явахаар зэхэхэд
YOU ARE READING
Stalker
Romance/дууссан/ -Хүсвэл намайг юу ч гэж нэрлэж болно оо . Эрэл хайгуулч, эсвэл цаг хугацаагаар аялагч, үгүй дээ гэхэд хэн ч биш.