"Сайн байна уу? Хувийн дугаар 312, И Есүм байна."
"Яагаад энэ компанид ажиллахыг хүссэн бэ?"
"Би бага байхаасаа бусдад туслах бусадтай хамт байх дуртай байсан. 15 нас хүрээд цагийн ажил хийж кофешоп, 24 цагийн дэлгүүрт ажиллаж эхэлсэн. Хэн нэгэнд тус хүргэх нь миний хувьд хамгийн том аз жаргал минь. KangFamily энэ зочид буудал надад их онцгой сэтгэгдэл төрүүлсэн. Би өмнө нь энэ зочид буудалд буудаллаж байсан юм. Тэр үед ажилчид нь их найрсаг, эерэг энергитэй, үйлчлүүлж байгаа хүмүүс нь сэтгэл ханамж дүүрэн байгаа мэт санагдсан. Энэ зочид буудал яг л миний гэр бүл шиг онцгой"
"Таныг Англи Солонгос хэлнээс гадна өөр хэд хэдэн орны хэл мэднэ гэсэн байсан. Тэр тухай тайлбарлаач?"
"Би англи хэлнээс гадна Япон, Хятад, Испани хэл мэднэ"
"Япон, Хятад хоёр хэлээр чөлөөтэй ярьдаг уу? Topic шалгалт өгсөн үү?"
"Тийм ээ."
"Ямар сургууль төгссөн бэ?"
"Би Норвегт бизнес чиглэлээр бакловар хамгаалж цааш Принстоны Их Сургуульд магистр, доктор зэргийг хамгаалсан."
"Хариу маргааш гарах тул та өдрийн 12 цагт ирж хариугаа шалгаарай"
"Баярлалаа."
Ажлын ярилцлага дуусаж өрөөнөөс гарахад л нэг юм амьсгалахтайгаа боллоо.
Мисү "За яасан? Гайгүй юу?"
"Тийм ээ. Ямар ч байсан маргааш 12 цагт ирж хариугаа шалгахаар болсон"
Мисү "Ашгүй дээ"
"Тэгэхээр... Өнөөдрийг тэмдэглэж наргина аа. Би өөрийгөө энд ажилд орсон гэдэгт ээ зуун хувь итгэлтэй байна. Алив явцгаая."
Би Мисүг сугадан ойрхон хоолны газар луу яаравчиллаа.
Намайг И Есүм гэдэг. Би одоо 26 настай, ганц бие бүсгүй. Мисү бол миний сайн найз бөгөөд надтай адил бизнес чиглэлээр их сургууль дүүргэж одоо "Sunny" зочид буудалд ажиллаж байгаа билээ. Мисүтэй сонин хачин ярьж явж байгаад олон хүн дунд хэн нэгнийг санаандгүй мөрлөчхөв. 168 см намхан юм болохоор зарим нэг 180 см давсан хүмүүсийг сайн харж чадахгүй мөргөлдөх тохиолдол их бий. Би гайхан эргэж харахад миний мөрлөсөн залуу бас яг над руу харж байж таарав. Хар нүдтэй, хар үстэйн дээр хар өнгийн хослол өмссөн байх ба маш олон хар өнгийн зүйлс дундаас түүний цагаахан арьс мөн ягаан уруул л тодорч харагдана. Тэр намайг ширтэн зогссон хэвээр би ч Мисүд чирэгдэн урагш алхсан хэвээр эцэст нь нэг юм булан эргэж түүнээс харцаа салгалаа. Би яагаад түүн рүү ширтсээр л байсан юм бол? Түүнээс холдон холдтол оо нүдээ бараг нэг ч аньсангүй түүний гүн хар нүд рүү ширтээд л байсан. Яг л ховсдуулчихсан юм шиг...Мисү "Ямар нэг зүйл болоо юу?"
"Мисү! Би сая аймар нэг тийм террорист царайтай хүн харсан. Хар өнгийн хослол өмсчихсөн, өөрөө хар үс хар нүдтэй. Гэхдээ аймар царайлаг."
Мисү "Чиний ширтэж байсан газар нэг жижигхэн нохойноос өөр юу ч байгаагүй."
"Нохой? Хоёулаа кампаниас гараад Жан эгчийн хоолны газар луу явж байх үед зөндөө их хүнтэй гудамжаар явж байгаад би нэг хүнийг санаандгүй мөрлөөд эргээд харсан чинь нөгөө хар хувцастай залуу чинь зогсож байсан"
Мисү "Чи чинь солиорчихоо юу? Чи бид хоёрын явж байсан гудамжинд нэг ч хүн байгаагүй. Зөвхөн нэг жижигхэн гөлөг л байсан"
"Би ажил ажил гэсээр байгаад бүр солиорчихсон бололтой..."
Мисү "Ядаргааг чинь тайлтал сайхан хөгжилдөнө өө!"
Хачин юм даа... Би тэр залууг яахын аргагүй харсан!
ВЫ ЧИТАЕТЕ
[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
ФанфикЦагийн зүү 12-ийг заахад салхи мэт хурдан сум чиний дэргэдүүр зөрж, хаа нэгтээ хэн нэгэн чиний хувь заяаны төөргийг үзэн, далайн шуурга босож, аянга цахин, эрлэгийн элч чамайг үхэхийг хүлээх болно. Бинго! Чамайг барьчихлаа И Есүм. (Энэ өгүүллэгийн...