Өшөө авалт

148 20 5
                                    

Миллер машиндаа суун явахдаа арынхаа толинд Луисийг алга болтол нь ажиглан явлаа. Толинд тусан холдох Луисийн дүр инээмсэглэн түүнийг харж, алга болтол нь зогссор үлдэх нь дотно хэдий ч гунигтай санагдана. Хэзээд юу ч ярилцалгүй багаасаа ойлголцож чаддаг байсан ганц хүн билээ. Гэр рүүгээ давхихад гар нь үе үе чичрэх ч шийдсэн чигтээ гараа чанга атган улам хурдлав. Үнэндээ ийн давхихад баярлах, гуниглах, тэдний харцнаас айх бүхий л мэдрэмж давхцан байлаа. Гурван жилийн турш бүхий л мэдрэмжээ үгүй хийсэн гэж итгэсэн ч далд байсан бүхий л мэдрэмж нь дэрвэн нисэх мэт бүчин авлаа. Гэрээсээ хол машинаа тавин, утсаа холоо шидээд, алдсан бүхнээ олж авахаар гэрийнхээ зүг алхав.

Хаалга дуугарах чимээнээр бүгд гайхширсан чигтээ таг хөшчихөв. Ирэх хүн үгүй атал урилгагүй зочины зүгт бүгд амьсгаа даран хүлээв. Хүний дүр сүүмэлзэн наашлахад хөшсөн чигтээ хэн ч хөдөлсөнгүй. Миллер орж ирэн хүрмээ тайлан "би ирлээ" хэмээн хэнэггүй хэлээд гал тогоо орон дээд шургуулганаас виски гарган өөртөө аягалан уулаа. Эми, Жоанна, Леа хүртэл юу хэлэхээ мэдэхгүй таг гацахад Раул инээмсэглэн Миллер рүү ойртон надад ч бас аягалачих гэхэд ахин нэг аяганд аягалан "Миллер" хэмээн нэрээ хэлэн тулгахад "Раул" гээд мөн аягатайгаа өргөв.

-Раул? Би чиний тухай хаа нэгтээ сонссон юм шиг юм байна гэхэд "би ч бас" хэмээн Раул нүд рүү нь ширтсэн чигтээ халааснаасаа буугаа гарган Миллер рүү чиглүүллээ.

-Харин энд юу хийж яваагаа хэлээч гэхэд Миллер тоосон шинжгүй ёжтой инээв.

-Төөрсөн жанжин гэртээ ирлээ. Юун тийм ойлгомжгүй байна? Харин намайг байхгүй хойгуур энэ гэрт хорхой үүрлэчихэжээ дээ? гээд Раул руу хөмсгөө зангидан харснаа Леа руу хараагаа шилжүүлэн инээмсэглэв. Леа гэнэт сэхээ аван Раулаас бууг нь булааж аван эв дүйгүй Миллер рүү чиглүүлэв. Гар нь чичрэх ч нүд нь шийдсэн мэт хурцаар ширтэнэ.

-Үнэнээ хэл? Яагаад ирсэн юм? Бас ямар санаа агуулаад байгаа юм? гэхэд Миллер хундагатайгаа зөөлнөөр ширээнд тавиад гараа өргөн

-Луис бид хоёрын эргэж ирэх цаг болсон. Одоо бид тэдэнд хэрэггүй болсон. Нэг бол тэдний гарт үрэгдэнэ. Үгүй бол та нарын гарт үрэгдэнэ. Тиймээс л бид та нарыг сонгосон юм. Гэхдээ бид одоо цаг алдаж болохгүй. Тэдний гарт Аркана байгаа.

-Яагаад та нарыг өөрсдийнхөө эгнээнд авна гэж бодсон юм? хэмээн Леаг шийдэмгий асуухад Миллер нүдрүү нь ширтэн

StalkerWhere stories live. Discover now