Луис өрөөндөө халамцуухан орж ирэн сандалаа налж, гараараа нүүрээ таглан хэсэг хэвтэхэд хаалга аяархан цохиод онгойх чимээ сонсогдлоо. Могойн шивээст гартаа виски барьж орж ирээд түүнийгээ Луис харуулан инээв. Луис өндийхөд зүгээр гээд гараараа даллаад
-Үдэшлэг дээр вино байхдаа яахав дээ. Сэтгэл загтнуулахаас цаашгүй. Харин одоо жаахан хатуухан юм хүртье гэхэд Луис хоёр аяга гарган урд тавихад тэнцүү хувааж хийв. Луис халамцуу ч эрүүл ухаанаа барих гэж хичээн хундагатайг өргөв.
-"Ах дүүсийн холбооны" төлөө гэхэд Могойн шивээст гараараа занган
-Үгүй шүү. Зүгээр л өөрсдийнхөө төлөө тогтоочихъё гээд нэг амьсгаагаар хундагаа хоосоллоо. Луис хундагатайгаа тогтоохдоо ширээн доор байх буугаа тэмтрэв.
-Ингэхэд могойн шивээс нээрэн нэрийг чинь мэдэхгүй юм байна шүү. Яагаад энэ ажилыг хийх болсон юм? гэхэд Могойн шивээст ёжтой инээмсэглэж
-Миний нэрийг мэдэх шаардлага одоо байхгүй ээ. Би тэр нэрээр, тэр амьдралаар амьдрахаа болиод удаж байна гээд цааргалсан байдалтай ийш тийш шинжин хараад
-Хуучны амьдралаа дурсаагүй удаж шүү. Угаас дурсаад байх зүйл ч алга юм даа гээд ахин өөртөө аягалаад нэг амьсгаагаар хөнтөрчихлөө.
-Чи ч том болжээ. Балчир байх төрхийг чинь санаж байна. Би ч бас галзуу байж дээ. Одоо хөгширч байх шиг байна. Надаас хүчтэй залуучууд манайд байгаа нь яамай даа. Би одоо тэр залуусын гарын аяыг ч даахгүй байх шүү гээд инээхэд Луис улам тавгүйрхэн буугаа улам чанга атгав.
-Тэр үеийн намайг уучламц. Хий гэснийг нь хийхээс цаашгүй хүн шүү дээ. Яахав хэтрүүлэх тохиолдол байсан биз. Одоо чамайг ч бас ойлгож байгаа гэж бодож байна гээд хүчтэй санаа алдан
-Хүн өөрчлөгддөг юм. Хуучин нэрээр амьдарч байсан би яагаад тэр нэрийг орхисон гэвэл би сайн сайхан бүхний төлөө бүхнийг хийнэ гэж тангаргалсан байлаа. Тиймээс л надад шинэ амьдрал хэрэгтэй болсон.
-Яагаад өөрчлөгдсөн юм? гэхэд могойн шивээст инээн
-Харин л дээ. Би муу муухайн эсрэг зүтгэдэг байхад амьдрал минь тийм замаар явах ёсгүй байж л дээ гээд гашуунаар инээн хэсэг завсарлаж
- Аав минь үнэлж баршгүй баялагтай хүн байв. Гэтэл би гэж нэг дагавар төдий. Хойд ээж минь залуухан тэгсэн хэр нь ааштай гэж жигтэйхэн. Аавын өв хөрөнгийг би өвлөнө гэж худлаа л даа. Хойд ээжийн минь дөнгөж төрсөн нялх дүүд маань бүхий л өв хөрөнгө нь оноогдож байв. Хойд ээж минь аавын өв хөрөнгөд нь гэрлэсэн хэрэг. Тэгээд л аавыг нааш харахад миний хацрыг илж, цааш харахад жинхэнэ тараа таниулна даа. Аав минь ч бас зүгээргүй ээжийг байхгүй үед элдэв хүүхнүүд авчирч миний нүдэн дээр энгэр зөрүүлнэ. Харин ээж минь түүнийг нь мэддэг ч аавын өөдөөс инээмсэглэн, жинхэнэ өш хонзонгоо надаас авдаг байлаа. Тэр үед надад амьдралын утга учир байхгүй, гэхдээ хэзээ ч тэдэн шиг хүн болохгүй хэмээн шүдээ зуун яс шийдсэн юм даг. Одоо бодоход өчүүхэн юм шүү. Харин би гэж тэнэг анхны хайртай учирдаг юм байна. Утга учиргүй амьдралд минь гэрэл гэгээ болж билээ. Хичээлдээ явах шалтгаан зөвхөн тэр байлаа. Дээд ангийн тэр охиныг бүхий л талаараа ариун гэгээний бэлгэдлээ болгож байлаа. Би л дөвийлгөсөн хэрэг гэж хэлэхдээ могойн шивээстийн царай уйлах нь уу гэлтэй барайгаад явчихлаа.
YOU ARE READING
Stalker
Любовные романы/дууссан/ -Хүсвэл намайг юу ч гэж нэрлэж болно оо . Эрэл хайгуулч, эсвэл цаг хугацаагаар аялагч, үгүй дээ гэхэд хэн ч биш.