Чамтай учирсан өдрөөс хойш

450 32 0
                                        

Жоанна, Леа, Тео гурвыг гэртээ харихад харанхуй, хоосон орчин угтан авлаа.

Тео аяллын замд ядарснаа хэлэн эрт амрахаар орондоо ороход Леа, Жоанна хоёр жаахан уухаар суув.

-Цаа чинь гэртээ ирэхгүй байсан юм бол? Яах гэж сүржигнэдэг байна гэж амандаа бувтнасаар дарс барин ширээнд сууна.

-Чамайг ирсэнд баярлаж байгаа шүү. Би энд ганцаараа эмэгтэй нь байх хэцүү байсан юм.

-Тео та хоёр яагаад гэрлэсэн юм?

-Тео цагдаагийн газрын сэтгэл судлаач. Нэг талаараа өнгөн далдлалт гэх үү дээ. Теогийн эхнэр болсноор миний амь нас хамгаалалттай болсон юм. Гэхдээ бид хоёр нэгнийхээ сонирхдог төрлийн хүн биш. Нөгөө талаар хайр дурлалын амьдралаа ч өнгөн далдлах хэлбэр.

-Гэхдээ хачин биш үү? Найзтайгаа гэрлээд. Тэр өөр хүн сонирхоход...

-Яалаа гэж дээ. Тэр бид хоёр байнга л таалагдсан хүмүүсээ ярьж байдаг юм.

-Харин Миллер? Тэр ямархуу хүн сонирхдог юм бэ дээ? гэхэд жуумалзан

-Харин л дээ. Охидоос харшилтай хүн шүү дээ. Охидтой нэг бол зугаагаа гаргах гэж, үгүй гэвэл огт ойртохгүй. Нэг тийм учир нь хэзээ ч олдохгүй хүн. Гэхдээ нэг зүйлийг нь мэднээ. Тэр дурласан хүндээ ерөөс ойртож чаддаггүй юм. Адаар аашлах, эсвэл дургүй байгаа мэт жүжиглэдэг юм гэхэд Леа инээлээ.

-Үнэнээ хэлээч. Чи Миллерт татагдаж байгаа байж яагаад Луисийг сонгосон юм гэхэд Леа үл мэдэг инээмсэглэн

-Би өөрийгөө ч ойлгохгүй байна гээд инээмсэглэлээ. Үнэндээ Миллерээс өмнө хэнд ч ингэж татагдаж байгаагүй мэт санагдаж байна. Надад урьд эрчүүдтэй байхаас илүү охидтой байх таалагддаг байлаа. Гэхдээ тэр бүрт би дэндүү өөрийгөө бодсон зан гаргадаг байсан. Эрэгтэй хүнд татагдаж байсан ч ингэтлээ дурласан удаа байхгүй ээ. Тийм болоод ч тэр үү Миллерын ихэмсэг, бардам занд нь дургүй хүрээд байх юм. Магадгүй би Миллерт л харагдах гэж Луисыг сонгосон байж мэднэ. Гэхдээ би Луисд итгэж байгаа. Луисын хажууд бүхий л зүйл зүгээр юм шиг санагдаж байгаа.

                                                                                       ***

Асрамжийн газрын цэцэрлэгт хүүхдүүд гүйлдэнэ. Мишелл түүний гараас чанга атгажээ.

-Өнөөдөр ирсэн эцэг эх чамайг авна гэнэ үү?

-Би явахгүй гээд хэлчихсэн. Ээж намайг загнах байхаа.

StalkerWhere stories live. Discover now