"Жонгүг? Ж-Жонгүг?"
Түүний нэрийг хэчнээн удаа дуудсанаа ч мэдэхгүй юм. Тэр ухаан алдчихсан. Би юу хийх ёстой юм бэ? Ядаж байхад хувцасгүй. Би түүнийг алчуураар бүтээгээд орхичихсон. Тэхёныг сэрээдэг юм билүү? Гэхдээ Жонгүгийн хэлснийг бодохоор нэг л эвгүй санагдаад байх юм. Хайр биш. Энэ бүх таван сарын минь хүч хөдөлмөр бүгд хуурамч. Ингэж бодох төдийд нулимс урсаж, өөрийн эрхгүй шаналж байлаа. Ямар ч байсан түүнд хувцас өмсгөх хэрэгтэй. Дээд давхар руу гаран Тэхёны хувцаснуудаас хэдийг аваад түүнд өмсгөв. Яг таарч байна. Жонгүгийн өрөө хоёр давхарт байгаа. Гэхдээ би ганцаараа өргөж чадахгүй. Ямар ч байсан зочны өрөөний буйдан дээр хэвтүүлье. Чөтгөр гэж, тэр үнэхээр хүнд юм аа. Арай гэж чирч явсаар буйдан хэвтүүллээ. Ямар ч байсан шархыг нь цэвэрлэж боогоод өглөө болохыг хүлээе.
***
Мандаж буй нарны улбар туяа өрөөг гийгүүлж, том цонхоор гадаах орчныг ширтэнэ. Энэ бүхэн үнэхээр үзэсгэлэнтэй юм аа. Ганц хоёр жуулчид зочид буудлын хаалгаар орох нь үзэгдэх бөгөөд ажилчид аль эрт босож энэ хавиар гүйлдэнэ. Манай өрөөний цонхноос зочид буудлын бүх зүйлс тодорхой харагддаг. Аргагүй шүү дээ, энэ чинь захирлын өрөө.
Надад бодож, эргэцүүлэх зүйлс маш их байлаа. Бидний хайрын тухай, цаашдын ажил амьдрал, ирээдүйн тухай. Бас ямар шийдвэр гаргах гээд л... Тэгэхээр, бүхнийг эхнээс нь эргэцүүлэн бодож үзье. Бүхий л үйл явдлыг ухрааж, учрыг нь олохоор хичээе.
Энгийн нэгэн өдөр би Рэпмонстертой таарсан. Тэр намайг хоолонд урьж, удалгүй би согтсон. Тэгээд нэг сэрэхэд Францад байсан. Гайхаж бас айсан ч энэ ажлын цалин намайг тэднийг дагаж явахад хүргэсэн юм. Хэдхэн сар ажиллаад явъя гэж бодож байсан ч Теодортой таарч, тэр намайг өөртөө дурлуулсан. 'Илбэчид' хэмээн өөрсдийгөө нэрлэх тэдгээр залуусын нууцыг мэдсэн. Үгүй ээ, тэдний нууцыг яг ч бүрэн гүйцэт мэдэж аваагүй юм байна. Жонгүгын хэлсэн зүйл байна шүү дээ. Түүний хэлснээр миний дотоод хүч, энерги дуусашгүй их. Ийм учир Теодор надад хайртай гэж хэлэн хуурч, үнсэх бүрдээ энергийг минь сорж харин би тэнэг юм шиг л түүний хэлсэн бүхнийг хийж байж. Миний түүнийг гэх хайр минь жинхэнэ биш. Би зүгээр л ахаа санасандаа түүнд дассан хэрэг. Гэвч, энэ үнэн болов уу?
Бидний хайр хэр удаан үргэлжлэх бол?Эсвэл түүнийг шалгаж үзэх хэрэгтэй юм болов уу?
Теодор үнэхээр надад хайртай бол намайг тавьж явуулна. Харин Жонгүгын хэлсэн үнэн бол тэр намайг үлдэхийг гуйна. Гэхдээ тэр надад хайртайдаа үлдээхийг хүссэн ч байж болно шүү дээ. Гүн бодлыг минь түүний дулаахан гар бэлхүүсээр минь орж ирснээр төгслөө.
YOU ARE READING
[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
FanfictionЦагийн зүү 12-ийг заахад салхи мэт хурдан сум чиний дэргэдүүр зөрж, хаа нэгтээ хэн нэгэн чиний хувь заяаны төөргийг үзэн, далайн шуурга босож, аянга цахин, эрлэгийн элч чамайг үхэхийг хүлээх болно. Бинго! Чамайг барьчихлаа И Есүм. (Энэ өгүүллэгийн...