Товлосон өдөр

233 29 0
                                        

Бөглүүхэн кафен арын жижиг өрөөнд бүгд товлосон цагтаа цугларлаа. Миллер ширээн дээр хар хайрцаг гаргаж ирэн задлан гар буу гаргаж ирлээ. Бүгдэд нь яаж хэрэглэхийг заан угсарч өгөв.

-Юмыг яаж мэдэх вэ гэж өгч байгаа юм. Амиа хамгаалах хэрэгтэй бол айлгүй гохыг нь дар. Дараачийн асуудалд санаа зовох хэрэггүй хэмээн аюулгүйн түгжээг нь түгжин бүсэндээ хийлээ. Леа бууг барьж үзэхдээ гар нь үл мэдэг чичирнэ.

-Хүнд юм аа гэхэд Миллер бууг барин аюулгүй байдлыг нь шалгалаа.

-Болгоомжтой гэхэд Леа толгой дохин бүсэндээ хийн цамцаараа далдлав.

-Бүгд төлөвлөгөөний дагуу гэхэд чимээгүй толгой дохицгоолоо. Тэд аюулгүй байдлын үүднээс бүгд тус тусдаа машинд явна. Леаг гарахаас өмнө Миллер түүний гараас татлаа. Үл мэдэг сандрах нь мэдрэгдэж

-Ямар ч үед аюул тохиож гэмээн өөрийгөө авардаг юм шүү гэхэд Леа толгой дохилоо. Миллер өөр юм хэлэх гээд чадахгүй байгаа мэт хэсэг зогссоноо

-Хоёулаа болзъё гэснээ санаж байна уу? Маргааш байвал яаж байна гэхэд Леа түүний гараас атган

-Чи дандаа цагаа олохгүй юм. Тэгье ээ. Маргааш би завтай юм байна гээд инээмсэглэн Миллер руу гарахдаа нэг эргээд алга боллоо.

Миллерыг гарахад бүгд дуурийн театр руу явжээ. Миллер Луистэй нэг машинд суун явахдаа хоорондоо юу ч ярьсангүй. Хоёул "Ах дүүсийн холбоо"-н уулзалт болох өндөр шинэхэн баригдсан барилгын үүдэнд ирж зогсохдоо оролгүй хэсэг хоёул чимээгүй сууцгаалаа.

-Бид яаж орох юм? хэмээн Луисийг асуухад

-Тэд нэр бүртгэхгүй. Ах дүүсийн холбоо бүгд гишүүнийхээ нэрийг бичих нь хориотой. Тиймээс уулзалтад орох гэсэн юм гэхэд л орох болно гэхэд толгой дохилоо. Хоёул буун ороход яг л төлөвлөсөн ёсоор нэр асуулгүй оруулав. Миллер эргэн тойрноо нэг ажин Луисд дохио өгөн доод давхар руу буулаа. Миллер сэмээрхэн яван өрөө бүрийг онгойлгон үзсэнээ нэг өрөө рүү Луисд дохио өгөн орчихов. Тэднийг орж ирэхэд Миллер өрөөний эд хэрэгслийг ажин шалгах аж.

-Бид энд юу хийх юм? хэмээн Луисийг асуухад Миллер хаалга цоожлон гар буугаа гарган Луис руу тулгав. Луис түүн рүү гайхан харснаа гараа өргөлөө.

-Миллер чи галзуураагүй биз гэхэд бууг нь сугалж аван утсыг нь мөн хурааж авав.

-Луис намайг уучлаарай. Гэхдээ энэ биднээс урвасны чинь төлөө хэмээн гарыг барин хүллээ. Буугаараа доош суу хэмээн зангахад Луис үг дуугүй доош сууна.

StalkerWhere stories live. Discover now