Жимин "Сайн уу, Есүм?"
"Би юу харчхав аа!"
Лусын эрийн сүүл харсандаа ихэд гайхаж басхүү бишрэх шиг болон хөдөлгөөн бүрийг нь дагуулна. Түүнийг зогсоо зайгүй ширтэх нь эвгүй байсан бололтой хоолойгоо засаад, уснаас гарж ирэн суухад сүүл нь хөл болон хувирлаа. Хүлээгээрэй, тэр! Би нүдээ даран чанга орилоход тэр ч бас орилон босож, ашгүй алчуураар бэлхүүсээ ороогоод "Кхмм... Одоо зүгээр ээ." хэмээхэд нь толгой дохилоо. Гарын алга хөлөрч, хөл салганана. Тайвширч чадахгүй нь ээ... Магадгүй тийм зүйл харсныхаа дараа сандрахгүй байна гэвэл бүр хачин байх.
Жимин "Харин... Нөгөө хүн болж хувирахад ингээд байдаг юм аа. Уучлаарай!"
"Зү-Зүгээр ээ..."
Жимин "Энд яах гэж...?"
"Б-Би Теодортой уулзах гэсэн юм. Анна хэлэхдээ намайг Теодортой хамт оройн хоол иднэ гэсэн."
Жимин "Тэхён, муу золиг чинь!"
"Юу?"
Жимин "Тэхён нэг тийшээ явчихсан байгаа. Өнөөдөр ирэхгүй байх. Түүний өмнөөс уучлал гуйя!"
Жимин бөхийн уучлал гуйх гэхэд хэрэггүй хэмээн гараа савчихад инээн "Түр хүлээж байх уу? Тэхён биш ч гэсэн залуустай хамтдаа оройн хоол идэцгээе" гэв. Намайг толгой дохиход тэр дахиад л инээмсэглэлээ. Усан сангаас гарах үед л нэг юм бүтэн амьсгаллаа. Бурхан минь, Жимин лусын эр болсон байхдаа илүү царайлаг харах юм. Бор, хар үс нь хувирах үед интоорын ягаан өнгөтэй болчихдог юм билээ. Ёстой царайлаг! Гэхдээ Теодорыг гүйцэхгүй л дээ. Теодорыг гүйцэхгүй? Юу? Би сая юу гээд бодчихов оо? Би хэзээ Теодорыг ингэж өндрөөр үнэлдэг болчихсон юм болоо? Би энд ирээд, түүнтэй танилцаад удаагүй байгаа шүү дээ. Тэр арай намайг өөртөө дурлуулдаг ховс ашиглачихсан юм биш байгаа? Үгүй ээ, тийм байх боломжгүй. Тэгээд тэр хэнийг ч өөртөө гүнзгий дурлуулах хэмжээний царайлаг.
Саяхан болсон үйл явдлыг сайн бодож үзвэл өөр нэг зүйлийг бататгана. Тэдний хэлсэн бүхэн худал биш.
"Юуг ингэж нухацтай бодоод байгаа юм?" хэмээн Жимин дэргэд минь ирэн асуухад худал инээмсэглэл тодруулан "Юу ч бишээ"
Жимин "Мм, юу ч биш юм шиг харагдахгүй л байна даа."
Жимин урагш хоёр алхахад бид хоёр хооронд нэг алхам үлдлээ. Нэг алхам... Бидний уруул нийлэхэд нэг алхам.
Жимин "Юу бодож байснаа хэлэхгүй юм уу?"
"За-Заавал хэлэх ёстой гэж үү? Тэгээд ч энэ чинь миний бодол чи мэдэх шаардлагагүй."
Жимин "Ойлголоо, Үм"
"Ү-Үм?"
Жимин "И Есүм гэдгийн Үм. Чи үнэхээр урт нэртэй гэдгээ мэдэх үү?"
Би уг нь тийм ч урт нэртэй биш юмсан. Рэпмонстер гэдгийг бодвол богинохон доо...
Жимин "Одооноос зөвхөн би чамайг Үм гэж дуудаж байх болно."
"Үм... Нэг л дасахгүй шинжтэй. Чи зүгээр л Есүм гэж болохгүй юу? Үм үнэхээр тэнэг юм байна штээ"
Жимин "Үгүй ээ! Үм-ээ? Өхөөрдөм байгаа биз дээ?"
"Үгүй ээ, хачин байна! Үнэхээр хачин. Намайг зүгээр л Есүм гэж дууд аа."
Жимин хошуугаа унжуулан эрхлэх шиг болоод толгой сэгсрэв. Энэ залуу чинь яагаад гэнэт ийм хачин болчхов? Бид хэзээ ийм дотно байсан билээ? Жимин инээмсэглэн "Яа Есүм, хачин харах аа боль оо!" хэмээхэд толгой сэгсрээд "Чи надад эрхэлж, хоч өгөх хэмжээний дотно санагдахгүй байх юм"
Жимин "Цаашдаа дотно байхад л болно шүү дээ."
"Би дасан зохицох тал дээрээ их муу. Надад үнэхээр хайртай 2 сайн найз минь байдаг юм. Тэгээд ч би нэг их удахгүй явах болохоор чамтай дотно байх хүсэл алга."
Жимин "Чи явахгүй ээ. Чи энд дор хаяж нэг жил болно."
"Уг нь гэрээнд таван сар гэж бичсэн байсан даа."
"Хоолоо ид" хэмээн Шюгаг хэлэхэд би бодолд автахаа болин нэг давхар руу буулаа. Би ер нь яаж яваад тэдэнтэй зууралдчихдаг байна аа.
"Хөөх, үнэхээр амттай байна!"
Хөүп "Эрлэгийн элч бас ийм амттай хоол хийдэг байжээ."
Шюга "Дургүй байвал идэхээ больчих оо."
Би тэдний яриаг сонсон хоолоо идэх бөгөөд хааяа хааяа инээмсэглэнэ. Энд уг нь Теодортой л уулзах гэж ирсэн юмсан. Ингээд сууж байх гэж дээ...

STAI LEGGENDO
[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
FanfictionЦагийн зүү 12-ийг заахад салхи мэт хурдан сум чиний дэргэдүүр зөрж, хаа нэгтээ хэн нэгэн чиний хувь заяаны төөргийг үзэн, далайн шуурга босож, аянга цахин, эрлэгийн элч чамайг үхэхийг хүлээх болно. Бинго! Чамайг барьчихлаа И Есүм. (Энэ өгүүллэгийн...