016 [Надад итгээч?]

344 50 2
                                    

    Теодортой ойролцоо өндөртэй, шар үс болон Европ дүр төрхийг өөртөө шингээсэн залуу зогсох бөгөөд их л хачин гэгч нь инээмсэглэж байлаа. Би босож зогсоод, Европ залуу руу асуулт эрсэн харцаар харц шидэв.

"Уучлаарай, та өрөө андуурсан юм шиг байна. Энд Мэри гэдэг хүн байхгүй."

"Өө тийм үү? Уучлаарай үзэсгэлэнтэй хатагтай минь."

    Тэр дахиад л өнөөх ёжилсон гэмээр инээдээрээ инээж намайг сонжин харна. Бурхан минь, сэжгийн юм аа.

"Өөр ярих зүйл байхгүй бол та гарна уу!"

"Мэри минь дээ. Мэри минь. Чамайгаа дахиж алдахыг хүсээгүй юмсан."

    Тэр ингэж шивнээд над руу дахин харан "Надтай дахиж уулзахыг хүсвэл энэ дугаар луу залгаарай" гэв. Нэрийн хуудас бололтой зүйл халааснаасаа гаргаж ирэн гар сунгахад нь авсангүй.

"Би Европ залуу сонирхдоггүй. Дахиж таарахгүй байхыг хүсье" гэж хэлээд өрөөнийхөө хаалгыг чангахан хаан дотроос нь түгжлээ. Мэри минь ч гэх шиг. Өрөө андуурч орж ирчхээд.

    Арван нэгэн цаг гучин минут болсныг илтгэн цаг чаг чаг хэмээн дуугарахад л ухаан орон хачин бодлуудаасаа салж, гарахад бэлэн боллоо. Өрөөнөөсөө гаран цахилгаан шатанд суув. Нэг давхарт буугаад хаашаа явахаа сайн мэдэхгүй зогсож байтал Анна ирлээ.

Анна "Та сайхан амарсан уу?"

"Тийм ээ. Чи Теодорыг харсан уу?"

Анна "Ноён Ви зочид буудлын цэцэрлэгт хүрээлэнд байгаа. Та төв хаалгаар гараад, зүүн тийш эргээд, дахин баруун тийш эргээд таван километр газар явна уу. Таныг Хөүп болон Рэпмонстер хоёр хүлээж байгаа."

"Баярлалаа. Өнөөдөр их сайхан өдөр байна шүү."

Анна "Тийм ээ. Та үзэсгэлэнтэй харагдаж байна."

"Баярлалаа. Чи ч бас сайхан харагдаж байна. Надтай хамт явах уу?"

Анна "Үгүй дээ, би ажилтай. Та түрүүлээд яв даа."

"За за."

    Надтай зөрөн өнгөрөх ажилчид бүгд ёсолж, хүндэтгэл үзүүлнэ. Эвгүй юм аа.

Рэпмонстер "Hey, Есүм өнөөдөр их аз жаргалтай харагдаж байх чинь!"

     Намайг "Би үнэхээр зүүдэлж байна уу, сэрүүн байна уу гэдгээ ялгаж чадахгүй байна. Чимхээд өгөөч" гэж хэлэхэд Хөүп баруун хацрыг минь үнэхээр чанга чимхэж орхив. Түүн рүү муухай харахад Хөүп тоосон ч шинжгүй Рэпмонстертой нийлээд урд гараад явчхав. Зочид буудлын цэцэрлэгт хүрээлэн рүү ороход үнэхээрийн гайхалтай зүйл угтаж авсан юм. Энэ энгийн нэг цэцэрлэгт хүрээлэн биш. Энэ асар том бас туйлын үзэсгэлэнтэй.

"Энд энгийн хүн орж болдог юм уу?"

Рэпмонстер "Болохгүй."

"Ийм том газар байхад... Яаж?"

    Саяхан л их хүнд шарх авчихсан байсан Жонгүг одоо эрүүл саруул нүдэнд минь харагдах бөгөөд түүний дэргэд Теодор өнөөх гайхалтай инээмсэглэлээ тодруулан зогсоно. Би энэ цэцэрлэгт хүрээлэнг яагаад анзаараагүй юм бол оо? Рэпмонстер, Хөүп хоёр тэдэнтэй нэгдэн намайг орхиод явчихлаа. Би гайхсан хэвээр эргэн тойрноо харсаар л...

    Жонгүг сая л намайг анзааран хүрээд ир хэмээн дохилоо. Би удаанаар алхан тэдний өмнө ирэв. Энэ залуус яг л хүн шиг харагддаг. Тэд үнэхээр царайлаг бас төгс биетэй. Гэвч тэд хүн төрөлхтөн биш. Тэд бол илбэчид.

Жимин "Өнөөдөрт бэлэн үү?"

Жонгүг "Чиний хувьд их хүнд өдөр болох байх шүү!"

Шюга "Өөрийгөө бусдаас хамгаалж сурмаар л байгаа биз дээ?"

    Тэд бүгд инээмсэглэж над руу ширтэж байлаа.

Теодор "Бидэнтэй нэгдэх үү? Бидний нууцыг хадгалж, илбэчдийн ертөнцөд надтай хамт аялах уу?"

    Тэр гараа сунган ийн асуулаа.  Үргэлж духыг нь хааж байдаг хар үсээ хойш засаж янзлан энгийн, чөлөөт загварын хувцас өмссөн байв. Түүний хөмсөг яг л зурчихсан юм шиг харагддаг. Үгүй ээ, зөвхөн хөмсөг ч биш бүх зүйл нь уран зураг шиг ТӨГС.

    Теодор дахин нэрийг минь дуудаж гараа сэгсэрлээ.

Теодор "Надад итгээч И Есүм?"

    Нэгэнт л ийм зүйл болсноос хойш эсэргүүцэхээ болиод өөрийн хувь тавилантайгаа эвлэрье. Миний өмнө зогсох энэ залууд итгэж, энгийн бус ертөнцөд хөл тавиад дахин хэн нэгнийг хайрлаад үзье.

"Итгэлийг минь хөсөрдүүлэхгүй гэж амла!"

Теодор "Амлаж байна."

    Түүнийг ингэж хэлэхэд гараас нь атгалаа. Тэр өөр рүүгээ татан бэлхүүсээр минь гараа оруулж тэврээд "Дахин илбэчдийн ертөнцөд тавтай морил"

[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍTempat cerita menjadi hidup. Temukan sekarang