028 [Надад хамаагүй]

283 41 5
                                    

"Надад амла!"

Тэхён "Амлаж байна!"

"Дараа заавал хамтдаа Сөүл рүү явна гэж..."

Тэхён "Хүсвэл хоёулаа Сөүл рүү нүүсэн ч болно шүү дээ! Би Illusion зочид буудлын Солонгос дахь төв салбарын захирал болоход асуудалгүй."

"Үгүй ээ, энд амьдарна. Харин хааяа нутаг руугаа буцаж байвал..."

Тэхён "Болж байна. Одоо харин хоолоо идэцгээе!"

"Н-Нээрээ Тэхён... өчигдөр орой Жонгүг шархадсан байдалтай ирсэн."

Тэхён "Хаана байна?"

"Зочны өрөөнд"

Тэр нүүр гараа ч угаалгүй явлаа. Араас нь очоод харвал ямар нэг зүйл хэлнэ.

"Юу хийгээд байгаа юм?"

Тэр чимээгүй хэмээн дохиод үйлдлээ үргэлжлүүлэв. Магадгүй ховс хийж байгаа байх. Үснийх нь өнгө бүдэг ногоон өнгөтэй болоход нүд нь ч бас гэрэлтэн удалгүй Жонгүгийн ил шархнууд аньж буй нь үзэгдэнэ. Тэр ховсоороо анагаахыг хичээж байх шиг байна.

Жонгүгийн хүйтэн хөлс цувж, хөмсгөө зангидах нь хэр их өвдөж буйг нь илтгэнэ. Тагтны хаалга онгорхой байх бөгөөд саяхан л алтан шаргал наран мандаж байсан бол одоо тэнгэрийг саарал үүлс бүрхэж, Ром хот гунигт автсан байх аж. Тэхёны үс хэвийн өнгөтэй болоход Жонгүг ч бас хөмсгөө атиралдуулахаа болилоо. Түүнд ус хийж өгөн нурууг нь зөөлхөн иллээ. Ингээд ч болов тайвшруулах хэрэгтэй.

"Жонгүг яаж байна?"

Тэхён "Одоо өвдөхгүй ээ. Нөгөөдөр гэхэд бүрэн эдгэх боломжтой."

"Чи өмнө нь ч бас ингэж анагаасан уу?"

Тэхён "Түүнийг бэртэж ирэх бүрд би эмчилдэг."

"Бие чинь өвдөөгүй биз дээ?"

Тэхён инээмсэглэн толгой дохиод "Тийм ээ" гэхэд л нэг юм санаа амрах шиг боллоо. Тэр шүршүүрт орохоор явж би өглөөний цай бэлдлээ. Тагтаа хаагаад гэрээ хальт цэвэрлэх шиг болов. Тэхён ховс хийснээс хойш бие нь сульдсан харагдаж байсан тул тайван байж чадахгүй нь.

Хэн нэгний дулаахан гар, танил үнэр...

Тэхён "Надад санаа зовох хэрэггүй ээ, Есүм."

"Гэхдээ л... Чи ядарсан харагдаж байна."

Тэхён "Хоол идээд сайн унтвал зүгээр болчихно оо!"

"Мм, тэгнэ гэж найдъя."

Тэхён "Есүм?" хэмээн дуудахад эргэж харвал тэр баруун гараараа хацрыг минь зөөлөн илбэн нүд рүү минь ширтэнэ. Хэдий энэ үед бид ярилцаагүй ч бие биеэ хангалттай мэдэрч байсан юм. Түүний харц, түүний үс, түүний нүд, түүний гэсэн тодотголттой бүхэн гайхамшигтай. Энэ чинь Ким Тэхён шүү дээ. Миний хайртай залуу. Ийм төгс нэгнийг би хэрхэн орхих билээ? Орхиод явсан ч би тэсэхгүй буцаад л ирнэ. Зүрх сэтгэлээ, өөрийгөө бүгдийг нь түүнд өгсөн болохоор орхиж явахгүй. Түүний хэн байх надад хамаагүй. Сахиусан тэнгэр ч бай, чөтгөр ч бай, бурхан ч бай хамаагүй, би Тэхёныг бүх алдаа дутагдалтай нь хайрлана.

---

Шөнийн нэг цаг болсон ч Жонгүг, Тэхён хоёр огт сэрэлгүй унтсаар байлаа. Зочны өрөөний ширээн дээр суун ажлаа хийж байтал хэн нэгэн намайг дуудах шиг болов. Жонгүг ухаан орсон бололтой.

"Бие чинь өвдөж байна уу?"

Жонгүг "Тэхёны ачаар үгүй ээ."

"Тэгэхээр..."

Жонгүг "Үнэнийг мэдмээр байна уу? Бидний тухай үнэнийг мэдэхийг хүсэж байна уу?"

"Мэдээж! Тэхёны сүйт бүсгүй юм чинь мэдэх хэрэгтэй биш гэж үү?"

Жонгүг "Яг хаанаас эхэлж ярихаа мэдэхгүй байна. Би ямар нэг яруу найрагч эсвэл илтгэгч биш тул ойлгохыг хичээгээрэй. Тэгэхээр... бидний түүх анх хүн дэлхий гэх энэ гариг дээр үүссэнээр эхэлсэн. Чи өрөөндөө байсан номыг уншчихсан л биз дээ? Үнэндээ тэр номд болж буй бүх үйл явдал үнэн. Гайхалтай долоон залуу, тэдний сүйт бүсгүй, чөтгөр гээд л... Тэхён бол сүйт бүсгүйг хулгайлагч чөтгөр. Магадгүй чи Тэхёныг сүйт залуу гэж бодож байсан байх. Гэхдээ үнэн ийм л байна. Би чамд хэлсэн. Тэхён энерги сордог гэж. Анх тэр бурхны орны хамгийн алдартай, хамгийн гайхалтай хамгаалагч сахиусан тэнгэр байлаа. Гэвч тэр дүрмийг зөрчиж, эцэст нь бурхан түүнийг шийтгэсэн. Бусдын энерги, хүчийг сорж хамгийн өрөвдөлтэй амьдралаар амьдрах. Яг л бяцхан шимэгч хорхой шиг."

"Тэр ямар дүрэм зөрчсөн юм?"

Жонгүг "Хамгаалагч сахиусан тэнгэр хэн нэгэнд дурлаж, гэрлэх хориотой байдаг юм. Үүрд хамгаалах үүрэгтэй учраас... Тэр усны дагинад дурлачихсан. Үүнийг бурхан мэдээд маш их хилэгнэж Тэхёныг чөтгөр болгон, дагиныг хөнөөсөн ч тэдний бяцхан үрийг даанч мартчихсан нь аз ч юм шиг."

Б-Бяцхан үр?

Жонгүг "Түүний хулгайлсан дагина бол түүний охин. Тэр зүгээр л охиноо авахыг хүссэн. Хайртай хүнээ алдсан ч охин нь байна шүү дээ. Өрнөөс дорно руу аялахдаа илбэчдийг цуглуулж дорнод хамгийн анхны өөрийн зочид буудлыг байгуулсан. Энэ бол Illusion зочид буудал. Охин нь удалгүй нас барж Тэхён уй гашууд автсан. Харамсалтай нь охины хойч үе гэж төрөөгүй. Олон зуун жил өнгөрч хорин нэг дүгээр зуун болоход... чи төрсөн. Чи бол Мэригийн хойд үе. Чи бол Тэхёны хайртай дагина."

Жонгүгийг энэ бүхнийг хэлэхэд л би ойлгосон юм. Тэхён яагаад надад тэгж их сайхан хандаж, намайг сонгогдсон эмэгтэй гэж аргадаж байсныг...

Гэхдээ энэ бүхэн надад хамаагүй ээ. Тэхён хэн ч байсан би хайрласан хэвээр байх болно. Энэ чинь л жинхэнэ хайр...
Тийм биз дээ?

[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍWo Geschichten leben. Entdecke jetzt