019 [Мэдрэмж]

319 47 10
                                        


    Анна хэлэхдээ тэднийг өөр улс руу томилолтоор явсан гэсэн. Энэ хугацаанд би түр зуурын ерөнхий захирал болж тусгай үйлчлүүлэгч, чухал арга хэмжээнүүдийг хариуцах ёстой. Энэ үнэхээр новшийн хэцүү гэдгийг хэлмээр байна. Өсгийтэй гутал хөл өвтгөж байсан ч би инээмсэглэх ёстой. Яг л Рэпмонстерийн хэлсэн шиг. Толгой бага зэрэг өвддөг ч гэсэн Теодорын ховсод ороод юу ч хийлгүй агаар дээр хөвөх юм сан. Аль эсвэл Жонгүг шиг хүчит шувуу болж хувираад хил даван алс хол орон руу аялах сан. Тэдэнтэй танилцаад урт хугацааг өнгөрөөгөөгүй ч дасчихсан бололтой. Санаад байх юм...

    Өнөөдөр 4 дахь өдөр. Теодор байхгүй 4 дахь өдөр. Нүдээ нээхэд хээ хуар дүүрэн хөх ногоон өнгийн гайхалтай тааз угтлаа. Ор болон жижиг шүүгээнээс бусад бүх зүйлсийг би шинэчилсэн. Яагаад ч юм энэ оронд сэрэх бүрд анх тэд тойрч суучхаад ажиглаж байсан үе санагдаад байдаг юм. Теодорын энгэр рүү бөөлжиж, Жины хийсэн хоолыг идэж байсан тэр цаг хугацаа руу буцах сан.

    Өглөөний 9 цаг гэхэд бэлэн болоод өрөөнөөсөө гарлаа. 3 давхарт ирэн 'Захирал' гэсэн бичигтэй хүнд модон хаалгыг нээн дотогш орлоо. Теодорын ажлын ширээн дээр суун овоолж тавьсан баримтуудыг уншиж эхэллээ. Тэр яаж ийм их ажлыг амжуулдаг байна аа. Гайхалтай юм.

    5 цаг гаруй ажил ажил гэж суусаар арай гэж нэг юм энэ долоо хоногийнхоо ажлыг нэг дор хийж дуусгав. Гурван чухал үйл ажиллагаатай, бас хоёр чухал уулзалттайг эс тооцвол бусад үед завтай шүү. Миран Кюнмин хоёр Сөүл рүү явсан. Миран ч тэр Кюнмин ч тэр аль нь ч байхгүй. Үнэхээр муухай. Бүр Анна хүртэл Лос Анжелес явчихсан гээд бод доо? Аймшигтай! Ингээд энэ дэлхий дээр цор ганцаараа боллоо. Би ганцаардлыг үзэн яддаг.

    Өнөөдрийг яг юу хийж өнгөрөөх вэ? Хмм... Ром хотоор жоохон аялдаг ч юм бил үү? За за одоохондоо хийх ажил байхгүй юм чинь гарч жаахан зугаалж байгаад ирье. Өрөөндөө орж хувцсаа сольчхоод тэдний гэр лүү орлоо. Гал тогоонд нь хоол хийн бэлдэж савлаад Колизейн зүг явлаа.

---

    Өнөөдөр долоо дахь өдөр. Зөвхөн өнөөдөр л тэсчихвэл тэр ирнэ. Сайхан биш гэж үү?

    Хамгийн сүүлчийн гэрээн дээр Теодорын өмнөөс гарын үсэг зуран хавтсыг Бэллад өглөө. Шөнийн 12 цаг болсоныг илтгэн цаг дуугарахад ажлын өрөөнөөсөө гаран зочид буудлын ресторанд хөнгөн зууш идлээ. Унтлагын хувцсаа өмсчхөөд л маргааш болохыг тэсэн ядан хүлээж хэвтэнэ. Гэвч нойр огт хүрсэнгүй.

    Маргааш Теодорыг ирэхэд яаж угтах вэ? Үдэшлэг хийдэг ч юм бил үү? Үгүй ээ, арай л сүржигнэсэн юм шиг санагдах байх. Эсвэл үүдэнд хүлээж байгаад ирэхээр нь шууд тэвэрдэг ч юм бил үү? Үгүй ээ, санасан сэтгэл ээ мэдэгдүүлчих байх. Ингэхэд би яагаад ингэж их догдлоод байгаа билээ? Арай би Теодорт сэтгэлтэй болчихсон юм биш биз? Үгүй ээ үгүй! Тийм байх боломжгүй. Яг ч боломжгүй биш л дээ.. Аа би яах вэ?

    Орон дотроо хэдэн зуун удаа хөрвөөж, үсээ зулгаасаар үүр цайлгалаа. Гэтэл гаргасан шийдвэр огт алга. Ямар ч байсан түүнийг ирэхэд хөөрхөн харагдах хэрэгтэй. Хөөрхөн... байхын тулд унтаж амрах хэрэгтэй. Тийм ээ! Ерөөсөө л унтъя.

---

     Өрөөний хаалга хэн нэгэн тогших дуунаар сайхан нойрноосоо сэрлээ. Яг Теодорыг үнсэх гэж байсан юм..

"Хатагтай Есүм! Өдрийн цайны цаг боллоо. 30 минутын дараа олон улсын хэлэлцээр хийх хэрэгтэй. Та сэрсэн үү?"

    Зочид буудлын ажилтан залуун хоолой ийнхүү өрөөг минь дүүргэхэд гэнэт л огол харайн босч өөрийгөө ямар тэнэг үйлдэл хийснээ санана. Уулзалт!!!

---

    Аль хэдийн шөнийн 1 цаг болсон ч тэр ирсэнгүй. Уг нь долоо хоногийн дараа л очно гэсэн дээ. Хмм...

    Түүнийг өнөөдөр лав ирэхгүйг ойлгон зочид буудлаа хаах тушаал өгөөд дотоод цэцэрлэгт хүрээлэн рүү явлаа. Энэ яг л ордон шиг. Маш үзэсгэлэнтэй.
Яагаад цээж өвдөөд байгаа юм бол оо? Хачин юм аа.

    Өөрөө өөртэйгөө ярин бясалгал хийж явсаар өнөөх хачин хар цонхны өмнө ирлээ. Өмнө нь орох гэж байгаад чадаагүй шүү дээ. Одоо ороод үзье.

    Үүнийг би яг юу гэж хэлэхээ мэдэхгүй нь, зүгээр л гайхалтай. Энд гол бас завь байна. Бас голын цаана эртний гэмээр цагаан саравч шиг барилга байх ба намрын тэргүүн сарын хавирган сартай гайхалтай сайхан зохицож харагдаж байлаа. Энд л зөвхөн өөрийнхөө зүрх сэтгэлийг сонсох мэт..

Есүм - Хөөе зүрх ээ? Чи үнэхээр Теодорт хайртай юм уу?

Зүрх - Чамайг Теодорыг харах бүрд би хэвийн ажиллаж чадахгүй болчихдог. Яг л үхэх гэж байгаа мэт.

Есүм -Тэгээд хайртай юм уу, үгүй юм уу?

Зүрх -Хайртай! Хайртай! Хайртай!

Есүм -Үнэн үү?

Зүрх -Үнээн. Зүрх хэзээ ч худал хэлдэггүй юм.

Тархи -Худалч!

   Би ТЕОДОР КИМ-д ХАЙРТАЙ!

[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍWhere stories live. Discover now