Түүний энгэрт шигдэн уйлахдаа би юу юунаас илүү тайвшралыг мэдэрч байлаа. Хан хөвгүүнийх шиг өө сэвгүй тэр гар нуруун дээр минь зөөлхөн бууж, хааяахан илбэнэ. Хэзээнээс би ийм их нулимстай болчхов оо? Эсвэл энэ олон жил тэвчиж ирсэн минь одоо гарч байна уу?
"Би одоо яавал дээр вэ? Аав ээж маань дахиад л өрөнд дарагдчихсан байна. Би өмнө нь ч гэсэн байсан бүх мөнгөө өгсөн шүү дээ."
Юу ч болсон бай тэд миний эцэг эх. Намайг 18 хүртэл минь өсгөж өндийлгөж, ухамсарт хүн болгосон хүмүүс шүү дээ. Ядаж л намайг гэрээсээ хөөхдөө хувцас болон мөнгө өгснийг нь би надад бага ч болов анхаарал хандуулж байна хэмээн үзсэн.
"Теодор... Намайг явуулж болохгүй гэж үү? Надад энд байх хүсэл алга."
Теодор юу ч хэлэлгүй хэсэг сууж байгаад босон цонх руу ширтэн зогслоо. Түүнийг дуугүй зогсоод байсанд дургүй хүрч араас нь бослоо.
"Теодор Ким!"
Би түүний нэрийг чанга дуудав. Тэр ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй зогссоор. . .
"Теодор гээд сонсохгүй юм биз дээ? Ким Тэхён? Ноён Ви? Та намайг сонсож байна уу?"
Би түүний зүг удаанаар алхана. Гурван алхам... Түүнтэй зэрэгцэхэд гурван алхам...
"Анх та нарыг энгийн хүн биш гэдгийг мэдээд надад ямар санагдсаныг мэдэх үү? Би сонссон зүйлдээ итгээгүй. Нэг л өглөө сэрэхэд би Францад байсан. Дараа нь Италийн Ром хот руу явж та нарын энэ тэнэг, хэн ч итгэхээргүй үлгэртэй чинь хамт гурван хоног өнгөрүүллээ. Одоо хангалттай юм биш үү? Надаас юу хүсээд байгаа юм бэ? ЮУ!"
Би түүн рүү уурлаж бас хашхирна.
"Надад эрх чөлөө хэрэгтэй байна! ЭРХ ЧӨЛӨӨ! Би ч бас хүн. Та нар шиг сэтгэл зүрхгүй, юу гэдэг нь мэдэгдэхгүй зүйл биш. Надад эцэг эх, найзууд минь хэрэгтэй. Би явмаар байна. Гэртээ очоод урьдынх шигээ амьдармаар байна. Ажилгүй ч гэсэн би аз жаргалтай байдаг байсан."
Нүднээс минь нулимс урсаж, сэтгэл ихээхэн өвдөнө. Бодолдоо өөрийгөө хэдэн мянган удаа зөвтгөж чадлынхаа хэрээр цохиж байв. Түүнийг ингээд цохичихвол миний уур бухимдал дарагдах юм шиг санагдаад зүгээр байж чадсангүй.
"Хараал идсэн гадаад паспортыг минь өгөө--"
Тэр миний яриаг таслан хоёр гарын шуунаас минь хүчтэй бариад шууд үнсчихлээ. Тэр нүдээ аньсан байх бөгөөд энэ үнэхээр... үнэхээр...
Үнэхээр үгээр тайлбарлах аргагүй мэдрэмж байлаа. Уур бухимдал, гомдол цөхрөл минь хормын дотор салхитай хамт замхарч, бидэнд агаар хэрэгтэй болох үед салж амьсгаа авахтайгаа боллоо. Тэр миний гарыг тавиад өөр рүүгээ татан, бэлхүүсээр минь тэвэрлээ. Баруун хацрыг минь эрхий хуруугаараа зөөлхөн илбэн гүн бор нүдээрээ ширтэнэ.
Теодор "Чи бол сонгогдсон эмэгтэй. Юу ч болж байсан миний дэргэд байж, надад итгэ. Яагаад гэвэл би... би чиний..."
Тэр нэг зүйл хэлэх гээд чадахгүй байгаа бололтой хэсэг эргэлзэж байгаад өрөөнөөс гарлаа.
Сая юу болчхов оо!
Түүнтэй үнсэлцсэндээ итгэж ядан уруулдаа хүрч үзлээ. Бид үнсэлцсэн. . . Маш удаан.
Онгорхой цонхоор минь нэгэн тагтаа орж ирэх хүртэл би өөрөө өөртэйгөө тэмцэлдэж бараг л галзуурч байлаа. Цагаан тагтаа хүн болж хувиран хувцас өмсөв. Тэнгэр минь гэж тэд яагаад хувирах үедээ нүцгэн болдог юм бэ? Би үүнд лав хэзээ ч дасахгүй байх аа. Жонгүгийг "Боллоо" гэх үед эргэж харлаа.
"Яах гэж ирсэн юм?"
Жонгүг "Чамд хэлэх зүйл байна."
"Мм, сонсож байна."
Би үсээ самнан түүнд хариулаад гайхсан харцаар түүн рүү харлаа.
Жонгүг "Энэ" хэмээн жижиг ширээн дээр минь байсан өнөөх номыг өргөлөө.
Жонгүг "Энэ номыг уншсан уу? Хоёр дуугаар бүлгийг нь олсон уу?"
"Тийм ээ, уншсан. Гэхдээ хоёр дугаар бүлэг нь байдаг гэж мэдсэнгүй."
Теодортой үнсэлцсэний дараа түүнтэй ийм тайван ярилцаж буй даа итгэж өгөхгүй нь. Би ч галзуу хүүхэн юм даа.
Жонгүг "Хэрвээ олбол уншиж болохгүй шүү."
"Яагаад?"
Жонгүг "Гуйя, тэр номыг битгий уншаарай."
Тэр их чухал царай гарган ингэж хэлчхээд буцахдаа өнөөх шонхор, тас, бүргэд аль нь мэдэгдэхгүй бор шувуу болж хувираад нислээ. Түүний хэлсэн үгнээс болоод дөнгөж саяхан намжаад байсан уур хилэн минь дахин буцалж, юу ч ойлгохгүй байгаадаа уур хүрнэ. Тэдний чадвар бас энэ ном? Жонгүгийг гэмтээсэн Люсифер гэгч?
Би яагаад бүх зүйлээс хоцорчихсон юм шиг санагдаад байна вэ?
Үсээ зулгаан газар суулаа. Чөтгөр алгад! Дахиад л хаалга нээгдэх дуу гарч энэ удаад өөр хүн орж ирлээ.
"Сайн сууж байв уу, Мэри?"

ESTÁS LEYENDO
[✔︎] 𝐈𝐋𝐋𝐔𝐒𝐈𝐎𝐍 ᵏⁱᵐ ᵗᵃᵉʰʸᵘⁿᵍ
FanficЦагийн зүү 12-ийг заахад салхи мэт хурдан сум чиний дэргэдүүр зөрж, хаа нэгтээ хэн нэгэн чиний хувь заяаны төөргийг үзэн, далайн шуурга босож, аянга цахин, эрлэгийн элч чамайг үхэхийг хүлээх болно. Бинго! Чамайг барьчихлаа И Есүм. (Энэ өгүүллэгийн...