Та нарт итгээд энэ бүхэнд орооцолдвол... Хариуцлагыг нь хүлээж чадах уу? Би Рэпмонстер руу харлаа. Тэр толгой дохин инээмсэглэв.
"Тэгэхээр... нэгдэхээр шийдлээ. Энд ажиллахаа хүлээн зөвшөөрч байна. Мм, би юу хийх вэ?"
Би эрч хүч дүүрэн цангинасан хоолойгоор ингэж хэлэхэд бүгд инээлдэв. Теодор үсийг минь арзайлган өхөөрдсөн харцаар харна. Удалгүй түүний харц нэг л гуниглах шиг өөрчлөгдөж, санаа алдлаа.
--Рэпмонстерийн талаас--
"Та нарт итгээд энэ бүхэнд орооцолдвол... Хариуцлагыг нь хүлээж чадах уу?"
Есүм ийнхүү бодоод над руу харлаа. Би толгой дохин инээмсэглэхэд тэр ч бас инээмсэглэн чанга хоолойгоор "Тэгэхээр... нэгдэхээр шийдлээ. Энд ажиллахаа хүлээн зөвшөөрч байна. Мм, би юу хийх вэ?" хэмээв. Теодорын бодол руу өнгийвөл тэр аз жаргалтай байлаа. Өөрийн шийдвэртээ бат зогссон хэдий ч учир битүүлэг гуниг хурна. Яагаад гэдгийг нь мэдэхээсээ өмнө дахиж бодлыг нь уншихгүй гэсэндээ хамгаалалт хийв. Тэр одоо л анзаарсан бололтой муухай харахад инээмсэглэх аядаад "Ойлголоо, Теодор. Би дахиж зөвшөөрөлгүй чамд халдахгүй."
Теодор "Өнөөдрөөс бид бэлтгэлээ эхлүүлэх болно."
Есүм "Бэлтгэл?"
Теодор толгой дохин урагш хэд алхлаа.
Теодор "Чи арай өөрийгөө бичиг цаасны ажил хийнэ гэж бодсон юм биш биз?"
Есүм гайхан "Тийм ээ. Тэгээд юу хийх юм? Та нар илбэчид болохоос шидтэнүүд биш" гэв.
Жин "Би өмнө нь их ховор шидтэй шидтэн байсан юм шүү. Яахав сургуулиасаа хөөгдөх хүртлээ л дээ..."
Жин ингэж хэлээд инээмсэглэлээ. Үргэлж эелдэг байдаг тэнэг шидтэн.
Жимин "Би ч бас цагтаа лусын ордныг түйвээж явсан шүү. Яахав хөөгдөх хүртлээ. Тийм ээ, эзэн хаанаас урвасан гэж гүтгэгдэх хүртлээ хамгийн шилдэг лусын эр байсан юм. Үлгэр домог дээр гардаг зүйл бол худал. Үргэлж сайн талынхан ялна гэж байдаггүй юм."
Үнэхээр шаргуу тэнэг лусын эр.
Жонгүг "Цус сорогч, шидтэн гээд маш олон энгийн хүнээс өөр төрөл зүйл байдаг. Чи хүн шувуу гэхийг сонсоод гайхсан л биз дээ. Үнэндээ энэ төрөл их ховор байдаг л даа. Би өмнө нь жонон байсан юм. Их хүч чадалтай гайхалтай шувуу болж хувирч чаддаг гээд бод доо? Даанч хаан ширээний тэмцэлдээн бий болсон. Миний төрсөн ах надтай тэрсэлдэж миний ард түмнийг хуурсан. Тэгээд л... Би энд байна."
YOU ARE READING
[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
FanfictionЦагийн зүү 12-ийг заахад салхи мэт хурдан сум чиний дэргэдүүр зөрж, хаа нэгтээ хэн нэгэн чиний хувь заяаны төөргийг үзэн, далайн шуурга босож, аянга цахин, эрлэгийн элч чамайг үхэхийг хүлээх болно. Бинго! Чамайг барьчихлаа И Есүм. (Энэ өгүүллэгийн...